About Me

My photo
"Who said nights were for sleep"

Monday, November 29, 2010

Katagana Syllabary

Katagana is also a phonetic alphabet that is used for foreign words. For example, words like McDonald...



Hiragana syllabary

Hiragana is a phonetic alphabet that is taught to Japanese students in Kindergarten. The name of each letter is the same as the pronunciation of that letter.



Barbra Streisand - Woman in love (Lyrics)




Barbra Streisand - Woman in love (Lyrics)


Life is a moment to space
When the dream is gone
it's a lonelier place

I kiss the morning goodbye
But down inside, you know we never know why
The road is narrow and long
When eyes meet eyes and the feeling is strong
I turn away from the wall,
I stumble and fall, but I give you it all

Chrous:
I am a woman in love
And I'd do anything to get you into my world and hold you within
It's a right, I defend, over and over again
What do I do?

With you eternally mine
In love there is no measure of time
We planned it all at the start
That you and I live in each other's heart
We may be oceans away
You feel my love, I hear what you say.
No truth is ever a lie,
I stumble and fall, but I give you it all.

(Chrorus)

Ooooh Yes I am a woman in love and I'm talking to you,
You know I know how you feel, what a woman can do.
It's a right, I defend, over and over again.
What do I do.
I'm a woman in love
And I'll do anything to get you into my world
And hold you within
It's a right I defend ....

Hoolnii deglem

Ene aimar uhuurdum uguulleg bn lee .. Za tegeed Enjoy!!!


Даваа гараг.
 Єглєє
- За єглєєний мэнд. Эзэн авхай хувцасаа ємсєєд гэрээс гарлаа. Ажилруугаа шууд явчих чинь, юу болоод байна аа? Єглєєний хоолоо идэхгvй юм уу, хєєе! Миний єглєєний каш хаана байна? Єє за за, дээрээс нь тамхи татаж байгаа юм биз дээ? Дотрыг чинь муухай оргиулаад єгєхєєр яахыг чинь харая л даа. Яасан, онцгvй байна уу? Єлєн ходоодон дээрээ тамхи сайн татаад бай. Тэгэхээр ингэлгvй яахав дээ. Ер нь яагаад л байна даа, чи минь.
Єдєр. 
- За за, бvхнийг ойлголоо. Мань хvvхэн єнгєрсєн Бямбад єєрийгєє целлюлиттэй болсноо гайхаад байсан юм аа. Vхсэн хойно оо. Тэгээд л єнєєдрєєс хоолны дэглэм барихаар шийдсэн юм байна л даа. Гайхалтай. Ингэхэд надаас энэ шийдвэрийнхээ талаар асууж, зєвлєсєн хvн байгаа юм уу, айн? За яах вэ, чамайг. Над шиг ходоодтой хvн мацаг барина ч гэж ярихгvй шvv. Май чи! Єєрийгєє дугаргаад, хоржигонуулаад єгєе... Єє хє, бас юу вээ. Тараг гуай нь бас юу чивдээ. Бvсгvй минь, наад тарагаа надруу биш, харин хаашаагаа чихэхийг чинь хэлээд єгєх vv? Бvvр хvчтэй хоржигноод, сvvлдээ дуу чимээтэй хоржигноноо гайгvй. Хонхолзоод, хонхозоод єгье! Нэмэр алгаа, янз нь...
Орой.
- ЮМ ИДМЭЭР БАЙНА! ЮУ Ч БАЙСАН ХАМААГVЙ ГУДАРМААР БАЙНА! НАДАД ИДЭХ ЮМ ЄГЄХИЙГ ШААРДАЖ БАЙНА! САЙХАН ГАХАЙНЫ МАХ ИДЭХ ЮМ САН. ИДМЭЭР БАЙН, ЄЛСЄЄД БАЙНА! ХЄЄШ!
Шєнє.
- Таарч дээ, золиг гэж, арайчдээ. Нойр хvрэхгvй нь ээ. Юу гэнээ? Би чимээгvй болохгvй,  хадагтай минь. Чи єєрєє тэнэг за юу. Би єлсєєд байна, юм идмээр байна, ойлгож байна уу, чи?! Чиний энэ хоолны дэглэм чинь ер нь надад ямар ч хамаагvй. Би юм идмээр байна. За алив л дээ. Хєргєгч ойрхон байгаа шvv дээ. Vгvй юу, босохгvй юу? За тэгвэл унтуулахгvй дээ чамайг. Унтах гээд оролдоод vзээрэй, чи. Сайхан цєцгийтэй борщ зооглох юм сан...

Мягмар гараг.
 Єглєє.
- Зиак! Намайг тамлан зовоох ажиллагаагаа vргэлжлvvлнэ биз дээ, єнєєдєр, бодвол? Тvрvvний идсэн байцааны хальс шиг ухаантай юм чинь мухарт очоод шингэчихлээ, надад амтагдсан ч vгvй! Хог гэж. Ийм тэнэг хvvхний ходоод болж тєрєх ч гэж дээ би. Бvхэл шєнєжингєє Тарган хадагтайн эрх дураараа ходоодонд атаархаж хонолоо!
Єдєр. 
- Миний хvч чадал барагджээ. Хамаг импульс-ээ тархируу шахлаа. Харин тархи тэдгээрийг гэдэсрvv шахна. Харин тйишээ явсан хэн бугай ч болов эргэж ирэх нь ховор тохиолддог vзэгдэл шvv дээ. Ээ чааваас, яадаг юм билээ дээ. Бас дахиад л тараг гударч байгаа юм биз дээ? Би энvvгээр чинь яах юм бэ? Таргийг vзэн ядаж байна.
Орой. 
- Эцсийн хvчээ шавхан байж хоржигнолоо. Намайг нохой хуцахын чинээ ч тоосонгvй. Муу єєдгvй хvvхэн. Харгис амьтан.
Шєнє.
- Зvvдэлж байна аа: Чанартай тосонд шарсан шинэхэн тємсийг цєцгийтэй холиод л... эсвэл саяхан тvvсэн амттайхан мєєгийг тvvхийгээр нь, эсвэл чанаад л идвэл ямар сайхан бэ? Шорр, шорр, шоррх... Харамсалтай нь зvvд байлаа.

Лхагва гараг.
 Єглєє.
- Нэг муу шинэ ногооны салатны тамраг идлээ. Дэлхийн бємбєрцєгийн хаанаас нь ийм хогийн амттай ногоог олж тvvсэн юм болоо, энэ хvvхэн? Каашны амтыг ч мартаж эхэлж байна. Юу ч билээ дээ? Нэг их гоё зєєлєн, дулаахан, арааны шvлс асгармаар, бvрэн цадуулдаг.... За за больё.
Єдєр.
-Ээ, гялай минь! Миний хайртай тараг, тараг! Би зєндєє ихийг уумаар байна. Ахиад жоохон уучихъя тэгэх vv? Ээ л дээ.
Орой.
- Надаас юу ч vлдсэнгvй бололтой. Хэвлий хавийн эрхтэнгvvд бvvр намайг дээрэлхээд, дараад эхэллээ. Би хатаж, хорчийгоод, хєєрхийлєлтэй болж дээ. Хоёр хvрэн манжингийн тамраг идлээ. Хэвийн vйл ажиллагаа маань ч алдагдаж байх шиг...
Шєнє. 
- Эзэн бvсгvй маань эцэг эхтэйгээ амьдарч байсан vеийг бодохоор яасан сайхан байгаа вэ. Тэр vед орой болгон л шєл, салаттай иддэг байж билээ. Харин хоёр дугаар хоолондоо шарсан махтай, амттай гэгч нь зоог идээд л. Эзэн бид хоёр, бvдvvн гэдэстэй нийлчихээд хичнээн сайхан тааламжтай зооглосноо хий шахаж зарлаад л... Биеэ даасан амьдрал чамайг юунд хvргэх нь энэ вэ?

Пvрэв гараг. 
Єглєє
- Ядаж тамхи татдаггvй ч байсан болоосой доо. Уучлаарай, хонгор минь, огиулчих уу? Албаар ингээгvй юм шvv, энэ удаад. Vнэхээр би чинь хоосон, бас дээрээс нь дотор муухай оргиж байна шvv, тамхины утаанд. Нєгєє єглєє идээд байдаг ногооны салат маань яав даа? САЛАТ ИДЬЕ Л ДЭЭ! ХЄЄЕ! Нэмэр алгаа. Амаа хамхиж л явахаас даа.
Єдєр. 
- Ашгvй дээ, тараг. Чамайг жоохон удаан боловсруулна аа. Тэгэхгvй бол єглєєний хоолны тамраг хvртэл би тэсэхгvй байж мэднэ. Наанаа байжил байна.
Орой.
- Дотор гэдэснийхэнтэй жоохон буу халлаа. Бас л баахан шоконд орж, аргаа барсан “улсууд” байгаа бололтой (ярианаас нь vзэхэд). Нєєц тэжээл гэх юм бараг л юу ч vгvй болсон гэж байна. Ингэж эцсийн хvчээ шавхагдтал, ингэж тартагтаа тултлаа явж болохгvй ш дээ. Хvvе Хvvе, яадаг билээ! Ямар том слив бэ? Бvгдийг нь надад єгч байгаа юм уу? Баярлалаа, яасан гоё юм бэ. За боловсруулж єгдєг хэрэг ээ.
Шєнє.
- Энэ хогийн сливнээс ч нэг боллоо шvv. Зовж зовж, боловсруулж ч чадсангvй. Аргагvй дээ, хичнээн ч хоног єлсгєлєн байчихав. Уучлаарай залуусаа, та нар (гэдэс)- руу явууллаа шvv. Та нар чинь бvхэл бvтэн 8 метр урттай шvv дээ. Харин би ердєє 1 л метр орчим тул ноцолдоод, ноцолдоод яаж ч чадсангvй. Аргыг нь олчихно биз дээ, залуусаа.

Баасан гараг. 
Vvр цайх алдад
- Ариун цэврийн єрєє орлоо. Боловсруулагдаагvй сливийг бараг тэр чигээр нь vдэж гаргав.
Єглєє.
- Байж боломгvй юм аа. Йогурт идэж байна гэнэ vv? Єчигдрийн слив маань нєхрийн тархийг нь хэвийн ажилладаг болгочихсон юм байх даа? Байн байн слив идээд байвал ухаалаг болчих юм биш vv, айн? Энэ байдлаараа тахианы шарсан гуя, сайхан болгосон тємс єдєр идэх юм биш биз дээ?
Єдєр.
- Тараг. Ходоод миний шvvс ийм их байгаагvйсэн бол, эмэгтэй минь чи яана даа.
Орой.
- Хэн ч юм бvv, мэд нэг залуутай хамт нэгэн зоогийн газрын ширээний ард сууж байх юм. Хvний хоолруу єлєнтєєд л. За алив л дээ. Тэгж байхаар єєртєє нэг идэх юм захиал л даа. Бид бvтэн долоо хоног юм идсэнгvй ш дээ. Хєе байз, чимээгvй! Нєгєє залуу чинь эзэгтэйг маань хичнээн их турсныг нь гайхаж байна. Хоолоо сайн идэж, сайн амарч бай л даа, гэж зєвлєж байна. Бас vнэхээр сайхан харагдаж байгааг нь биширч буйгаа илэрхийлээд амжлаа. За ашгvй дээ! Ухаалаг хєєрхєн бvсгvй шvv, миний эзэн! Энэ эр ч жинхэнэ эр хvн юм даа, бас! За ашгvй ашгvй, би ч удахгvй идэж єгєх нь дээ.

Нилээн орой.
- За юу вэ? Надруу нэг юм ороод явчих чинь. Энэ бас юу вэ? Мєєг vv? Аан зєв зєв, єєр юу байна? Мартини дарс байна, за, єєр? Ус уу? Зєв зєв, зvгээр. Яасан сайхан байна аа, ах дvvсээ. Элэг гуай, амаа хамхичихгvй юу? Бvх зvйл хяналтанд байна. Тэгтлээ их идээгvй л байна даг.
Шєнє.
- Мєєг, ус, тємс нар минь баяртай. Бvдvvн гэдсээр дамжаад гадагшилцгаа. Єчнєєн хоног тэссэний эцэст надруу орсон єчvvхэн зоог минь баяртай. Ямар их буян гадагшилж байна вэ? 

- Аан за, эрдэс бодис минь сайн байна уу? Ор ор. Бид яг дэглэм барьж дуусаж байна.


Hairiin tuluukh suulchiin temtsel 7

Sоёлоод мэндлэх ч тэнхээ байсангүй ээ. Гурав орчим жилийн тэртээ анхны хайраа харамгүй өгч,амьодралын минь хань хэмээн хиргүй нандин сэтгэлээр итгэж байсан Ханболд нь газрын гаваас гараад ирсэн мэт өмнө нь зогсож байлаа. Энэ хугацаанд түүнийг мартах гэж ёстой л үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгаасан даа. Гэтэл одоо монголд ирчихсэн түүний өмнө зогсож байдаг, энэ хугацаанд нэг ч уулзаж, утсаар ярьж тэр бүү хэл имэйл солилцож байгаагүй таг чимээгүй байцгаасан. Тэгтэл Ханболд яг л хуучнаараа түүний өмнө мэндлээд зогсож байна. Яаж ичихгүй мэнд мэдэж чадаж байна аа. Төгөлдөр хажуудаа зогсох залууг гайхан харлаа. Энэ хэн бэ, юуны учир Соёлоо энэ залуугийн өмнө царайгаа зэвхийлгэн гөлөрч, барьсан тавьсанаа мэдэхгүй барьц алдана вэ. Өнөөх хэлэх гэж бэлдсэн билэг дэмбрэлтэй үг ч бүр ор сураггүй мартагдлаа. Зөөгч бүсгүй яаран ирж ширээг арчиж цэвэрлээд, газар унасан хундаганы хэлтэрхийг түүж аваад явсаныг тэр гурвын хэн нь ч анзаарсангүй. Та хоёрыг үймүүлчих шиг боллоо, уучлаарай Соёлоо би зүгээр л чамтай мэндлэх гэж ирсэн юм аа, энд дайралдана гэж үнэхээр бодсонгүй хэмээн хэлэхэд Соёлоогийн нүдэнд нулимс цийлэгнэн ирсэн боловч урсган гаргасангүй биеэ барьлаа. Гаргаж өгөх нь битгий хэл, баяртай ч гэж утасдалгүй байсаар түүнийг нисгэсэн тэр нэгэн өглөө өөрт нь амтагдаж байсан гуниг гутрал, уур хорсол, хайртай хүндээ хаягдсан өр зүрхний шаналалтай тэр л мэдрэхүй аажмаар бүх биеийг нь дүүргэн орж байгааг гэнэт мэдэрлээ. Тэр бүхнийг эргэн санаж, дахин мэдрэх гэж энэ гурван жилийг зарцуулсан гэж үү. Өөрөөс нь болж хичнээн их гомдол шаналал үүрч явааг нь нүднээс нь төвөггүйхэн олж харсан Ханболд, доош харан удаан алхсаар нилээд цаад талын ширээнд буцан очиж цааш харан суув.ЭНЭ ХЭН БЭ? Соёлоо энэ үгэнд яаран хариулахыг хүссэнгүй, хоёулаа эндээс хурдхан гаръя хэмээн өгүүлэв. Үгүй ээ хэн нэгнээс айн эмээн эндээс зайлж гарах гэж үү, үгүй хүсэхгүй байна. Харин энэ хэн бэ гэж Төгөлдөр асуултаа дахин тавьлаа. Соёлоо нэгэнтээ уртаар санаа алдав. Би ариун цэврийн өрөө ороод ирье, тэгээд чамд бүгдийг ярьж өгнө, харин надад сайхан халуун кофе захиалчихаад байж байгаарай гээд босч явлаа. Тэнд ороод Соёлоо хүйтэн хана налан хэсэг зогсов, одоо яах вэ. Яадаг ч байсан түүнд сайхан жаргалтай байгаагаа үзүүлэх хэрэгтэй, түүний хажууд Төгөлдөр нь байна. Хүний амь насаар дэнчин тавин байж Төгөлдөрийгөө эргүүлэн олж авсан бус уу, тэгтэл одоо хаа нэгтэйгээс гараад ирсэн Ханболдын төлөө сэтгэлээ чилээж, өнгөрснийг дурсан шаналах ямар хэрэг байна вэ, эндээс явахгүй бушуухан гарч Төөгөөдөө очьё. Соёлоо нүүрээ толинд нэгэнтээ тольдоод гартал, үүдэнд нь нэгэн зөөгч залуу хүлээн тосон очиж танд өгөөрэй гэж захисан юм хэмээн бяцхан цаас атгуулаад яаран холдлоо. Соёлоо гайхан хартал Ханболдын утасныхаа дугаар, гарын үсэг заавал залгаарай хэмээн бичсэн бяцхан цаас байжээ. Түүнийг алхах дундаа хаячихая гэж бодтол Төөгөө наашаа эргэн харж байсан тул хаяж чадсангүй, хөлөртөл нь атгаж ирээд бяцхан цүнхээ хажуу тийш нь тавихдаа дотор нь мэдэгдэлгүй шургуулж амжив. Ашгүй өтгөн халуун кофе ирсэн байсанд олзуурхан хоёронтоо балгаад, үг нэхэн ширтэх Төөгөөд тайлангаа тавьж эхэллээ. Соёлоо урд нь Ханболдын тухай Төөгөөд цухас л дурдаад дахин сөхөөгүй байжээ. Ердөө л олон жил үерсэн найз залуутай байсан нь гэнэт сэтгэл нь хувираад уулзахаасаа татгалзан зугтаадаг болсон, тэгээд өөрөө гадагшаа явахаар шийдсэн, түүнийг араас тун удалгүй Ханболд Лондон ниссэнийг сонссон. Сураг сонсоход түүнийг энд байхад Ханболд аль хэдийн визээ хөөцөлдөн авчихсан байсныг мэдсэн, түүнээс хойш түүний тухай дахин дурсахыг ч хүсдэггүй тухай учирлан хэллээ. Түүнээс хойш тэр хоёрт өөрсдийн олон асуудал үүсэн гарч, тэр бүхэнд самгардаад юун Ханболдтой манатай таг мартчихсан байсан. Төөгөөгийн барайх гээд л байсан царай өөрчлөгдөж, үнэн сэтгэлээ тас тас хөхрөн Соёлоогийн гараас зөөлөн атгаад тасралтгүй хэсэг инээх нь тэр. Ёох тийм үү, би бүүр чамайг өөр найз залуутай байсан юм болов уу, тэгээд энд тааралдаж байгаа юм байх гэж хүртэл бодоод энэхэн зуур хардаад амжлаа шүү дээ гэж Төөгөө үнэн санаанаасаа өгүүлээд, тийм дэмий зүйл энэ хурдан хугацаанд бодож олсондоо инээд нь хүрсээр байлаа. Энэ залуу юм бий, аятайхан залуу байна, миний найз царайгаа хувиргаад яах юм бэ, нэгэнт өнгөрсөн юм чинь дэмий зүйл дурсаж өөрийгөө зовоогоод яах вэ. Найздаа өөр янз бүрийн юм ярих гэсний ч хэрэггүй, наад халуун кофегоо уугаад сайхан тайвширчих хэмээгээд Төөгөө ар тийш Ханболдын зүг хартал аль хэдийн гараад явчихсан байсан болохоор бүр ч санаа амарч орхив. Тэгээд нөгөө бэлдсэн үгээ хэлнэ хэмээн зүтгэсээр Соёлоод дахин улаан вино захиалжээ. Соёлоогийн зүрх нь огт тайвширсангүй, гэнэтийн явдалд цочирдоод ч тэр үү түг түг хэмээн түргэн цохилсоор л. Бушуухан гэртээ харьж ганцаараа амармаар, энэ бүхнийг эргэцүүлэн бодмоор. Тэр ч байтугай Ханболдруу утасдаж түүнийг ямар учраас гэнэт орхин одсоныг асуумаар их хүсэл оргилон гарч, энэ үдэш огт сонирхолгүй болж эхэллээ. Тэрээр өмнөө байгаа улаан виног нэг амьсгаагаар хөнтрөн уугаад дахин захилж, харин Төөгөө өмнөх зуун граммаа дуурайн нэг дор хөнтөрч орхиод нүдээ анин ярвайна. Дахин жаахан суух гэсэн боловч, Соёлоо маргааш ажилтай хэмээх аятайхан шалтгаа хэлээд харихаар явцгаав. Төгөлдөр түүнийг гэрт нь оруулж өгөөд жаал сууж байгаад үлдэх хүсэл нүдэнд нь илт байсан боловч, Соёлоо хамраас нь зөөлхөн чимхээд удахгүй явах амралтаа сануулахад, Төөгөө инээд алдан Соёлоог үнсээд баяр жаргал дүүрэн гэрээс гарч явлаа. Цаг харвал бараг арван нэгэн цаг болж байлаа, бушуухан цүнхээ ухаж үзвэл үрчийтэл базагдсан бяцхан цаас харч ирсэнийг дахин сайтар уншив. Заавал залгаарай Ханболд… Соёлоогийн сэтгэл дахиад л үймэрлээ. Гэнэт гар утас нь дуугарч мэссэж иртэл сүрхий цочсон боловч гүйн очиж шүүрэн автал, сайн харьсан тухай Төөгөөгийн мэссэж байсанд жаахан дурамжхан ч мэт байснаа өөрөө гайхаж орхив. Ханболдыг юм бол уу гэж дотоод сэтгэл нь түүнд захирагдахгүй горьдож байжээ. Хэсэг эргэлзсэний эцэст Ханболдруу ярихгүй гэж шийдлээ. Төгөлдөр түүнийг бүр мөсөн мартсан гэж итгээд санаа амар унтаж байгаа шүү дээ, түүнийхээ итгэлийг алдаж болохгүй ээ. Гэрийнх нь утас үргэлжлэн дуугарахад Төөгөөгийн мэссэжэд хариу бичээгүйгээ санаад, яаран очиж утсаа авлаа. Соёлоо хаалга онгойлго доо, надад ярилцах хэрэг байна. Ханболд утсаа авангуут нь зөөлөн боловч шийдмэг хоолойгоор шууд хэлжээ. Соёлоо балмагдсандаа утсаа тасалчихав. Зүрх нь амаар гарах гэж буй мэт түг түг цохилж, яахаа ч мэдэлгүй сандал таарахаар нь суучихлаа. Тэгтэл хаалгыг нь зөөлхөн тогших чимээ гарав. Яанаа Ханболд, одоо яах вэ, Төөгөөг дуудах уу яах вэ.

Хаалга тогших чимээгээр яалт ч үгүй үүдэндээ очлоо. -Хэн бэ -Ханболд байна аа, хаалга онгойлгооч. -Үгүй ээ чадахгүй чи эндээс яваач-Яасан ч явахгүй хаалгаа онгойлгохгүй юм бол тогшсоор байгаад өглөө хүргэнэ шүү-Тэгвэл би цагдаа дуудлаа шүү -Тэг тэг би цагдааг ирэхлээр дээшээ гүйгээд нуугдчихна, тэгээд чамайг худлаа дуудлага өглөө гээд загнаад яваад өгөхөөр нь би дахиж ирээд л тогшино доо…

Соёлоо өөрийн эрхгүй инээмсэглэлээ, энэ ярьж байгааг нь ээ яах аргагүй Ханболд мөн дөө. Ер нь хаалгаа онгойлгоод яв гээд хэлчихье (гэж бодсон боловч, Соёлоо өөрөө хаалгаа онгойлгох тун их хүсэл дүүрэн байлаа) Хаалга аяархан нээгдэхэд цаана нь Ханболд огт гэм хийгээгүй хүн аятай инээмсэглэн зогсож байлаа. Соёлоо хаалгаа битгий хаагаарай, надад чамтай ярилцах зайлшгүй чухал зүйл байна. Чи намайг гэртээ оруулахгүй гэвэл хоёулаа ойрхон гараад ярилцая тэгэх үү гэж Ханболд царайчлан өгүүлэв. Үгүй ээ чамтай ярих зүйл одоо надад байхгүй, чамаас асуух ганцхан зүйл надад байсан. Чи яагаад юуны учир намайг гэнэт орхиод, хэл сураггүй зугтаах болсон гэдгийг л асуухыг тун их хүсч байсан, гэхдээ одоо энэ асуултын хариу юу ч байсан надад сонирхолгүй болсон. Тиймээс одоо чи явж үз хэмээн Соёлоо эрсхэн хэллээ. Үгүй ээ яагаад салсанаа, бас яагаад чиний өмнө одоо ингээд зогсож байгаагаа хэлэх гэж би хаа хол Англи улсаас долоохон хоногийн өмнө нисч ирсэн. Тиймээс одоо ямар ч байсан энэ бүхнээ хэлж сэтгэлээ амрааж авна, чи дараа нь яахаа өөрөө шийднэ биз дээ гээд Ханболд өмнөө уцаартай зогсох Соёлоог дөлгөөхөн бас гуйсан харцаар ширтлээ. Соёлоо түүнийг одоо л нэг тухтай харлаа, бага зэрэг махлаг болсон нь улам ч зохио юу даа. Гэхдээ царай нь тийм ч сайнгүй, ядрангуй бас шаналангуй харагдаж, өтгөн хөмсөгнийх нь завсар үрчлээ үүсэхэд бэлэн болжээ. Ханболд Соёлоогийн гараас барьж, юутай ч ядаж багийн найзын ёсоор жаахан ярьж сууя л даа, чамаас салаад намайг шаналж зовоогүй гэж арай бодоод байгаа юм биш биз дээ. Хичнээн хайртай байсныг минь чи сайн мэдэж байгаа. Харин яагаад яваад өгсөн, одоо яагаад буцаад хүрээд ирсэнийг минь сонсооч дээ гуйж байна, тийм ч орой болоогүй байна шүү дээ хэмээн тасралтгүй гуйсаар байлаа. Соёлоо нэг эргэлзэж ирсэн боловч Төгөлдөрийг санаад биеэ хүчлэн барьлаа. Би эрт ажилтай одоо ороё, чи буцаад Англи руугаа ниснэ биз, надад чамайг сонсох хүсэл алга магадгүй хоёр жил болоод ирсэн бол сонсох ч байсан билүү, даанч одоо хүсэл алга гээд гараа угз татан тавиулаад хаалгаа хаах гэтэл… Ханболд шалан дээр сөхрөн суугаад чин сэтгэлээсээ уйлж эхэллээ, түүний дуунд гуниг гутрал цөхрөл бүгдээрээ нэвт сонсогдож байх ажээ. Хүүе ээ, урд нь Соёлоо түүнийг ингэж асгартал уйлж байгааг бүү хэл, нэг том дусал нулимс гаргаж байгааг ч үзээгүй сэн. Соёлоо сандарч бачимдан хаалгаа дэлгэж хаячихаад, Ханболдыг босгох гэж оролдож эхэллээ. Эр хүн түүний өмнө хэзээ ч ийм гашуудалтай уйлж байхтай таараагүй тул Соёлоо Ханболдыг босгох, уйлахыг нь болиулах гэж элдвээр аргадан сандарч гарав. Арай гэж Ханболдыг элдэв зүйл үглэн байж босгож гэртээ оруулсан боловч, Ханболд тайтгарсангүй уйлсаар байгаад Соёлоогийн сэтгэл эмтэрлээ. Хөөрхий минь түүнийг үзэн ядаж байсан болохоос биш, ямар нэг болохгүй зүйл байгаа болоод уулзахгүй зугтаад байдаг болчихлоо гэж даанч бодож үзээгүй толгой биш үү би…Соёлоо хэмээн үг сүггүй мэгшин уйлах тэрхүү том залуу, анхныхаа хайрын эзнийг хараад Соёлоо өөрийн эрхгүй даган уйлж эхэллээ. Чи тэгвэл яагаад надтай уулзахаас үхэлдэн зугтааж байсан юм бэ, намайг ч бас чамд хичнээн хайртайг мэдэж байсан мөртлөө надаас чи яаж зугтааж үйлийг минь барлаа даа.Намайг яана даа гэж бодож үзсэн үү чи. Соёлоо хэлэх тусам мартагдсан гомдол нь сэргэж, цээжний мухарт хадгалсан бүхэн нь сад тавин нулимсаар нь гарч, хоёулаа өөд өөдөөсөө харан уйлж гарчээ. Нулимс дүүрэн нүдтэй Ханболд өөдөөс нь харж мэдсээн, уулзахгүй гэж би даанч мунхагаар шийдсэн, гэхдээ одоо чи намайг сонсооч дээ. Чи намайг одоо цохиж зодоод ч хамаагүй бухидлаа тайл, дараа нь хоёулаа ярилцая, чи заавал намайг сонсох ёстой гэж зөөлөн хэлэв. Соёлоо уйлахаа больж, Ханболдыг сонсоод эгцлэн харлаа. Эр хүний нулимсанд хацар нь цайрдаг гэж үнэн юм байна. зурвас татан цайрсан нойтон хацрыг нь Соёлоо гарыхаа араар аяархан арчина. Тиймээ юу ч болсон Ханболдыг сонсох ёстой, яасан юм бол өөрөөсөө хичнээн мянган удаа асуусан биш гэж үү. Соёлоо нүүрээ угаагаад, шорлог ханхлуулан даллах олон олон задгай кафе тийш зуны шөнийн дулаахан салхинд ярилцахаар шийдэн хоёулаа гарлаа.Зохиолч Сиенна. Шүхэр дэлгэн зассан задгай кафены захдуухан суудалд Ханболд суугаад, Соёлоод сандлыг нь дөхүүлж өглөө. Дахин ингэж уулзахгүй гэдгээ хэлэх гэж гарч ирсэнийг минь ойлгож байгаа биздээ, үүнээс хойш цаг зарцуулж чадахгүй, тиймээс ч би удахгүй гэртээ харьна хэмээн Соёлоо өгүүлэв. Мэдэж байна аа гэхдээ уулзах хүсэлтийг минь хүлээж авсан чамд их баярлалаа, чамайг надтай тааралдахаар яах бол гэж мөн ч олон удаа бодож үзсэн дээ. Гэхдээ болзож суухад чинь гэнэт харна гэж огт санаж явсангүй ээ хэмээн Ханболд ирсэн зөөгчид захиалга өгчихөөд яриагаа эхлэв. Зуны дулаахан шөнийн ануухан салхи та нар тавтай сууцгаа гэх шиг намуухан бүлээхэн салхиар тэднийг тойрон илбэнэ.Ай Соёлоо минь дээ… Хэзээ нэгэн цагт чи бид хоёрын дундуур хүн орох юм бол, эсвэл асуудал үүсэх юм бол хэнд ч итгэхгүйгээр биенийхээ өөдөөс харж суугаад учраа ололцоно гэж бие биедээ амласнаа мартаагүй биздээ. Зөвхөн ганцхан энийг л зөрчсөнөөс болж өдийд чи бид хоёр бараг гурван жилийг тус тусдаа үджээ. Чамайгаа буруугүй гэдгийг ердөө гуравхан сарын өмнө мэдчихээд, хичнээн ч олон мэйл нисгээд чамаас хариу алга байсаан. Тэсч чадахгүй би сургуулиа хаяад чамдаа буруугаа хүлээх гээд нисээд ирлээ. Чамдаа биш өөр хүнд итгэсэн намайг энэ он жилүүд шийтгэсэн дээ. Саяханыг хүртэл би чамайг намайг хуурсан, итгэл сэтгэлийг минь уландаа гишгэсэнд тооцоод уурлаж шаналж, бурууг өөрөөсөө биш чамаас эрж байсан нь үнэн. Сэтгэл зүрхэнд минь нэгэнт байр сууриа олчихоод, өөр хэнийг ч нэвтрүүлэхгүй байгаа чиний дүр төрхийг мартах гэж, чамайг хайрлахаа байх гэж хичнээн ч их хичээгээд, шаналал нэмэгдэнэ үү гэхээс чи мартагдсан удаагүй ээ. Хүний нутагт харь газар оччихоод, хайрлаж дассан чамд гомдсон сэтгэлээ өвөртөлчихөөд, хичнээн ч удаа зүрхэндээ уйлав даа. Ханболдын үг бүр нь үнэнээсээ сонсогдож байгаад Соёлоо туйлын ихээр гайхаж сонссон үг бүрд нүд нь бүлтийн гайхаш тасарч суулаа.Би яасан юм бэ…Соёлоо өөрийн эрхгүй яриаг нь таслан асууж орхив. Чи тэр нэгэн өдөр манай ангийн Оогийд үнсүүлээд зогсож байсныг чинь би Цогоотой явж байхдаа хараад, цээжин дотор гал манас гээд л ухаанаа алдчихсан. Яаж явж хар өдрөөр бааранд орсоноо ч ойлгоогүй ээ, өдөржин оройжин Цогоотой архидаад маргааш орой нь муухай царайтай юм чамтай уулзаад юу байна, юу байна гээд л баахан асуусныг санаж байна уу. Тэгтэл чи юу ч болоогүй юм шиг хэнэггүй царайлчихаад, чи яагаа вэ, хэзээ уугаад яагаад ийм муухай царайлчихсан юм гээд гэм зэмгүй хүн шиг хүн шалгаагаад суухад чинь чамд итгэх итгэл ор мөргүй арилж, тэгсэн хирнээ хайрласан сэтгэл минь хэвээрээ байгаад хичнээн их бухимдсан гээч. Тэгээд л маргааш өглөө нь чамаас холдож монголоос явахаар шийдээд английн виз хөөцөлдөж эхлэж байтал чи ч гэнэт гадагшаа явах болчихсон байсан. Утсаа тас салгаад, уулзахыг огтхон ч хүсээгүй байсан ч чиний явахын урд шөнө онгоцны буудал гаргаж өгч, чамайг нэг харахсан гэж шөнөжөн нойргүй хоносон ч гэлээ, Оогий гаргаж өгнө гэсэн цуу үгийг сонсоод гутарч гансарч хардсандаа галзуурах шахаж байсан. Ингээд дараа нь би ч бас энэ бүхнийг тас мартахаар англи нисч одсон доо. Дотроо би чамайг буруутгасан чигээрээ монголыг орхиод ниссээн. Урд нь Цогоотой хэд хэд уулзахад Оогий та хоёрыг учиртай болж байгаа юм бишүү, харгүй явж байж алдах вий дээ гээд үг хаяад байхад нь би үг чинээ санаагүй чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн байсан сан. Тэгтэл гэгээн цагаан өдөр өөрийн нүдээр харахаас илүү би хэндээ итгэхэв дээ. Тэгээд ч очиж очиж муу Оогийтой юу хэмээн эр хүний хор шарандаа ганц үг чамд хэлэлгүй, утсаа ч авахаа больж зугтааж байсан. Хэрвээ маргааш нь уулзахдаа чамайг буруугаа хүлээж үнэнээ хэлэх юм бол уучилна гэж бодож явтал, чиний гэмгүй хэнэггүй царай, юу ч болоогүй мэт байдлыг чинь хараад тэвчээр минь үнэхээр хүрээгүй ээ. Ингээд салж одоё өөрөө ойлгож байгаа байх, элэг бариулдаг эр хүн нь лав би биш гэж бодоод яваад өгсөн дөө хөөрхий…Ханболдын яриаг сонсох тутам Соёлоогийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлэгнэн хацрыг нь даган урсаж эхэллээ. Тиймээ тэр нэгэн гайтай өдрийг Ханболдод хэлэхгүй гээд тас нуучихсан нь эцэстээ тэр хоёрын салах түлхүүр нь болсон байж гэж зүүдлээ ч үгүй явсан байж. Ханболдыг буруутгаад байсан болохоос биш бурууг өөрөөсөө эрж хайсан билүү. Ханболдын ангийн залуутай танилцсаны дараа хоёр гурав тааралдтал нэг л биш харцаар хараад байсан сан. Дараа нь гэнэт утсыг нь олоод яриад байхаар нь нэг тоглоом болгож, нэг дургүйцэж хүртэл үзсэн билээ. Ханболдын санааг зовоохгүй гэсэндээ тэр тэнэг залуугийн тухай огтхон ч дурсаагүй ээ. Тэр гайтай өдөр утасдаад Ханболд бид хоёр явж байгаад цаадах чинь утас түрийвчээ гээчихээд хайгаад байна, яаралтай арван мянган төгрөг хэрэгтэй болоод, чамд хэлье гэсэн яах юм гээд байна чи аваад ирж чадах уу, ирэхлээр чинь тайлбарлая гэж билээ. Соёлоо сандраад хаана очихоо заалгаж аваад, яасан юм бол гээд гайхсаар бушуухан очтол Ханболд байхгүй заасан газар нь Оогий ганцаараа зогсож байсан сан. Ханболд хаачсан юм бэ юу болов гээд асуутал, одоохон ирнэ гээд аар саар юм ярьж байснаа уруул хацрыг нь дайралдуулан гэнэт үнсэж орхив. Гайхсан Соёлоо бараг арваад секунд хиртэй хөдлөж ч чадалгүй хөшсөнөө гэнэт сэхээ орж, Оогийг үсэртэл нь алгадаж аваад уур хорсолдоо багтран учиргүй уйлсан сан. Утсаа алдсан гэдэг үгэнд нь хууртаад Ханболдруу залгаагүй ирсэндээ өөрийгөө зүхэн, Оогийг харааж загнасаар буцаад гүйсэн билээ. Тэгтэл хэдхэн харайгаад Оогий гүйцэн ирж, уучлалт гуйн эсэн бусын юм ярьсаныг сонссон ч үгүй. Харин одоо уучилбал дахиж хэзээ ч түүнрүү утасдаж байхгүй гэхлээр нь арайхийн тайвширч, хайртай ч гэнэ үү юу ч гэнэ үү үгийг нь тоож сонсолгүй хаяад явсан сан. Гэртээ ирээд хацар нүүрээ зулгарч улайтал нь угааж орхиод Ханболдод хэлэх үү үгүй юу гэж нилээд их эргэцүүлж байгаад юутай ч азнахаар шийдсэн билээ. Тэгтэл маргааш орой нь хачин муухай харцтай, шартсан царайтай Ханболд цаанаа л нэг ёозгүй дүнсийгээд байхлаар нь хэлэхээ болихоор шийдээд яасныг нь асуусаар байтал уурлаад гараад явчихсаныг эргэн санав. Энэ бүтэлгүй явдалтай холбоотой байжээ гэдгээ одоо болтол ухаарч ойлгодоггүй тэнэг толгой вэ яасан.Ханболдоо…Соёлоо өөрийн эрхгүй урсан гарах нулимсаа арчин тайлбарлахаар дуугартал, Ханболд түүний гарыг зөөлөн барьж хэрэггүй ээ Соёлоо би үнэнийг нь мэдчихсэн, гэхдээ харамсалтай нь гуравхан сарын өмнө л мэдлээ. Чи надад хэлэх гэсний хэрэггүй ээ. Цогоо одоо Лондонд байгаа, их санасан газар гэдэг шиг нилээд л зутруу байхаар нь би ангийн залуу гээд гэртээ нэг сар байлгаад ажил олж өгсөн юм аа. Бөөн баяр болоод нэг орой ирсэн чинь хоол хийгээд нэг шил виски авчихжээ, цалин буусан гэнэ. Би яах нь вэ гэсэн ч, тэгээд хоёулаа жаал ууж суулаа. Тэо орой Цогоо надад хэдэн хундага татчихаад үнэнээ хэлсэн дээ. Оогий Цогоогоор урд нь үг хэлүүлээд байсан нь санаатай байж ээ, тэр өдөр Цогоо хэргээр намайг дагуулж тэрүүгээр явж харуулсан юм байж. Даанч өглөөнөөс хойш хүн ээрүүлдээд салахгүй байсан юм. Оогий чамайг тоогоогүйд хорсоод тэгсэн гэнэлээ. Чамайг уйлж уурлаж байсныг чинь сонсоод Цогоог дор нь тэсэлгүй хэд хэд шанаадчихсан. Буруугаа хүлээгээд өөдөөс эсэргүүцэхгүй байхаар нь хэрвээ хэлээгүй бол яах ч байсан юм билээ дээ гээд больсон. Гэхдээ л анхны минь хайр дурлалыг бусниулж, чи бид хоёрыг салгаж өдий хүртэл зовоосон түүнийг уучлаагүй ээ. Маргааш нь л гэрээсээ явуулсандаа, нэгэнт ажилтай болсон хүн өөрийгөө болгоно биз дээ. Тэр цагаас хойш бүтэн гурван сар чамруу имэйл бичлээ. Утсаар ярих гэхээр сэтгэл өвдөөд, үнэхээр буруугүй чамайгаа яаж зовсоныг төсөөлж бодохоор үлгэн салган л амьдарч явлаа. Энэ хугацаанд чамайгаа санах, хайрлах минь улам ч нэмэгдэж, өөрийн эрхгүй буруугаа хүлээж чамайгаа нэг харахын хүслэн болоод нисээд ирсэн минь энэ. Маргааш чамтай уулзана гэж бодож явж байгаад өнөөдөр чамтай дайралдчихлаа даа. Ингэж хэлээд Ханболд санаа алдан, сандлаа татаж Соёлоогийн өөдөөс харан суулаа. Соёлоо минь намайг уучлаач дээ. Чамдаа одоо хүртэл халуун хайртай хэвээрээ, муу хүмүүс бид хоёрыг салгах ёсгүй ээ… Соёлоо өөрийн эрхгүй доод уруулаа тас зуугаад гомдлын нулимс асгаруулсаар л. Ямар муухай орчлон бэ. Ямар муухай сэтгэлтэй залуу вэ. Ханболдоо би чамайг уучилсаан. Чи буруугүй, би ч гэсэн тэр дор нь чамд хэлсэн бол хаанаас ийм зүйл болох вэ дээ. Чиний сэтгэлийг зовоохгүй гэсэндээ тэр үед хэлээгүй юм шүү дээ. Энэ жилүүдэд чамайг мартах гэж хичнээн ч шаналгаатай он жилүүдийг үдлээ. Чамайг би уучиллаа. Гэхдээ одоо би яах вэ. Уучлахаас өөр яаж ч чадахгүй нь ээ, Төөгөө нь гэртээ сайхан нам унтаад түүнийг зүүдлэж байна шүү дээ. Одоо би яах ёстой вэ…Соёлоо чи минь битгий уйл даа. Чамайгаа ингээд хараад сууж байх хичнээн их жаргалтай вэ, чи минь улам хөөрхөн улам ч сэтгэл татам байна. Чинийхээ нүдэнд дулаахан сайхан царай, намайг гэсэн халуун хайрыг чинь мартаж үнэхээр боломгүй юм билээ. Хоёулаа эндээс явья даа, би чамд юм үзүүлье. Тэр хоёр босоод Ханболд хорин дөрвөн цагийн интернет кафе зүглэн алхав. Соёлоо нээрээ гаднаас ирсэнээсээ хойш нэг ч удаа имэйлээ шалгаагүй нь үнэн аж. Соёлоо имэйлээ нээгээд Ханболдоос ирсэн гучин дөрвөн захиаг нэгд нэгэнгүй уншлаа. Ханболд нь түүнд хязгааргүй хайртай хэвээрээ байсан байна, имэйлээ нэг нээж үзэхэд яадаг байна аа…Тэгсэн бол тэгсэн бол… Соёлоо дотор нь бахардсандаа Ханболдын энгэрт наалдан цурхиртал удаан уйллаа. Хувь заяа тоглоод байгаа юм шиг түүний хамаг бүх зүйлийг нь зөрүүлээд байгаа нь юуных вэ… Удаж удаж Соёлоо тайвшраад цагаа харлаа, цаг нэгэнт шөнийн нэг цаг болох гэж байв. Өнөөдөр дэндүү их зүйл болоогүй гэж үү, юутай ч маргааш Соёлоо ажилдаа очих ёстой. Харин нөгөөдөр Төөгөөтэй амралтанд явна гэж тохирсон байдаг. Ханболд түүнтэй хамт байгааг харсан мөртлөө асуух ч үгүй, дурсах ч үгүй байна. Ханболдыг бүрэн дүүрэн ойлголоо. Ханболд нь түүнд эргээд иржээ. Энэ олон жил хайрласан анхны хайр нь нисээд иржээ. Одоо яах ёстой вэ…Ханболдоо би гэртээ харья даа маргааш ажилтай. Тэгэлгүй яахав дээ. Одоохон хүргээд өгье, Ханболд гэрт оруулж өгөөд түрүүхэн Төөгөөгийн үнссэн хацрын нөгөө талд аяархан үнсээд шивнэлээ. Санасан шүү чамайгаа… Соёлоогийн хөл нь гуйвлав. Ханболд аяархан хаалга хаагаад шат уруудан гүйх нь тодхон сонсогдоно. Соёлоо хувцастайгаа орон дээрээ нам уналаа. Тэр маргаашийн өдрөөс айж байв. Маргааш өглөө битгий болоосой, маргааш юу гээч нь болох бол доо.Хангинан дуугарах сэрүүлгийн чимээгээр Соёлоо нүдээ арай ядан нээж орноосоо өндийв. Цаг долоо гуч болж байна, орондоо хоргодох хүсэл их байсан ч, аргагүйн эрхэнд босч угаалгын өрөө орлоо.Ээ бурхан минь өчигдөр орой нилээдгүй уйлсаны гавьяагаар нүд нь бүлцийгээд хавдчихсан, цэлхийсэн нүүр өөдөөс нь харж байв.Тэгнээ тэгнэ хэмээн үглэсээр Соёлоо бушуухан зовхины тос түрхэн, нүүрээ арчилахаар ухасхийв. Ажилдаа улайран суусаар Соёлоо толгой өвтгөсөн түмэн бодлоо нэг хэсэгтээ ашгүй мартчихсан байж. Хоёулаа хамт үдийн хоол идэх үү хэмээн асуусан мэссэж Төөгөөгөөс ирж санааг нь дахин зовоож эхэллээ. Яагаад ч юм нэг л уулзмааргүй, хэд хоногтоо ганцаараа байж бүгдийг сайн эргэцүүлж бодмоор санагдаад байлаа. Найз нь чадахгүй нь ээ, ажлыхантайгаа хурдхан хоол иднэ хэмээн Төөгөөрүү тэр дор нь хариу мэссэж биччихэв. Үгүй ээ тэртээ тэргүй ажлын чинь гадаа ирчихээд хүлээж байна гэсэн хариу ирэхээр нь Соёлоо аргагүй эрхэнд цүнхээ аваад гадагшаа хартал, үнэхээр ажлых нь гадаа Төөгөө ирчихсэн инээд алдан даллаж байлаа. Төөгөөг хараад Соёлоо өөрийн эрхгүй нэгэн зүйлийг анзаарлаа. Урд нь Төөгөө үг дуу муутайхан даруухан залуу л байдаг байсан одоо харин юм л бол инээд алдаж явдаг, амьдралдаа сэтгэл хангалуун яваа нь илт мэдэгдэхүйц залуу болсоныг нь Соёлоо өөрийн эрхгүй анзаарч харчээ. Чамайг санаад болдоггүй ээ. Төөгөө ингэж хэлээд гараас нь хөтлөн ойролцоох хоолны газарлуу зүглэв. Түүний гараас нь халуу дүүгэн Соёлоогийн бүх биеэр нэг л сайхан халуун дулаан илч тархах шиг санагдаж, Соёлоо өөрийн эрхгүй Төөгөөгийн гарт эрхлэн наалдаад алхаж гарлаа. Хоолны газарт ороод элдвийг ярилцан хүлээн сууж байтал гэнэт Соёлоогийн гар утас дуугарав. Хартал танихгүй дугаар байна, утсаа автал сайн уу Соёлоо гэх Ханболдын дууг сонсоод Соёлоо өөрийн эрхгүй сандарлаа. Утсаа таслачихаж чадсангүй сайн хэмээн муухан дуугартал хоёулаа хамт хоолонд орох уу хэмээн урих нь тэр… Үгүй чадахгүй нь, одоо би завгүй байна гэтэл тэгвэл орой ажил тарахад чинь тосно шүү хэмээн зальтай хэлээд Ханболд утсаа таслачихжээ. Төгөлдөр цаанаа л нэг сэжиглэнгүй харж байснаа, хоёулаа амралтандаа явахад хэрэг болох ойр зуурын зүйлээ ажлыг чинь тарахаар цуглуулья хэмээн тулган асуух нь тэр. Соёлоо өөрийн эрхгүй түгдэрлээ, хамт явахсан гэж урд нь хичнээн их мөрөөддөг байлаа. Харин яг одоо бол Төөгөөтэй хамт явна гэдэг арай эртэдсэн шийдвэр гэдгийг сэтгэл дотроос нь хэлээд байх шиг санагдав. Ирэх долоо хоногоос явбал ямар вэ. Соёлоо явмааргүй байна гэж арай ч хэлж зүрхэлсэнгүй. Төгөлдөрийн царай гэнэт хувьсхийгээд явчихав. Яагаад вэ, чи бид хоёр хэдхэн хоногийн өмнө л бушуухан явах юм сан гээд хоног тоолж хүлээж байсан биш билүү. Төөгөөгийн санаанд гэнэт нөгөө Ханболд бууж ирлээ, түүнийг хараад Соёлоо яаж сандарч барьсан тавьсанаа алдаж байлаа даа. Арай Ханболдоос болсон юм биш биз дээ хэмээн асуусан нь жинхэнэ байгаа оносон асуулт болжээ. Соёлоо сэтгэлийнхээ элдэв хувиралыг нууж үнэхээр сураагүй тул бодсон бүхэн нь нүүрээр нь илрээд гарчихаж байлаа. Соёлоогийн нуугдан бултганах харцыг хараад Төгөлдөрийн гэнэт уур нь ч хүрэх шиг болов. Хэдхэн хоногийн л өмнөхөн хайртай хайртай гээд байсан чинь өөр нэг залууг харчихаад, хэлсэн тохирсоноосоо буцаж жаахан хүүхэд хуурч байгаа юм шиг болох нь шив. Чамайг ер нь албадаж авч явах гэж байгаа юм уу хэмээн ширүүхэн хэлээд Төөгөө уурандаа тэр дороо ширээний араас босоод яваад өгөв. Огцом уурласанд нь гайхсан Соёлоо Төөгөө байз л даа хэмээн хойноос нь бостол, аль хэдийн зөөгч бүсгүй дэргэд нь ирээд үглэж гарлаа. Захиалсан хоол чинь гарч байна, юу гэж захиалсан мөнгөө хэн төлөхийн ч гэх шиг эх адаггүй олон зүйл ар араас нь цувруулан уурлаж гарав. Аргагүйн эрхэнд Соёлоо буцаад суугаад Төөгөөрүү залгалаа. Төөгөө харин хойноосоо гүйгээд гараад ирэх байх гээд сэмхэн харж байсан ч хойноос гарч ирээгүйд нь уур нь улам хүрч орхив. Үгүй ер тэгье тэгье, хурдхан явья ямар гоё вэ гээд байгаагүй билүү. Хэдэн жилийн өмнөх гэж нэрлэсэн ганц муу залуу гараад ирэх төдийд амралтаа хойшлуулж байгаа юм чинь, тэр залуу нь уулзая учрая гэвэл манийгаа баяр хөөр дүүрэн хаяад явах юм байна л даа. Төгөлдөрийн сэтгэл хардалтын манангаар алгуурхан дүүрч үл таних тэр залууг болох тусам бачимдаж байлаа. Утсаа хартал Соёлоо залгаж байв. Юунд уурлаав л гэх гэж байгаа биз, явахгүй бол байна л биз хэмээн бодоод алхаагаа түргэсгэн ажилруугаа зүглэн одов. Түүний уур гарах яагаа ч үгүй байлаа. Төгөлдөр утсаа аваагүйд Соёлоо ихэд санаа зовлоо, Төгөлдөрийн түмэн зөв санагдана. Ирсэн хоолных нь нэгийг хагас хугас идээд, нөгөөг нь бүтнээр нь орхиод мөнгөө төлж ажил өөдөө гэлдрэв. Би ер нь ямар муухай хүн бэ, Төөгөөгөө гомдоож орхилоо хэмээн өөрийгөө буруутгаж, түрүүхэн хамт алхаж ирсэн түүнийхээ хайр шингэсэн халуун гарын илчийг нь саналаа. Соёлоо яаран утсаа гарган мэссэж бичив. Миний найз намайг уучлаарай, хоёулаа амралтаа хойшлуулалгүй заавал явна. Найз нь ажлаа тараад ойр зуурын юм бэлдээд харина, маргааш өглөө замаараа намайг дайраад аваад яваарай. Үнсэе Соёлоо хэмээн бичээд явууллаа. Бараг тэр дороо хариу ирлээ, тэгэлгүй дээ чамдаа хайртай шүү. Төгөлдөрийн уур нь гарчээ. Соёлоогийн сэтгэл хөнгөрөөд ажилруугаа яаран орлоо.Ажлын цаг дуусахад эрт гардаг хэсэг бүлэг нөхөд бушуухан гэгч нь шурхийн гарч одлоо. Тэдний хойноос нь Соёлоо дэлгүүрээр ороод эртхэн харихаар гадаа гарч, цээж дүүрэн амьсгал аваад гаргах гэтэл өмнө нь Ханболд гэнэт гараад иртэл сандарсандаа өнөөх агаараа залгиад, өөрийн эрхгүй хэсэг хахаж цацлаа. Ханболд түүнийг хараад ёстой элгээ хөштөл инээв. Нээх том ам ангайлгаад түүнийг хараад, хахаж цацан таг болсон Соёлоог хараад Ханболд инээдээ барьж үнэхээр чадсангүй. Тосно гээд хэлсээр байтал хахаж цацдаг нь юув дээ хэмээн Соёлоогийн ар нурууг нь зөөлхөн цохилоо. Мартчихаж хэмээн үнэнээ хэлэхэд нь Ханболд намайг мартаад байхдаа яадаг юм хэмээн хэдэн жилийн тэртээх шигээ эрхлэнгүй дуугарахад нь Соёлоо өөрийн эрхгүй инээмсэглэж, өдий том залуу болчихоод эрхлээд байгаа юм уу хаашаа юм хэмээн дооглож орхив. Дэлгүүр явлаа хэмээн түүнээс салах гэсэн боловч хамт явна гээд салж өгсөнгүй. Ханболдын нүд нь цаанаасаа очтон гэрэлтээд, Соёлоогийн нүднээс харцаа үл салгахад Соёлоо өөрийн эрхгүй харц буруулан алхлаа. Өдрөөс хойш хоол идээгүй ханиндаа хоол идье, тэгээд чамайг хичнээн санасанаа бүгдийг нь хэлмээр байна, өчигдөр шөнөжин чамайг зүүдлээд тэсч чадсангүй ажлын чинь гадаа сойгдоод зогсож байгаа нь энэ гээд Ханболд үгийн зөрөөгүй ятгаж гарав. Чамайг эрт гараад өгч магад гээд л өдрийн таван цагаас хойш хүлээгээд л байлаа, хүлээгээд л байлаа хэмээн хэлэхэд Соёлоо сэтгэл дотроо аль хэдийн бууж өгсөнөө ойлгожээ. Түүний сэтгэлийн мухарт Ханболдод зориулан үлдээсэн бяцхан оч нь Ханболдыг ярих тусам түүнтэй уулзах тусам, өөрт нь захирагдахгүйгээр бадран асаж байгааг Соёлоо хэдийгээр мэдэрч байвч өөрийгөө захирч нухчин унтрааж үнэхээр чадахгүй байлаа… Яасан дэмий юм хийж хүлээж байдаг юм, за яахав ханиндаа хоол идэж болох л юм харин элдэв дэмий юм ярихгүй шүү, явсан газрынхаа сонин сайхныг л яриарай, тэгээд ч хурдхан хоол идээрэй би ажил ихтэй хэмээлээ. Ямар гоё вэ хаана ормоор байна хэмээн очтон гялалзаж баярласан нүдээр цоо ширтэх Ханболдыг хараад, хаана ч яахав дээ гэж эвлэрэнгүй хэлжээ. Ханболд захиалга өгөнгөө маргааш танайд очно шүү, чи миний дуртай чинжүүтэй салатыг хийж өгөөрэй зөндөө ихийг иднэ шүү хэмээн инээмсэглэн хэлэхэд нь Соёлоо маргааш явах амралтыг дурсан саналаа. Сэтгэл нь яг л буцлаж байгаа мэт. Төөгөөтэй амралтанд явна гээд аль хэдийн хэлчихсэн. Гэтэл Ханболд буруугүй шүү дээ. Би явмааргүй байна, эхлээд өөрөө сайтар бодож шийдэх ёстой. Ханболд багынхаа элдэв дурсамжуудыг сөхөн ярьсаар тэд баахан инээлдлээ. Зөвхөн тэр хоёрт хамаатай дэндүү сайхан, бас хөгжилтэй дурсамжууд дундрах яагаа ч үгүй байв. Ханболдыг дахиад жаахан сууя хэмээхэд Соёлоо нэг их зүйл бодсон ч үгүй толгой дохин зөвшөөрч орхив. Бас жаахан ууцгаалаа. Ярилцах тусам тэр хоёрын бүх л дурсамж саяхан болоод өнгөрсөн мэт, тэр хоёр огт салж байгаагүй мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж Соёлоо нэгэнт өөрийгөө захирч чадахаасаа өнгөрсөн байжээ. Тас тасхийн инээлдэх хажуу ширээний хоёрыг эргэн хартал нэг л их таньдаг бүсгүй харагдаад орхилоо. Байз байз энэ чинь. Арай, мөн гэж үү… Гялсхийн тэр дороо дахин эргэн харлаа. Мөн дөө би буруу таниагүй байж, энэ ч ингэж л явах хүүхэн дээ. Ажлынхаа хэдэн залуустай хоёрхон пиво уугаад харихаар тохиролцсон Жавхаа Соёлоог сайтар хараад дор нь таньж орхив. Эхний пивоо дуусах шахаж байсан тэрээр утсаа шүүрэн авч бахтай гэгч нь дор залгалаа. Сайн уу за ажил төрөл сайн уу, чи надад ганц тус бол яаралтай аравхан минутын дотор миний байгаа газар хүрээд ир, асуугаад байх юмгүй ээ миний найз л бол хүрээд ир. Би энд сууж байна. Жавхаа одоо ажлынхаа хэдэн залуусыг ширээнээсээ хөөн явуулах гэж бөөн юм боллоо, олгой хагаравч тогоон дотроо гэгчээр найзыгаа бас арай ч гадны хүмүүсийн дэргэд эвгүй байдалд ороосой гэж хүсэхгүй байгаа нь энэ аж. Хүүе би нэг бүсгүй урьчихлаа, ганцаараа байгаа гээд хэлчихсээн, алив тус бол гэж үглэсээр нөгөө хэдээ хөөгөөд явуулчихав. Амиа бодсон өөдгүй энэ тэр гэж үглэсээр нөгөөдүүл нь дуртай дургүй өөр газар орохоор гарч явж Жавхаагийн санааг амраалаа. Эргээд хартал Соёлоо огтхон ч анзаарсан шинжгүй хацар нь улайсхийн инээлдэж ярилцсаар, бүүр нэг нар нь гарч байгаа мэт санагдсанд дургүй нь хүрч, зажилж байсан бохио түй хэмээн нулимж орхив. Үгүй ер тэр залууг нь хараач, аманд нь орох гээд байж байгааг нь, ёстой бод идсэн боохой аятай сууж байх шив хэмээн зэвүүцсээр сууж байтал Төөгөө орж ирж байгааг олж харлаа. Жавхаа бушуухан гэгч нь тосон очин, түлхсээр яваад ширээнийхээ дэргэд аваачаад дийлсэн баатар мэт Соёлоог гараараа заалаа.Төгөлдөр зог тусан царай нь хүн аймаар барайн хүрэнтэв. Маргааш амралтанд авч явах ойр зуурын зүйл цуглуулж яваа хэмээн бодсоор санаа амар жаргалтай сууж байтал энд ингээд инээгээд сууж байдаг байх нь ээ. Түүнтэй хамт сууж байгаа залуу чинь… Аан нөгөө Ханболд гэгч нь байна. Тийм бий Соёлоо. Төгөлдөр багтрах шахсан уурандаа дийлдэн бараг л ганц алхаад тэр хоёрын ширээний дэргэд очлоо. Одоохон явья Соёлоо… Бондгосхийтэл цочсон Соёлоо Төөгөөг хараад ухасхийн босов. Юу вэ. Арай ч дээ. Хаанаас гараад ирэв ээ. Мэгдэж сандарсан Соёлоо Төөгөөг дагаж явахаар өөрийн эрхгүй цүнхрүүгээ гараа сарвайтал, Ханболд нөгөө гараас нь угз татан буцаан суулгав. Соёлоо сууж бай. Ингэхэд чи ер нь хэн юм бэ…Төгөлдөрийн уур нь дээд цэгтээ хүрч түүнийг нам цохин унагаамаар байсан ч биеэ хүчлэн барьлаа. Би түүний найз залуу нь тиймээс ч түүнийг эндээс аваад одоо явлаа гээд Соёлоогийн сандлын араас цүнхийг нь авлаа. Тийм гэж үү тэгвэл би ч түүний найз залуу, тиймээс Соёлоо эндээ үлдэнэ гэж Ханболд гайхам тайван хэлээд Соёлоогийн бугуйнаас чангаар атгалах нь тэр..Төгөлдөрийн дотор асч байсан гал нь толгой өөд нь гарч, эрүүл ухаанаар сэтгэх чадваргүй болсон мэт санагдаж байлаа. Юутай ч энэхүү залуугийн дэргэдээс Соёлоог дагуулаад гарах юм шүү, дараа нь юу л болвол болог. Соёлоо чи энд үлдэхгүй биздээ, одоохон хоёулаа эндээс явья хэмээн Төгөлдөр тайван байдлаа алдахгүйг хичээн байж өгүүлэв.Соёлоо Ханболдын гарыг нь сэгсрэн тавиулж би явья даа хэмээн шийдмэг дуугараад Төгөлдөрийн урд гарлаа. Ханболд үсрэх шахам сандлаасаа босон ирсэн боловч Соёлоо битгий, зүгээр орхиоч гэсэн мэт гунигтай зөөлхөн харцаар харахад Ханболд өөрийн эрхгүй үг дуугүй буцан суув. Төгөлдөр энэ хоёрыг харц шидэлцэж дуусахыг хүлээсэн ч үгүй. Тэрээр Соёлоогийн гараас барьж чирэх шахам гадаа гарлаа. Хэн нь найз залуу нь вэ гэдгийг одоо энэхүү гөлрөө залуу ойлгож байгаа байлгүй.Соёлоогийн гараас өөриймсөг барин чирэх шахам авч гарсан залууд дийлдсэн мэт санагдаж, Ханболдын зүрх хорслоор дүүрч бачимдсандаа ухаан мэдрэлээ алдтал уумаар санагдан зөөгчийг бушуухан дохиж нэг шил архи захижээ. Соёлоог эргэж гуйсан харцаар хараагүй бол тэр муу навсгар залууг больё гэтэл нь балбаад өгөх байсан юм. Чам шиг муу сайн юманд ч Соёлоог зүгээр өгөөд явуулчихдаг нь биш байхаа. Урд нь нэг алдсан юм одоо дахиад яасан ч алдахгүй, үгүй ер хөтлөөд аваад гарсан нь найз залуу нь гэж бодсон бол том эндүүрэл. Хурим хийгээд аваад суухаар минь хараарай хэмээн Ханболд дотроо бачимдан байж сууж ядлаа. Тэнд бас нэгэн сэтгэл дундуур үлдсэн хүн нь Жавхаа. Төгөлдөрийг дуудахдаа хүрч ирээд тэр хүүхнээ хараад, газар нулимаад буцаад яваад өгнө гээд бодсон чинь юу вэ, салахгүй зууралдаад хөтлөөд гардаг яачихсан тэнэг толгой вэ. Ийм хүүхэнтэй зууралдаад байгаа хүнийг тэнэг гэхгүй ер нь юу гэхийн хэмээн сэтгэлдээ бас бачимдсаар байлаа. Дахиад нэг пиво захилаа. Ядаж байгаад нөгөөдүүлээ хөөгөөд явуулчихсан. Жавхаад гэнэт нэг санаа төрлөө, энэ залуу хараажаар тэр Соёлоо хүүхэнтэй холбоотой нь илэрхий, тиймээс тиймээс…За яасан хө сэтгэл тавгүй юу, намайг Төмрөө гэдэг бас л сэтгэл тавгүй гээд аяга дүүрэн пиво барьсан нөхөрсөг залууг Ханболд гайхан хараад, ширээндээ суу суу хэмээн сандал дөхүүлэн түлхэв. Яг л түүний дутагдаад байсан тамхиар дайлсан тэр залуу дараалан гурван хундага татчихсаны дараа тун ч нөхөрсөг нэгэн болох нь мэдэгдлээ. Ханболд түүнд бас нэгэн хундага захиад, уур архи хоёр нийлээд согтож буй ухаандаа түүнийг бараг л найзаа хэмээн тооцож сууна. Харин Жавхаа уусан дүр зөвхөн гаднаа л үзүүлж байгаад Ханболдыг за залуу минь яагаад хамт сууж байсан бүсгүйгээ булаалгаад явуулчихав хэмээн хэргээр өдөн асуусаар, ихэнх зүйлийг хэлүүлээд авч амжлаа. Тийм байхаа учиргүй дотно суугаад байсан юм. Жавхаа түүнийг нилээд сайн ятгаж гарав. Эр хүн түүнийгээ заавал буцааж авах хэрэгтэй, тийм сайхан хайраа алдчихаад үлдсэн амьдралдаа юугаа бодоод явж байх вэ дээ, эр хүний арван гурван мэхийг бүгдийг нь хэрэглэж байгаад бүсгүйгээ эргүүлээд өөртөө татнаа хө хэмээн Жавхаа ая эвийг нь олон ятгасаар суув. Түүний далд санааг даанч мэдэхгүй Ханболд харин тийм дээ хэмээн согтуу ухаандаа дотроо шазуур зуусаар. Нилээд суучихаад Жавхаа хүнлэг сэтгэл гарган Ханболдыг таксинд суулган өгчихөөд, тэр дороо утсаа гарган Уянгааруу залгажээ.Уянга аль хэдийнэ ажлаа тарж ирчихээд хийх юмаа олж ядан сэтгэл нэг л тогтож өгөхгүй байв. Өнөөдрийг хүртэл Төгөлдөрлүү ярихгүй байх гэж хичнээн ч их тэвчээр гаргасан юм бэ дээ. Төөгөөд өгсөн түүний хайр арилж мартдагдсан нь үгүй, тэр битгий хэл түүнийг буруутай ч гэж огт бодогдохгүй байлаа. Түүний өөр хүнд дурласан нь Уянгааг түүнд хичнээн хайртайгаа мэдэрч ухаарч ав гэж дохио өгсөн явдал ч байсан юм бил үү. Эхний хэд хоног гар утсаа дуугарах бүрд өөрийн эрхгүй горьдон давхийн хардаг байсан билээ, Төөгөөг яагаад ч юм утасдах байх гэж бодогдоод байсан нь худлаа мэдрэмж байж дээ. Төгөлдөрийг санаад тэсэхгүй гар нь утасруугаа яваад ирэхлээр нь ийш тийшээ худлаа утасдаж, түр өөрийгөө аргацаадаг байлаа. Анх салчихад чадмаар ч юм шиг байсан ч, одоо өдөр ирэх тусам түүнийгээ улам ихээр үгүйлэн санасаар байх нь хэцүү. Гэвч одоо дахин юу ч хийж чадахгүй болсон болохоор хоосорсон сэтгэлээ хуурах гэж зурагтын удирдлага бариад, ар араас нь суваг солин бодлогошрон суух ажээ. Гар утсаа дуугарахад хайнга гэгч нь хартал Жавхаа ярьж байна. Ойрд яриагүй юмсан яасан юм бол. Сайн уу Жавхаа сонин юутай байна, юу…Төгөлдөр үү… Тэгээд дараа нь гараад явсан гэнэ ээ. Уянгаагийн зүрх баяр хөөрөөр дүүрэн цохиллоо. Тэрээр яг л чихрээр шагнуулсан бяцхан хүүхэд аятай догдлон баярлаж байв. Найдвар байна, одоо харин сайн бодоод сүүлийн нүүдлээ хийх ёстой юм байна. Түрүүхэн цөхөрсөн байдлаас нь одоо Уянгаад юу ч үлдсэнгүй, түүний нүд очтон гялалзаж, хамаг бие сэтгэл нь хаанаас ч гарч ирсэн нь үл мэдэгдэх эрч хүчээр дүүрэн болсон байлаа. Огло харайн босч аяга дүүрэн өтгөн кофе аягалаад тухтай гэгч нь бодолд автан суув. Хайртай хүнээ эргүүлж авах арга өөрөө гараад ирдэг байжээ. Овоо доо Жавхаа минь, цалингаа буухаар чамайг ёстой зад дайлнаа. Уянгаагийн баяр хөөр цээж дүүрэн цалгилж бараг л Төөгөө нь буцаад ирчихсэн мэт санагдан, нүүрэнд нь тогтсон инээмсэглэл сарниж өгөхгүй байлаа. Соёлоог чирэх шахам гарсан гэнэ ээ. Мэдээж гарсан хойно хүнгүй газар оччихоод муудалцсан л байж таараа. Энэ үеийг л алдалгүй ашиглаж чадвал хайртай хүнийхээ хажууд нь гарыг нь атгасан шигээ жаргаж явахгүй юу даа. Бушуухан муудалцаасай…Төгөлдөр Соёлоогийн гарыг хичнээн чанга базаж байгаагаа ч мэдэхгүйгээр чирэх шахам дагуулсаар гадаа гарцгаалаа. Чи амралтанд авч явах зүйлээ эндээс цуглуулж явна уу. Тэгээд энэ залууг авч явах юм биздээ. Чамд ямар их итгэдэг билээ, чи ийм хүн байсан гэж үү Соёлоо. Төгөлдөр уурандаа багтрах шахан чангаар ярьж байгаагаа анзарсан ч үгүй. Хажуугаар өнгөрөх хүн гайхан харснаа чимээгүй мөрөө хөөн замхарлаа. Соёлоо өөрийгөө өмөөрч хэлэх үг байсангүй, бас айсандаа Төгөлдөрийг тайвшруулах үг ч хэлж чадсангүй. Түүнийг ингэтэл бухимдуулснаа дэндүү муухай хэрэг гэж бодсон ч, нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг яаж ч засах билээ. Төөгөө би дөхөж уулзахгүй гэдгээ хэлье гэж сүүлийн удаа уулзаж байгаа минь энэ. Битгий худлаа ярь. Төгөлдөрийн хардсан сэтгэл тайвширсангүй түүний үгийг таслан дайрлаа. Чи надад дэлгүүр орлоо гэж хэлсэн байхаа, би тэнэг хүн шиг гэртээ чамайг бодоод жаргалтай гэгч нь хэвтэж байхад чи харин өөр залуутай дарс шимээд л зугаацаж байснаа худлаа гэж хэлэх гээ юу. Тэр залуу чинь чиний хэн гэлээ. Найз залуу гэлүү. Чи бас өөр найз залуутай юм шив дээ тиймээ. Чи зүгээр л тогломоор санагдаад намайг сонгож авсан хэрэг үү. Хайртай гэлүү. Би чамайг яах хайрлаж байлаа, чамд итгэж чамайг хайрлаж, ганцхан чамруу тэмүүлсэн. Бага наснаасаа дассан бүсгүйгээ уйлуулан орхиод, бүхнийг умартаад ганцхан чамруу зүтгэсэн. Тэгтэл чи дэлгүүр явна гэж хуурчихаад өөр залуутай бааранд цэнгэж суудаг. Энэ чинь яаж байгаа хэрэг вэ… Ярих тусам Төгөлдөрийн уур улам бадран Соёлоог орхин хандсан зүгтээ явлаа. Төөгөө уучлаарай, би дахин уулзахгүй л гэж хэлэх гээд уулзсан шүү дээ хэмээн уйлан байж уучлал гуйх Соёлоотой цуг баймааргүй санагджээ. Одоо би чиний үгэнд итгэмээргүй байна, саяны харсан минь хангалттай. Ямар нүүрээрээ надтай амралтанд явах гэж байсан бүсгүй вэ. Чи миний дурласан Соёлоо биш байна, тэр минь үнэнч бас надад л хайртай бүсгүй байсан. Юутай ч намайг ганцааранг минь орхиод аль хэмээн Төгөлдөрийн уур огтхон ч гарсангүй, том том алхлан гудамжны үзүүр ганцаараа тойрон яваад өгчээ. Дотор нь бачимдаж эргэн тойрон агааргүй мэт санагдана. Сайхан сэрүүхэн хүйтэн бороо цутгаад ороосой билээ. Тэгвэл хаанаас ийм муухай бүгчим халуун байх билээ. Бодохгүй байя ч гэж бодсон тэр залуутай цаанаа л сэтгэл хангалуун инээд алдан суух Соёлоогийн төрх нүдэнд буугаад. Бушуухан гэртээ харьж үзье. Соёлоо чи найзыгаа яагаад гомдоож байгаа нь энэ вэ, чамайгаа ганцхан минийх л гэж жаргалтай явж байсансан. Соёлоо цааш харан том том алхах Төөгөөг гүйцэж очоод ч нэмэргүйг ойлголоо. Түүний уурлаж байгааг урд нь ямар харсан биш дээ. Энэ бүхэнд өөрөө л буруутай. Төөгөөгөө нээрээ дэндүү гомдоолоо. Өөрийнх нь төлөө бүхнээсээ ч татгалзахад бэлэн байсан шүү дээ. Эндээс бушуухан холдоё, араас Ханболд гараад ирж магадгүй. Утсаа салгачихаад гэртээ очиж энэ бүхнийг сайн бодъё, гэхдээ утсаа салгачихвал Төөгөө залгаад буруугаар ойлгож ч магад ерөөсөө унтраахгүй ээ. Төөгөөгийн уур нь гараад гэрлүү ч залгах юм билүү. Ерөөсөө бушуухан гэртээ харья. Соёлоо гэртээ хариад утсаа чагнан удаан суув. Анх удаа Төөгөөгөө уурлуулж, бас гомдоосноо бодохоор сэтгэл нь тавгүйрхээд, өөрөө утасдах уу хүлээх үү хэмээн эргэлзсээр байлаа. Аргагүй шүү дээ, дэлгүүр энэ тэр гэж байхаар анхнаасаа утасдаад үнэнээ хэлсэн бол юунд ингэж. Үгүй тэгээд би гялс Ханболдтой уулзаадхая гэж хэлэх байсан гэж үү. Ханболдыг ямар би ир гэсэн биш гадаа зогсож байсан хүнийг хөөгөөд дийлээгүй юм чинь.Ханболд…Ингэхэд би чинь юу л болоод байна даа. Ханболдыг тас хөөгөөд явуулчихаж болох байсан ч цаанаасаа л хөөх үг гарахгүй байсаар байгаад хамт хоол идэх дээрээ тулсан. Ханболд харин түүний найз залуу гэж түрүүхэн өөрөө хэлчихээд үлдэж хоцорсон шүү дээ. Би одоо яах вэ, Төөгөө яасан ч гомдоож болохгүй, би түүнд хайртай, гэтэл Ханболд гэнэт гараад ирдэг. Энэ хугацаанд Ханболдын буруу байгаагүй ээ. Ядаж эртхэн мэйл энэ тэрээ шалгаж байсан бол хаанаас ийм муухай ацан шалаанд орох билээ. Хичнээн ч цаг хугацаа өнгөрсөн анхны хайр минь, тэр тусмаа ямар ч буруугүй анхны хайрыгаа уулзая гээд ирэхэд хөөгөөд явуулж цаанаасаа чадал хүрэхгүй байна. Гэтэл би ингээд л яваад байх гэж үү. Төөгөө миний төлөө Уянгааг хүртэл орхиж, найз нөхдөдөө ч нэр хүндээ алдсан. Тэр бүхнийг хаян байж миний төлөө тэмүүлсэн хүн шүү дээ. Би ч гэсэн түүнд хайртай нь үнэн юм бол Ханболдтой бүх харьцаагаа таслан байж, түүнтэйгээ хамт байх ёстой. Ханболд бид хоёрын хайр дурлалын шалгуур нь болж байгаа байх, өөрийгөө хүчлээд энэ бүхнийг хамт туулж Төөгөөтэйгээ хамтдаа байх ёстой. Харин Ханболд түүний хувьд баяр гуниг авчирсан нэгэн сайхан дурсамж болж үлдсэн нь дээр. Төөгөөгөө гомдоож яасан ч болохгүй. Маргааш амралтын өдөр. Төөгөө хаалгаа нээгээд намайг зогсож байгааг хараад лав баярлана даа, би уучлалт гуйж дахиж Ханболдтой уулзахгүй гэдгээ хэлээд бид хоёр лавтай эвлэрчихнэ. Соёлоо сэтгэл тайвшран уужирч санаа амран орондоо шурган орж, шийдвэрээ нэгэнт гаргасан хойно Төөгөөтэй бараг л эвлэрсэн мэт санагдаад нам унтаж орхижээ.Өглөө сэрээд л нам унтсанаа Соёлоо мэдлээ, гараа сарвайн гар утсаа тэмтэн олж цагаа харвал аль хэдийн арван цаг өнгөрч явна. Төгөлдөр дээрээ очьё. Соёлоо үсрэн босч ус буцалгагчаа залгаад, угаалгын өрөөрүү чиглэн усанд орохоор чиглэв. Уснаас гараад ирэхэд бие нь хөнгөрөөд сэтгэл нь цаанаа л тайван сайхан болсон мэт санагдаж, дуу аялсаар аяга цай ууж толины өмнө хэсэг эргэлдээд, өөрийнхөө хайртай жижигхэн цүнхээ бариад гадаа гаран алхаж өглөө. Өнөөдөр сайхан өдөр болох нь ээ.Төөгөө хаалгаа нээгээд намайг хараад яаж баярлах бол, эсхүл уур нь гарахгүй тунирхаад хэсэг зогсох юм болов уу, тэгвэл тас тэвэрч аваад чихэн дээр нь уруулаа наагаад сэтгэлээсээ уучлал гуйна даа. Миний Төөгөө ухаантай намайг уучлана тэгээд ирэх долоо хоногт хоёулаа амралтанд яваад өдөржин бие биедээ эрхэлнэ дээ.Соёлоо алхсаар яваад Төөгөөгийн гэрийн гадна ирлээ, урд нь гэрт нь орж үзээгүй ч гэлээ орц хаалгыг нь сайн мэдэх болохоор шатаар дээшээ гүйх шахам гараад хаалганы гадна нь амьсгалаа жаахан дарав. Цаг хартал арван нэгэн цаг тавин минут. Цүнхээ нээж жижиг толио гарган нүүрээ сайтар ажиглаж, хэсэг сөрөвгөр үсээ аятайхан илж чихнийхээ араар хийгээд хаалга аяархан тогшиход зүрх нь анх түүнийг хараад догдлон цохилж байсан шигээ түг түг хэмээн хүчтэй цохилж байгааг мэдэрлээ. Гараад ирэхлээр нь шууд л хайртай гээд л тэврээд авья, тэгээд Төөгөө уурлана уу баярлана уу өөрөө мэдэг, би л лав тавихгүй тэврээд байна. Хэдхэн удаа зөөлөн тогшсоны дараа хаалга онгойход Соёлоо инээмсэглэн толгой өргөн харлаа… Ай… Онгорхой хаалганы хоёр талд зөөлөн дуу алдах чимээ зэрэг гарчээ. Тиймээ, хэн хэн нь цочирдсон хэдий ч аль нь чангаар дуу алдсангүй. Хаалганы цаана нойтон гараа алчуураар арчиж байгаа Уянгаа зогтусан түүнрүү ширтэж байх нь тэр… Нүүрэн дээрх инээд нь хоромхон зуур арчигдан алга болж цонхийн цайрах Соёлоог хараад Уянгаа үнэхээр цочирдлоо, энэ Төөгөөгийнд хойноос нь ирж зүрхэллээ гэж үү… Уянгаа гялс эргэн хаалгаа тэр доор нь хаалаа. Үүднээс холдон хоёр алхаад шил асуусан хүн байна, Төөгөө шил ч юм уу хуванцар сав байна уу хэмээн тайван асуусаар галтогооны өрөөг чиглэн, хоосон хэвтэх ундааны хуванцар савыг аван үүдрүү буцан эргэв. Зөөлөн сандал дээр залхуутай суусан Төгөлдөр ар араас нь суваг солин шил асуугч этгээдийг өчүүхэн ч сонирхсонгүй ээ. Хаалга хаагдсан ч Соёлоо хөдлөж чадахгүй дороо зогссоор л байв. Нүдэнд нь өөрийн эрхгүй нулимс дүүрэн цийлэгнэж сэтгэл нь хардалтын галанд шатах шахам дүрэлзлээ. Одоо л түүнийг Ханболдтой хардаад уурлаад байсан Төөгөөгийн сэтгэл хичнээнээр шаналж байсныг ойлгожээ. Уянгаа ирчихжээ, Уянгаа Төөгөөгийнд түүнтэй хамт байна. Би хожимджээ, би өөрөө Төөгөөгөө гомдоосон, би өөрийнхөө хайрыг өөрөө булшлаад хаячихлаа. Би хожимджээ…Хаалга дахин нээгдэж Уянгаа гарч ирэв. Түүний харц тайван бас гунигтай байлаа. Соёлоо чи эндээс яв даа, урд шөнөжин Төгөлдөр бид хоёр ярилцаж хоносон. Бид бие биенээ ойлгосон бас би түүнийг уучласан. Одоо бид бүхнийг шинээр эхлэхээр шийдсэн, чи Төөгөөг үнэхээр гомдоосон байна шүү дээ. Би чамд итгээд Төөгөөг чамтай орхисон. Гэтэл чи түүнийг голд нь ортол гомдоож байдаг. Одоо түүнийг зовоохгүй байя гэж бодож байгаа бол дахин түүнтэй уулзах хэрэггүй, хойноос нь хөөцөлдөх хэрэггүй. Түүнийг чи ямар нүүрээрээ харах билээ. Төөгөө надад бүгдийг нь ярьсан, тиймээс ч одоо бид хоёр хамтдаа байна. Соёлоо чи эмэгтэй хүн шүү дээ, бүсгүй хүний уян зөөлөн сэтгэл гаргаж бид хоёрыг тайван орхиоч. Одоо бид хамтдаа тайван байхыг л хүсч байна. Баяртай Соёлоо. Уянгаа нам дуугаар хэлсэн үгээ дуусгаад хаалгаа онгойлгон орохдоо, ундааны хуванцар сав сэмээрхэн орхиод хаалгаа хаасныг ажиглах тэнхээ Соёлоод байсангүй. Өөрийн эрхгүй мэлмэрэн урсах нулимсаа арчин Уянгаагийн хэлэх үг бүрийг чимээгүй сонслоо. Түүнд Төөгөөд ч, Уянгаад ч гомдох сэтгэл төрсөнгүй, өөрөө Төөгөөг хуураад Ханболдтой уулзсан нь чин үнэн болохоор өөртөө гомдохоос өөр аргагүйг мэдэрч байлаа. Соёлоо биеэ барихыг хичнээн хичээвч, урсах нулимс түүний нүүрийг тэр аяар нь бүрхсээр байгаа тул мэгшүүлэх уйлахгүйг чармайсаар шатаар алгуур доошлон буулаа. Уянгаа…Одоо Соёлоо түүнд хичнээн их атаархана вэ, тэр Төөгөөтэй нь хамт байгаа, тэр бүү хэл үүрд хамт байна гэж бодоход толгойгоо хага цохиод ч өөрийгөө уучлаж чадмааргүй санагдав... Хаалга хаагаад Уянгаа бага зэрэг тайвширлаа. Соёлоог ингээд хүрээд ирнэ гэж арай л бодсонгүй, бас ч зоригтой хүүхэн байна шүү. Би жаахан л удсан бол нэг мөсөн бүх зүйл балрах байлаа шүү дээ. Үнэндээ өглөө арван нэгэн цаг болж байхад Төөгөө нэг л танил цохих хаалганы чимээгээр гүйн очиж хаалгаа тайлсан байжээ. Соёлоо уучлал гуйгаад ирж байгаа юм биш байгаа гэж тэрхэн зуур бодол төрж, харайх шахам хаалгаа онгойлгосон нь тэр байв. Уянгааг хараад сэтгэл нь гонсойсон боловч сайн уу хэмээн жаргал дүүрэн инээмсэглэх түүний өөдөөс сайн гээд өөрийн эрхгүй мушийн инээмсэглэхээс өөр арга олдсонгүй. Уянгаа өөриймсөг гэгч нь хаалга түлхэн хажуугаар нь орон барьж ирсэн зүйлээ Төгөлдөрт өгөөд, гэрт нь ирэхдээ өмсдөг өөрийнхөө гэрийн шаахайг хайхыг хараад Төгөлдөрийн сэтгэл улам ч гунигтай болох мэт өөрт нь санагдлаа. Би үүнийг уул нь хүсээгүй шүү дээ…Төгөлдөр өрөөндөө ороод ямар ч зорилгогүй зурагтын суваг сольсоор суулаа, удалгүй Уянга хойноос нь орж ирээд түүний сэтгэлийн тавгүй байдлыг доор нь ажиглаад мэдэж орхив. Хичнээн ч жил хамт байсан туршлага билээ дээ түүнийг яаж сэргээхээ Уянгаагаас өөр хэн мэдэх билээ. Хөгжилтэй яриа дэлгэн инээд алдан түүнийг царайчлах Уянгаагийн чин сэтгэлийн халуун илчийг Төгөлдөр өөрийн эрхгүй мэдэрч суулаа. Түүний сэтгэлийн баргар гуниг, Ханболдыг үзэн ядах, Соёлоог хардах шаналал бага багаар сэмрэн арилж нэг мэдэхэд Уянгаагийн элдэв яриаг чих тавин сонсон сууж байв. Нэг бодлыг сайхан тайвшрах ч шиг. Ер нь Уянгаагийн хажууд л ийм өөртөө итгэлтэй, сэтгэл амар тайван байдаг байсан юм биш биз…Гэхдээ л Төгөлдөр гар утасруугаа хялам хялам хийхээ мартсангүй ээ. Соёлоо арай ч дээ, хүн санаатай юм бол эрхгүй нэг уучлал гуйгаад мэссэж ч болтугай бичдэггүй юм байхдаа. Арай өдийд нөгөө Ханболдтойгоо… Төгөлдөрийн уур нь дахин багтрах шахан сэдэрлээ. Уянгаа өлсөж байна, хоёулаа гадагшаа гарч нэг сайхан хоол идэцгээе. Уянгаагийн сэтгэл тогоо дүүрэн сүү хөөрөх мэт дэврэн, баяр хөөрөөр өөрийн эрхгүй бялхлаа. Тэгэлгүй яахав, найз нь сүү аваад ирсэн галтогоонд цай тавьчихсан. Сайхан цай уучихаад гарч хоол идье, одоохон. Уянгаа цай буцлахыг хүлээнгээ дуу аялан аяга угааж байтал хаалга зөөлөн түг түг хийн тогшихыг сонсов. Уянгаа алчуур авч гараа арчингаа хаалгаа нээгээд, цочирдсондоо өөрийн эрхгүй дуу алдсан нь тэр байжээ. Уянгаа буцлаж байгаа цайгаа аягалан одоо болтол удирдлага эргүүлэн суугаа Төөгөө дээр очин суулаа.Цайгаа уучихаад хоёулаа гарах уу даа. Түрүүхэн гунигтай харцаар Соёлоод элдвийг учирлаж байсан Уянгаагийн төрхнөөс мөр ч үлдээгүй байх нь тэр.Харин энэ үед Ханболд зориг шийдвэр дүүрэн энэ өглөөг угтаж байлаа. Урд орой нилээд хэтрүүлээд уучихсанаас толгой нь ар дагзаараа ангас ангасхийн нилээд хүчтэй хатгуулж байсанд өтгөн кофе нэг аягыг уучихаад, орон дээрээ толгой салаавчлан жаал хэвтэв. Өчигдөрийн явдлыг нэгэнтээ эргэцүүлэн бодож, яах аргагүй үлдэн хоцорсондоо шаралхан эгдүүрхэнэ. Тийм бий вий, хажуунаас хөтлөөд явсан нь хожсон гэж байгаа бол эндүүрч залуу минь. Хэн нь Соёлоогийн гарт хуримын бөгж зүүсэн нь хождог байхгүй юу. Чамайг хотод орж ирэх сураг ч гараагүй байхад би Соёлоогийн анхны хайрын эзэн болчихоод хөтлөлцөж явсан юм шүү. Хайраараа ч тэр, учирах заяагаараа ч тэр Соёлоо минийх л болох учиртай. Тэртээ тэргүй өөр бүсгүйг харах нүд миний хувьд аль хэдийнэ хаагдчихсан. Миний Соёлоо цэцгэнд, тэр тусмаа сарнай цэцгийн баглаанд маш их дуртай шүү дээ. Ханболд толгойныхоо өвчнийг ч үл хайхран орноосоо үсрэн бослоо. Бурхан түүнд илгээв үү гэлтэй, гайхалтай сайхан санаа түүний толгойд орж иржээ. Соёлоо арайхийн гадаа гарч замын хажуугаас таксинд суун гэрийн зүг бушуухан явлаа. Хурдхан л гэртээ харьж сэтгэлээ онгойтол цурхиран уйлмаар санагдана. Одоо түүнд уйлахаас өөр сэтгэлээ тайвшруулах арга байсангүй. Замдаа гар утсаасаа Төгөлдөрийн утсыг тэсэлгүй арчин хаяв. Яах юм, харагдаад залгамаар байгаа юм чинь. Соёлоо гэртээ ороод орон дээрээ сунан унаж, өөрийнхөө дураар удтал уйллаа. Уйлахаар дотор онгойдог гэж аргагүй л үнэн юм даа. Нүдээ бүлцийтэл уйлж дотроо жаахан ч болов онгойлгоод Соёлоо цай уухаар бослоо. Гар утасных нь хонх жингэхэх дуугаар ухасхийн шүүрэн автал харин Ханболд залгаж байна. Үгүй ер залгаж л байг, хэрэгтэй үед хаяж алга болчихоод одоо хүнийг хорлож байгаа юм шиг гэнэт гарч ирдэг. Ханболд хэд хэд залгасан боловч Соёлоо утсаа ер авсангүй. Бид шөнөжин ярилцаж хоноод бүхнийг эхнээс нь эхлэхээр шийдсэн гэх Уянгаагийн үг сэтгэлээс нь гарсангүй. Аргагүй дээ, Төөгөөгийн итгэлийг энэ олон жил Уянга л алдалгүй явж ирсэн. Гэтэл миний байж байгаа царайг, өөр залуутай наргиж байж улаан цайм баригдаа биз дээ. Өөрийнхөө мууд өөрийнхөө шийдвэргүй, тэвчээргүй зангаас хайраа алдсан хүн хохино хэмээн өөрийгөө хичнээн зүхэвч Соёлоогийн сэтгэл тайвширч өгөхгүй л байлаа. Төөгөө одоо надад итгэхгүй л дээ, голоо тасартал гомдсон байх. Одоо Уянгааг сонгочихоод байхад би дахин тэр хоёрыг үймүүлээд яахав, анхнаасаа л бид хамт байх тавилангүй байж дээ. Гэхдээ Соёлоогийн сэтгэлийн мухарт Төөгөө ямар амархан Уянгаатай эргээд нийлчихдэг юм, надтай дахин уулзаад эцсийн минь үгийг сонсчихгүй яавдаа хэмээх бодол гомдол төрүүлсээр байлаа. Бараг цагийн дараагаас Ханболд дахин залгаж гарав. Төвөгтэй юм, Соёлоо гар утсаа бушуухан салгаад хаясан боловч хаалгыг нь түн түн хэмээн хүчтэй нүдэж эхэллээ. Мэдээж Ханболд л биз Соёлоо хаалга руугаа гүйн очиж хэн бэ хэмээн ууртай дуугартал Ханболд байна гэх нь тэр. Яах гээд байгаа юм онгойлгохгүй шүү. Соёлоо дурангаараа хар л даа. Соёлоо ууртай хэдий ч хэрэгт дурлан дурангаар хартал, гайхалтай сайхан улаан сарнай цэцгийн баглаа байлаа. Хэдийгээр үнэхээр гоё байсан ч Соёлоо би авахгүй ээ, наадахаа аваад явж үз хэмээн хаалганы цаанаас хашгирч орхив. Энэ намайг цэцгэнд дуртайг мэдэж байгаа болохоор хаалгаа нээнэ гэж санаж л дээ. За тийм байж, тэгвэл ганцхан ширхэг шархны хуруу лент байвал өгчих, орж ирж байгаад хаалганы доорх зэвтэй хадаасанд зүсээд хаяачихлаа. Битгий худлаа яриад бай, худлаа хэлж хаалга тайлуулах гэж байна. Ханболд шаналангуй дуугаар хаалганы завсараар ёолж үнэн дээ зүссэн хэсгээр нь цус асгараад байна, итгэхгүй бол дурангаар харуулая л даа. Соёлоо тэсэлгүй үнэмшин хаалгаа тэр дор нь тайлж, яасан вэ аль хуруу вэ хэмээн асуутал Ханболд инээд алдан энэ хуруу хэмээн зүрхрүүгээ зааж зогсож байлаа. Өө муу худалч хэмээн Ханболдын гараас нэг сайн чимхэж аваад Соёлоо хаалгаа хаах гэсэн боловч, Ханболд хөлөө тээглүүлээд авсангүй. Соёлоо миний цэцгийг авчих л даа, тэгээд болоо би явлаа хэмээн Сёолоог царайчлан гуйсаар зогсов. Хэрвээ авчих л юм бол би утасдахгүй, хаалга үүдийг чинь ч балбахгүй яваад өгнө. Тэгээд чамайг надруу залгахаас нааш чамд яасан ч төвөг болохгүй амлая хэмээн гуйх Ханболдыг хараад Соёлоо жаахан зөөлрөв. Би чамруу залгахгүй л дээ, за яахав баярлалаа сайхан цэцэг байна, одоо харин утасдаад хаалга балбаад байхгүй гэсэндээ хүрнэ биз. Хүрэлгүй яахав нээрээ шүү, харин энэ хоёрыг хамт аваад унших юм бол шүү дээ гээд Ханболд бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд зардаг гоёмсог цөөхөн цаастай дугтуйнаас хоёрыг сарвайх аж. Соёлоо инээд нь хүрч энэ хоёр чинь юу юм хэмээн шоолонгуй асуухад төв царайлсан Ханболд миний чин сэтгэлийн үгс байгаа юм аа гээд, баглаа цэцэг барьсан гарт нь хүчээр бариулж за би явлаа, чамдаа хайртай шүү гээд Соёлоог гэр нь оруулаад хаалгыг нь хаалаа…Сарнай цэцгийн анхилуун үнэр тойрон анхилуун үнэрээ түгээн, түрүүхэн уурлаж суусан Соёлоогийн сэтгэлийг жаахан ч гэсэн тайтгаруулах мэт. Савтай бүлээхэн усанд цэцгээ хийж ширээн дээр тавиад, сандал татан хажууд нь суухад цэцгийн тансаг үнэр цаанаа л нэг ялдамхан сэтгэл сэргээм үнэртэнэ. Ханболдын бариулсан хоёр хөөрхөн дугтуйг хартал сайтар наасан гадна талд нь 1, 2 гэж дугаар тавьсан байгааг хараад өөрийн эрхгүй инээд алдлаа. Нэгдэх дугаарыг нь эхлээд унш гэж байгаа юм байхдаа зайлуул. Соёлоо захиаг задлаад эхлээд хайхрамжгүй гүйлгэн харсанаа, дараа нь өөрийн эрхгүй шимтэн уншиж гарав. Анхны хайрын дурсамжийн хамаг сайн сайхан бүхнийг хоёр дугтуйны найман хуудас цаасанд, Ханболд өөрийн саргархан бичгээр дүүртэл нь дурсан бичсэн байлаа. Заримыг нь он жилүүдийг Соёлоо өөрөө ч мартсан байж. Зарим газар нь элгээ хөштөл инээж, зарим газар нь өөрийн эрхгүй уйлсаар захиаг нэгд нэгэнгүй дуустал нь уншжээ. Барагцаагаар нэг сарын дараа ажлын нь ресепшин охин Соёлоог үүдэнд хүн уулзая гэж байна хэмээн утасдахад гаран очвол Уянгаа зогсож байхаар нь жигтэйхэн их гайхаж орхив. Сайн уу хэмээн цовоо дуугарах Уянгаагийн хариуд сайн хэмээн дуулдах үгүйтэй мэндлээд, асуусан харцаар ширтэн чимээ аниргүй зогслоо. Чамайг Төгөлдөрлүү залгасаныг чинь мэдсээн, гэхдээ чамтай нэг баяртай мэдээгээ хуваалцах гэж ирсэн юм гээд Соёлооруу нэгэн цаас гарган сарвайлаа. Соёлоо би жирэмсэн болсоон, одоо гурван долоо хоногтой гэж эмч хэлсэн. Биднийг бодоод дахин Төөгөөрүү битгий утасдаарай гуйж байна. Соёлоо сарвайсан цаасыг нь үзсэн ч үгүй, баяр хүргэе гэхээс өөр үг дуугаралгүй өрөөрүүгээ чиглэн Уянгыг орхин одов. Хэдийгээр эргэн харахгүй өөрийн замаар алхана гэж шийдсэн байсан ч гэлээ, Уянгад битүүхэн атаархах сэтгэл төрөхийг мэдэрчээ. Уянгаа гадаа гараад гүн амьсгаа авлаа, өнөөдөр цалин бууна. Жавхаатай Төөгөө гурвуулаа уулахаар болсон. Зад наргина даа, түүний ийм баяртай байгааг ажлынхан нь гайхан цаашлуулна. Уянгаа эцсийн алхамаа амжилт дүүрэн хийлээ. Одоо Соёлоо яасан ч Төөгөөрүү залгаж чадахгүй, харин Төөгөө Соёлоог яриагүй цагт түүнрүү ч бас залгахгүй ээ. Тиймээ энэ бүхний эцэст хайртай залуугаа өөрийнхөө хажууд үлдээж чадлаа, амиа ч өгөхөөс буцаагүй хайр нь хажууд нь байхаас өөр ямар жаргал байхав дээ. Уянгаа Соёлоод үзүүлэх гэж байсан цаасаа базаж хаяад сэтгэл тэнүүн ажилдаа оров. Үгүй ер жирэмсэн гэнэ шүү, Уянгаа бахтай мишээгээд өмнөх ажлаа эрчтэй гэгч нь хийж, оройн цэнгээнийг тэсэн ядан хүлээж байлаа. Ээ дээ миний энэ толгой юу, ажилладаг лХанболд ятгасаар байгаад Соёлоог дагуулан аав ээж дээр нь зусланруу нь хамт явлаа. Удахгүй зуслан орох дөхөөд, гол явж ганц нэг юм угаая хэмээн гэрийнхэн ярилцаж байтал тэр хоёр очсон байжээ.Соёлоогийн ээж Ханболдыг хараад хөөр баяр дүүрэн болж мэнд усаа мэдэлцэн, Ханболд зориуд авч ирсэн бэлэг сэлтээ өгөн ээж хүү хоёр шиг л сууцгаана. Ээ хэлээд ирэхгүй манай энэ Соёлоо юу хэмээн ээж нь шогшрон, гал түлж шинэ цай хэмээн сүйд майд болов. Харин аав нь төдийлөн нүүр өгөх янзгүй тамхиа баагиулан, за хүү хаагуур сурч байгаад ирэв дээ хэмээн ёжлонгуй гэгч нь өгүүллээ.Соёлоог гэрийн гадаа сүүдэрт сууж байхад Ханболд хойноос нь хөлсөө арчсаар гарч ирлээ, аавын шалгалтыг сандарч байж давлаа шүү хэмээн үглэсээр ирэх түүнийг хараад Соёлоогийн инээд хүрч элгээ хөштөл инээж орхив. Болж, өглөө их маяглаад хувцас сольж өмсөөд байсан юм, ингэж хөлсөө асгаруулах гээд л маяглаад байсан юм байгаа биз.Тэр өдрөөс хойш Соёлоо Ханболд хоёр бие биенийхээ гэрээр ирэн очин амьдарсаар. Ханболдын өндөр настай ээж нь Соёлоог хараад бөөн баяр болж аль хэдийн бэр охинд тооцох болжээ. Ханболд нэг сар орчим амраад, удалгүй нэгэн яаманд ажилд орж, Соёлоотой хамт шинэ ажлын амжилтын төлөө хундага өргөн хэсэг найз нөхдийн хамтаар баярлаж амжсан байв. Удалгүй намрын шар өдрүүд эхлэж Соёлоо өөрийн ажлдаа шамдан, урсан өнгөрөх цаг хугацааг анзаарахыг ч хүссэнгүй ээ. Хааяа нэг Төгөлдөрийн тухай бодох боловч, өөрийгөө хүчлэн цааш элдвийг лавшруулан бодохоо зогсоож орхино. Тэгээд ч хажууд нь байнга Ханболд байж элдвийг бодох завдал ч үгүй байлаа. Нэг л мэдэхэд зургаан сар гаруй хугацаа өнгөрчээ. Ханболд тэр хоёр байр худалдан авч тусдаа гарахаар шийдэн, энд тэнд очин байр сонгон үнэ хаялцсаар бараг нэг сарыг өнгөрөөхөө шахав.Сүүлдээ ч бүүр ахин дахин явахаас залхах тийшээ хандаж байтал ашгүй аль алины сэтгэлд нийцсэн, үнэ нь боломжийн байр тааралдсанд туйлын их олзууран баярлаж, худалдан авахаар шийдээд Ханболдынх руу явж байлаа. Хэдхэн өдрийн дараа нь байрныхаа ордероо авч бөөн баяр болон, найзуудаасаа тусдаа сэмээрхэн баяр хийе хэмээн хөтлөлцөн алхсаар, орох дуртай амттай хоолтой ресторанруу орохоор завдан дэргэд нь иртэл гэнэт Ханболд зогтусан зогсоход Соёлоо гайхан Ханболдруу харлаа. Ханболдын дийлсэн гайхуулсан, бардам мэт харцыг хараад тэр зүгт нь толгой эргүүлтэл, бас л тэр хоёрыг хараад зог туссан Төгөлдөр Уянгаа хоёрыг олж харлаа. Төгөлдөр…Урдын адил төлөв түвшин, даруу зантайг илтгэсэн тайван амгалан царайтай тэрээр нэг гараараа Уянгааг түшин явж байлаа. Төгөлдөр Соёлоо хоёр өөрийн эрхгүй бие биеэ эгцлэн ширтэв. Ханболдын гарт атгуулсан Соёлоогийн гар жирсхийх мэт болсон нь тас атгасан Ханболдод мэдрэгдлээ. Ханболд Соёлоогийн гарыг атгасан хэвээрээ үг дуугүй рестораны хаалгыг зүглэн алхлав. Харин Соёлоог ширтэх Уянгаагийн харц нь зөөлөрч, найрсаг ч гэмээр болсон байгааг Соёлоо харж амжлаа. Уянгаагийн гэдэс нь үл ялиг томорч 3-4 сартай болов уу гэж багцаалдахаар жирэмсэн харагдаж байгаа нь өөрт нь тун ч их зохисон харагдаж байлаа. Ердөө дөрөвхөн сартай байна шүү дээ… Уянгаа хайртай хүнийхээ үрийг хэвлийдээ тээж баяр жаргал, итгэл найдвар, ирээйдүй гэрэлтэн гялалзсан нүдээр Соёлоог миний гэдсийг хараачээ гэсэн харцаар ширтэж байлаа. Тэдний хэн нь хэнтэйгээ ч дуугарсангүй ээ. Төгөлдөр Уянгаагийн гарын зөөлөн түшсэн хэвээрээ зөрөн өнгөрөхөд Соёлоо өөрийн эрхгүй эргэн харлаа. Харин Төгөлдөр түүнийг л хүлээж байсан мэт өөдөөс нь зөөлөн инээмсэглээд, алгуурхан гэгч нь зөрөн өнгөрөн оджээ. Энэ инээмсэглэл урд нь Соёлоогийн гэрийг нь олохоор хаа байсан зусланд нь ирчихээд, түүнтэй цуг уулын оройд хамтдаа гарч инээмсэглэж байсан элгэмсэг, дотно бас хайр нэвт шингэсэн танил инээмсэглэл мөн байгааг Соёлоо зүрхээрээ мэдэрчээ. Бас сэтгэл нь амрах мэт санагдав. Удахгүй Ханболд тэр хоёр тусдаа гарч байрандаа орно, Төгөлдөрийн анхны хүүхэд нь ч бас төрөх нь. Гэхдээ дотоод сэтгэлдээ бие биеэ мартахгүй дурсан санаж, тэр дурсамж нь гэгээхэн бас дулаахан хайрын мэдрэмжийг мэдрүүлсээр байх болно гэдгийг хэн хэн нь харцаараа ярилцан ойлголцсон байлаа.Ханболд ширээнд тухлан суугаад, Соёлоог эгцлэн удаан ширтлээ. Яасан бэ. Зүгээрээ, зүгээр л хармаар санагдаад. Соёлоо чиний нэр чинь хүртэл дуудахад хөөрхөн энхрий нэр шүү. Ай даа Соёлоо гэж сайхан нэр шүү… Соёлоо давхийн цочин Ханболдруу дүрлийн ширтлээ. Ханболд түүнийг анзаарсан шинжгүй гарыг нь зөөлөн илбэсээр. 
Соёлоогийн дотор уужран уртаар амьсгал авч, инээмсэглэн Ханболдруу харлаа.
 Тиймээ тэр энэ сонголтондоо харамссангүй ээ, зүүдний тэр нэгэн учрал нь зөвхөн Ханболдыг нь эргүүлэн дуудсан ч юм бил үү…





Hairiin tuluukh suulchiin temtsel 6



Уянгаа зургийн цомогоо үзэх тусам улам л хэцүү болж байлаа. Багадаа энэтхэг кино үзээд их л хөгжилтэй инээдэг байж билээ, оюутан байхдаа бас зарим нэгийгээ энэтхэг дурлалаар дурлачихаж гээд шоолон цаашлуулж байсан удаатай. Гэтэл хорвоо дээр ганцхан хүнд дурлаж, тэр хүнээсээ өөр юуг ч харах тэнхэлгүй болдог үе байдаг юм байна. Ёстой өөрөө л жинхэнэ энэтхэг дурлалаар дурлачихаж дээ. Юутай ч босч нүүрэндээ нэг сайхан маск тавья, Төгөлдөртэйгээ буцаад нийлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаас хойш эргээд уулзахдаа царай зүс алдсан арчаагүй нэгэн байхыг хүсэхгүй л байна шүү. Улам ч сайхан болчихоод сууж байх хэрэгтэй. Тэвч итгэ хүлээ, тэгвэл чи ялна гэдэг биздээ. Төгөлдөрийнхөө төлөө юуг ч тэвчиж, байдал ямраар ч эргэсэн итгэлтэй байж хүлээх болно. Ямар ч байсан ялах л болно.Өдрийн нохой гасламаар халуу шатаж, амьтай бүхэн сүүдэр бараадахын хүслэн боллоо. Уянгаа тайван байхыг хичээсэн ч цаанаа л нэг мууг зөгнөн сэтгэл түгшүүртэй байв. Утсаа аван Жавхаа руу утасдлаа. Сайн уу Жавхаа цаадах чинь салах гээд л байгаа юм шиг байна, уулзах ч үгүй алга болдог боллоо. Чи нэг залгаад хаана байгааг нь мэдээд өгөөч, өөрөө очиж уулздаг юм билүү. Жавхаа тэр дор нь Төгөлдөрлүү залгалаа. Уянгааг гомдоогоод байгаад нь дургүй хүрнэ. Эр хүн байж яаж байгаа юм болдоо, ноён нуруутай л байх хэрэгтэй шүү дээ. Үд дундын шатам халуунд уулын оройруу авирч байгаа хоёр л хүн байсан нь Соёлоо, Төгөлдөр хоёр. Төгөлдөр голын усанд цамцаа норгож байгаад өмсөж орхисон нь одоо сэрүү татаад сайхан санагдана. Соёлоо толгой дээрээ түрүүхэн Төгөлдөрийн хийж өгсөн сонингоор хийсэн цаасан лам малгайг өмсчээ. Түрүүхэн бяцхан толиндоо харж элгээ хөштөл инээсэн боловч халуун өдөр үнэхээр таатай эд болсон байлаа. Төгөлдөр одоохон орой дээр нь гарлаа, уулын оройд гарахаар хүний хийморь сэргэдэг юм, тэндээс алсын барааг харах хичнээн сайхан билээ хэмээн Соёлоог хөтлөн оройд нь гарлаа. Уулын оройд гарав уу үгүй юу шагнал нь гэлтэй сэвэлзсэн сайхан салхи угтан салхилж, сая л нэг цээж дүүрэн амьсгаллаа. Ямар сайхан юм бэ хэмээн Соёлоо дуу алдлаа. Гадаад оронд хичнээн хөгжилтэй ч гэлээ, төрсөн нутгийн уулын орой түүнээс хавьгүй илүү сайхан ажээ. Тэд уулын энгэрт ойрхон ургасан хэсэг моддын сүүдэрт сууж, Төгөлдөрийн цүнхнийг уудлан түрүүхэн авсан хүйтэн ундааг залгиллаа. Ай мөн сайхнаа…Ойн агаар яагаад ийм сайхан байдаг байна аа, адилхан л зуслан шүү дээ гээд Соёлоо хэлээд нов ногоохон аньсны навч авч, бяцхан навчыг нь нэг нэгээр нь таслаж эхэллээ. Хайртай хайргүй хайртай хайргүй хайртай… Соёлоогийн өвдөгийг дэрлэн дээшээ харж хэвтсэн Төгөлдөр инээд алдан навчийг нь авч шидлээ. Нэг ногооны навчнаас болж найздаа итгэхгүй болох нь ээ дээ. Хайртай л бол хайртай шүү дээ. Гэнэт Төгөлдөрийн гар утас дуугарлаа, энэ манай Жавхаа гээд сайн найз минь байгаа юм удахгүй чамайг танилцуулнаа гээд утсаа авлаа. Сайн уу Жавхаа. Соёлоо чихнийх нь хажуугаар өвс шүргүүлэн гижигдэнэ. Найз нь Соёлоотой зуслан дээр нь байнаа, яагаав чамд хэлж байсан миний найз бүсгүй маань. Энд сайхан байна, бүгдээрээ ирэх амралтаар салхинд гарах уу. Утсаа тавиад Соёлоо манай найз чамтай танилцая гэнээ. Маргааш орой жаахан сууя гээд хэлчлээ, маргааш хот ороод ирчих  л дээ найз нь гуйя.Уянгаа гараа хөлөртөл утсаа атгаад Жавхаагийн дуудлагыг хүлээж байлаа. Ашгүй Жавхаа. Жавхаа найзаасаа юм битгий нуугаарай, найз нь аль болох бүх үнэнийг нь мэдэж байвал сайн байна. Тийм үү сайн байна, яг хэдээс уулзахаа тогтоогоод надруу утасдаад хэлчихээрэй. Маргааш уулзая Жавхаа баяртай. Тийм бий Соёлоо. Хэлсэндээ хүрээгүй юм байна…инийхээ хайрыг бас чамайгаа би алдлаа, чи миний амьдрал минь байжээ. Чамдаа бичих эхний бас сүүлчийн захидлыг минь чи минь заавал дуустал нь уншаарай. Энэ захидалд миний чамд өгсөн хайр, амь нас минь шингэсэн юм шүү. Би чамд хайртай, амьдралын минь сүүлчийн мөчид ч гэсэн чамдаа хайртай хэвээрээ л байна.Өөр хүнийг хайрлаж байгааг чинь харвал зүрх минь дэлбэрэх нь лавтай, тиймээс чимээгүй нам гүм, бас намайг тайвнаар амттайхан бүүвэйлэн авах мөнхийн нойрлуугаа би өөрөө очлоо. Чамаасаа өөр хэнийг ч би хайрлаж чадахгүй ээ, хүсэх ч үгүй байна. Чи минь сэтгэлийнхээ гүнд намайг хааяа ч гэлээ дурсаж яваарай, чи минь жаргалтай амьдраарай, хайртай ганцхан чамдаа. Чиний УянгаЗахидлаа дуусгаад Уянгаа бичгийн цаасаар бяцхан дугтуй хийж сайтар наалаа. Зүрх нь түг түг тогшино, гар нь өөрийн эрхгүй чичрэх боловч гаргасан шийдвэртээ итгэл төгс байлаа. Яг одоо Соёлоо гэгч тэр зэвүүн хүүхнийг эрхлүүлээд сууж байгаа Төгөлдөрийг төсөөлөн бодох тусам улам улам зориг орно. Уянгаа утсаа авах Жавхаа руу эргээд залгалаа. Жавхаа тусдаа ганцаараа байдаг болохоор хамгийн их тохиромжтой. Яасан Уянгаа, өө тийм үү, тэгэлгүй яахав тэгвэл би гарынхаа хоолоор дайлая гээд яг одоо Төөгөөрүү утасдаад орхиё. Мэдээж би заавал зөвшөөрүүлж чадна, өдөр дөрвөн цагаас гээд болох уу амралтын өдөр шүү дээ. За тохирлоо. Жавхаа утсаа тавиад бодлоо. Уянгаа тэр хүүхнийг нь хөөж явуулаад Төгөлдөртэй эвлэрэх гэж байгаа байх, харин ч хөөгөөд явуулчихаа би мэдье ээ. Ням гариг. Өглөөнөөс эхлэн тэнгэр бүүдийн борооны үүл энд тэндээс хуран цуглацгааж эхлэв. Хүмүүсийн хувцас хүртэл тэнгэрийн байдлыг даган бараан зэвгэр болцгоон явцгааж байгаа мэт санагдана. Дөнгөж сая л гэртээ орж ирсэн Соёлоо яаран сандран угаалгын өрөө зүглэлээ. Гурван цаг өнгөрөөд Төгөлдөртэй уулзахаар болзсон сон. Зуслангийн автобусны удааныг ээ, мөлхсөөр байтал хамаг цаг барчих юм. Хурдлахгүй бол Төөгөөгийн багын сайн найз нь танилцахаар гэртээ хүлээж байгаа, айлд очих болохоор аятайхан хувцасламаар байдаг даанч ширүүн бороо орох төлөвтэй. Яарахгүй бол болохгүй нь ээ. Борооны түрүүчид нилээн норж, нүүрээрээ ус дуслуулсан Төгөлдрийг хараад Соёлоо инээд алдан хүлээн зогсож байлаа. Удалгүй тэд хөтлөлцсөөр Жавхаагийн гэрт ирж хаалганых нь өмнө түр зогсоод, Төгөлдөр жаахан зүйл Соёлоод захив. Ямартаа ч миний хамгийн сайн найз, чи түүнд таалагдах байхаа хэмээн Соёлоогийн хацарт наалдсан хэсэг үсийг хойш нь илээд хонх дарлаа. За юу байна даа, ажил тавтай хэмээн Төгөлдөр мэндлээд Соёлоог хөтлөн ороод танилц, Соёлоо манай найз охин хэмээн сэтгэл хангалуун танилцууллаа. Жавхаагийн бодож байсан шиг нүүр амаа дарвайтал нь будсан аальгүй хүүхэн биш жирийн л нэгэн бүсгүй байсан ч гар барьж танилцах хүсэлгүй л байлаа. Гэхдээ сэтгэл тэнүүн инээмсэглэсэн Төгөлдөрийн дэргэд яах ч аргагүй болж, Жавхаа хэмээн дурамжхан гараа өглөө. Юутай ч Төгөлдөрийгөө эвгүй байдалд оруулаад яах вэ, Уянгаа ирж байгаад шийднэ биздээ хэмээн бодоод тэр хоёрыг өөрийнхөө гарын хоолыг ид хэмээн зочдын өрөөндөө урин орууллаа. Хоолоо идэнгээ ойр зуурын жаахан яриа өрнүүлэв. Төгөлдөр бид хоёр багын сайн найзууд баярлах цагтаа хамт баярлаж, алдах үед нь нэгийгээ түшиж явах хүмүүс дээ хэмээн ярьлаа. Яагаад ч юм Соёлоод Жавхаагийн байдал нэг л хөндий хүйтэн ч гэмээр, гэрээс нь хүйтэн жавар сэнгэнэх шиг санагдлаа. Ялангуяа байн байн л хойд ханандаа өлгөсөн том цаг тийш харц чулуудан суух нь нэг л тааламжгүй санагдана. Харин Төгөлдөр огт анзаарсан шинжгүй Жавхаатай сэтгэл хангалуун элдвийг ярьсаар байлаа. Гэнэт хаалганы хонх чангаар үргэлжлэн дуугарлаа, Төгөлдөр суудал дээрээ цочих мэт өндөлзөв. Түүний таних хүмүүсээс нэг л хүн ингэж гэрийнхээ ч тэр, айлын ч тэр хонхыг хоёр дараалан огцом дардаг билээ. Тэр л биш байгаасай…

Би одоохон онгойлгоод ирье. Соёлоогийн сэтгэл түрүүнээс хойш л эвгүйрхээд байсан сан. Одоо суудал дээрээ цонхийсон Төгөлдөрийг хараад л ямар нэгэн муу зүйл болохнээ хэмээн шууд таажээ. Хаалга онгойн хоёр хүн нам дуугаар ярилцаад дараа нь өрөөнд гартаа бяцхан цүнх барьж, ялимгүй бороонд норсон Уянгаа орж ирлээ. Сайн уу Төгөлдөрөө… Ямар ч уур уцааргүй эелдэгхэн мэндэлсэн Уянгаатай Төгөлдөр яах ч аргагүй хариу мэндэллээ. Харин Уянгаа Соёлоогийн байгаа зүг харц ч чулуудсангүй. Яасан сайхан хоол хийгээ вэ, Жавхаа найздаа аягалаадах даа хэмээгээд Уянгаа Төгөлдөрийн өөдөөс харан ширээний ард сууж орхив.Төгөлдөр, бас Соёлоо одоо л ойлголоо. Жавхаагийн яаран гэртээ урьсан нь цаанаасаа захиалгатай байсан болоод тэр ажээ. Төгөлдөрийн дургүй нь хүрч царай нь цаанаасаа хүрлийн бараантаж эхэллээ. Жавхааг хамгийн сайн найзаа хэмээн итгээд Соёлоогоо танилцуулна хэмээн тэрүүхэндээ баяртай ирсэн билээ. Тэгтэл аль хэдийн Уянгатай үгсээд түүнийг Соёлоогийн дэргэд эвгүй байдалд оруулахаар тохирчихсон байх гэж. Уул нь эр хүн эр хүндээ хайртай байдаг сан. Түүнийг анд найзын хувьд ойлгох байх гэж итгэж л байсан юм. Соёлоо Төгөлдөрийн царайг хараад Төгөлдөр яана гэнэ өөрөө дуугүй л дагая. Эндээ байгаад байвал суугаад л байя, гараад явдал дагаад гарая хэмээн шийдээд чимээгүйхэн сууж байлаа. Уянгаа ам нээж Соёлоо би чамд бүсгүй хүн бүсгүй хүндээ л гэж бүх үнэн учраа гаргаж хэлсэн биш билүү. Чи хэлсэн амнаасаа буцаад, миний шархалсан зүрхний цусыг дусаан байж хүний зовлонгоор жаргал хийе гэж шийдсэн бол би чамтай дахин ярилцахгүй ээ. Учирлаж гуйх ч үгүй. Одоо би харин Төгөлдөртэй ярилцмаар байна чи эндээс явдаа.  Соёлоогийн царай зэвхийрсэн боловч юу ч дуугарсангүй. Харин Төгөлдөр ам нээж Жавхаа би чамд хайртай бүсгүйгээ танилцуулая, газар дээрх ганц найз минь гээд хүрэд ирлээ. Тэгэхэд чи яаж байгаа юм бэ, чамтай ярих ч юм алга явья Соёлоо хэмээн бослоо. Уянгаа түүний гараас нь барьж тогтоохыг оролдон Төгөлдөрөө би чамтай ярилцмаар байна, магадгүй сүүлчийн удаа тайван ярилцая л даа гэж зөөлөн өнгөөр аргадан хэллээ. Уянгаа чи ойлго  л доо, ер нь ойлгохгүй ч байсан хамаа алга. Намайг юу л гэж хэлбэл хэлцгээ, Уянгаа чи намайг цохиод авсан ч хамаагүй. Би Соёлоод хайртай би хэнээс ч юунаас ч болж түүнээс салмааргүй байна. Та нар ингэж байгаа бол би ч гэсэн хэлчихие, дахин та нартай уулзах хүсэл ч алга.Уянга энэ уулзалтаас ердөө ч сайн сайхан зүйл хүсэхгүй ирсэн билээ, таамагласан ёсоор нь л болж байна. Төөгөө тэгвэл та хоёр явахаа түр хүлээчих, өнөөдрөөс хойш ямар ч байсан ийм уулзалт болохгүй гэж би амлаж байна. Би та хоёртой арван минут л нэг зүйл ярилцая. Дараа нь харин салцгаая чи зөвшөөр л дөө Төөгөө… За тэгвэл би хажуу өрөөнд түр тайвшраад буцаад ороод ирье, одоохон.Жавхаа хөргөгчөөсөө хүйтэн рашаан гарган ирж уугаад гүн амьсгаа авлаа. Тэр гурав хоорондоо юу ч үл ярин баргар царайлан сууцгаалаа. Жавхаа тэр хоёрт стакан, хүйтэн рашаан дөхүүлэн өгөөд Төгөлдөрөөс нүүр буруулан сууна. Сайн найзыгаа гомдоосондоо сэтгэл нь зовж байсан ч буруугаа хүлээхийг хүссэнгүй, тэр тусмаа өөрийнхөө зөв гэж итгэсэн одоогийн байдалд бүр ч үгүй. Энэ байгаагүй бол хэзээ ч багын гурван найз хагаралдаж, сэтгэлдээ сэв оруулахгүй л байх байсан. Уянгаа хажуугийн өрөөнд ороод бяцхан цүнхээ нээгээд боодолтой зүйл, жижиг савтай ус гаргалаа. Өчигдөр оройны хөдөлмөр болох хорин ширхэг нойрны эм байлаа. Эмийн санч нар жоргүй зарахаас татгалзсан болохоор арван аптек хэсч авсан билээ. Сайхан хувцасласан эелдэг бүсгүйд хөдөөнөөс ирээд эмнэлэгт удахгүй хэвтэх эмээдээ зориулж авах гэсэн хоёрхон ширхэг нойрны эмийг эмийн санч нар санаа зоволгүй худалджээ. Авсан эмнүүдээ бараг л шөнө дөл болтол нүдэж нунтаглаад цаасанд дөрвөлжлөн боож авчирсан аж. Тэд нар дор хаяж арав эсвэл арван таван минутын дараа орж ирнэ тэр үед нь унтсан байх ёстой. Уянгаа бүх нунтагийг савтай усанд найруулаад цүнхнээсээ Төгөлдөрт хаягласан захидлаа гарган гартаа атгаад, найруулсан шингэнээ ууж эхлэв. Ямар муухай амттай эд вэ, ууж байхад л аль хэдийнэ хэл ам нь дарвигнан мэдээ алдаж эхэллээ. Хэдийгээр энэ арга хамгийн тэнэг ч гэлээ, хаяж яваа хүнийг тогтоох өөр арга одоохондоо алга. Цаг хугацаа ч сайн бодох боломжгүй давчуу байлаа, өөр хэн нэгэн ийм арга сонгосон бол бас л тэнэгээр нь дуудаж, ингээд ямар нэмэртэй юм хэмээн хошуу нэмэрлэх байсан бизээ. Харамсалтай нь хайр гэдэг хүнийг ямар ч ухаангүй тэнэг алхам хийлгэх юм даа. Гэрээсээ гарахаасаа өмнө бас сүү уусан, тэгэхээр хор нь бас саармагжих байх, тэгээд ч амралтын өдөр юм чинь 103 замын түгжрэлгүй хурдан ирэх байх. Тиймээс хор нөлөө нь гайгүй үлдэнэ, үхэх бол түүний төлөвлөгөө биш. Хэдийгээр үхэх магадлал байгаа ч гэсэн үнэхээр Төгөлдөрийг алдаж байснаас ингээд үхсэн нь амар юм даа. Бараг хориод минут болж байхад Уянгаа гарч ирээгүй л байлаа. Төгөлдөр явж ч чадахгүй, суугаад байж ч чадахгүй сэтгэл нь бачимдана. Жавхаа үг дуугүй бас л түрүүний адил цагруу хялалзан сууна. Юу вэ энэ чинь. Түрүүхэн орж ирээд үүдэнд Уянгаагийн аяархан хэлсэн үгийг нь одоо л гэнэт саналаа. Юу ч болсон гэсэн манайханд битгий хэлээрэй, тэгээд ч хөдөө явчихсан байгаа. Яасан ч хэлэхгүй гэж амла. Түүнийг зүгээр л Төөгөөтэй муудалцсаныг нь битгий хэлээч гэж гуйж байна гэж бодоод л амлая санаа зоволтгүй гээд хэлчихсэн. Түүний бодсон л биш байгаасай.  Жавхаа огло харайн босч хэдхэн харайгаад, хажуу өрөөний үүдийг дэлгэн онгойлголоо. Уянгаааа яах чинь энэ вэ…Жавхаагийн сандран хашхирах дуунаар Төгөлдөр Соёлоо хоёр үсрэн босч Төгөлдөр өөрийн мэдэлгүй хоёрхон харайгаад хажуу өрөөний дэлгэгдсэн үүдний цаана гартаа нэгэн цаас тас асгаад, зэвхий цагаан царайлан газар хэвтэж байгаа Уянгааг олж хараад хоолойд нь хар гашуун зүйл тээглэх шиг санагдаж тас хөдөлгөөнгүй хөшлөө.Уянгаагийн цээжнээс зууран сэгсэрч байсан Жавхаа өндийн босч гялсхийн гар нь хөдлөн Төгөлдөрийн зүүн шанааг тасхийтэл цохиж орхив. Чи муу бушуухан түргэн дуудаачээ, балиар хүүхэн чирж ирчихээд миний найзыг алах нь уу. Жавхаагийн царай цонхийж хоолой нь чичрэн хар хурдаараа гүйж, ширээн дээрх рашаан шүүрэн авчирч салгалсан гараараа Уянгаагийн амруу цутгах гэж оролдов. Уянгаа та хоёр  хамгийн сайн найзууд минь шүү дээ. Байтлаа бие биеэ нэг муу хүүхнээс болж алах нь уу… Уянгаа сэргээрэй, сэргээч дээ.  Хичнээн жилийн сайхан үерхэлээ уландаа гишгэсэн энэ залуугийн төлөө үхэх хайран биш гэж үү. Жавхаагийн цохилт Төгөлдөрийн гайхсан бас гөлөрсөн байдлаас нь гаргалаа. . . 103 . . . Найз маань эм уугаад үхэх гээд байна бушуу ирээч. Хурдлаарай эгчээ түүнийг минь ирж авраач. Төгөлдөр өөрийн гэхээргүй цахиртсан шингэхэн чарлаа хоолойгоор өөрийн эрхгүй хашгирлаа. Дараа нь Жавхаа утсыг нь шүүрэн авч хаягаа бушуухан хэлээд цаг харан хүлээж эхэллээ. Арван минут, харин ч амралтын өдөр ачаалал багатай хурдан очиж байна. Ээлжийн эмч ууртай хариулаад утсаа чулуудлаа. Харин Соёлоо энэ бүх үед хаалганд наалдан орох байх газраа олж ядан зогсож байгаад гэнэт ухасхийн Уянгаагийн дэргэд очиж хүйт даасан гар хөлийг нь нухлаж эхэллээ. Хоёр нүднээс нь нулимс дуслаж, уучлаач Уянгаа битгий л дээ хэмээн шивнэж хөл гарыг нь хөдөлгөхийг оролдсоор байлаа. Боль чи холд, одоо бас яахнав хэмээн хашгираад Жавхаа Соёлоогийн гараас угз татан холдууллаа. Тас хар баргар царайлсан Төгөлдөр Соёлоод дөхөн ирж чи одоо явдаа, би Уянгаагийн өмнө түмэн нүгэлтэй хэмээн бүдэгхэн хоолойгоор хэлээд, ухаангүй хэвтэх Уянгаа дээр очиж нуруугаар нь тэврэн авч орон дээр аяархан хэвтүүллээ. Түрүүнээс хойш нааш цааш үсрэх шахам бухимдсан Жавхаагийн толгойд Уянгааг орон дээр аваад хэвтүүлэх ухаан ороогүй байжээ. Соёлоо түрүүхэн хөтлөлцөн орж ирсэн хаалгаа гаднаас нь аяархан хаалаа. Түрүүнээс хойш зөн совинд нь нэгэн бүдэгхэн түгшүүр төрөөд байсан нь харин ийнхүү биеллээ олж, нэгэн бүсгүй энэ хорвоо дээр үхэх эсэх нь тодорхойгүй хаалттай хаалганы цаана үлдэх нь тэр. Соёлоо бушуухан гүйж гадаа гараад орцны өмнө залбиран суулаа. Бурхан минь түргэний машин бушуухан ирүүлээч дээ, бурхан минь гуйя, хэрвээ Уянгаа амьд үлдвэл би Төгөлдөрөөс заавал сална танд тангараглая.   Харин түргэний машин бушуухан ирүүлж Уянгаагийн амийг аварч өгөөч дээ… Хаалганы дотор талд аль хэдийн хөдөлгөөнгүй болж ухаан алдсан Уянгааг тэврэн суух Төгөлдөр, цонхны шилэнд толгойгоо наагаад хөдлөлгүй ширтэн харах Жавхаа хоёрын хувьд цаг хугацаа зогссон мэт зовиуртай шаналал амтагдаж байлаа. Нам гүм чимээг эвдэн Жавхаагийн гар утас хангинаж, Жавхаа цочсондоо золтой л толгойгоо цонхонд мөргөчихсөнгүй. Үгүй ээ чадахгүй, наана чинь сүйд болчихоод байна юун чамтай эрхлэх. Жавхаагийн найз хүүхэн нь нэг газар сууж байна харьлаа, ирээд авчих гээд хэлчихсэн биш утасны цаана мэл гайхан хоцорсон нь лавтай. Харин Жавхаа тоосон ч үгүй цочоох шахсан утсаа салгаж орхиод, цонхруу харж түргэн хэмээн чанга гэгч нь хашгирлаа. Төгөлдөр Уянгааг чанга гэгч нь тэврээд эмч орж ирэхийг хүлээлгүйгээр яаран гэрээс гарав. Орцонд дээшээ өгсөж явсан эмчийг буцаан, түргэний машин ёнгинон дуугарах дохиогоо хангинуулсаар гадаа харуулдан зогссон Соёлоогийн хажуугаар өнгөрч хордлого тайлах төвийг зорин одов. Жижүүрийн эмч яаран үзлэгтээ орж хүлээлгийн өрөөнд Төгөлдөр Жавхаа хоёр босох суух газраа олж ядан үлдлээ. Түрүүхэн цохиулсан Төгөлдөрийн шанаа нь хавдах маяг орж эхэлжээ. Хордлого тайлах төв амралтын өдөр ч болоод тэр үү эмч сувилагч харагдахгүй хөл хөдөлгөөн багатай. Уянгаагийн бие ямар байгаа, амь насанд нь хир аюултай эсэхийг мэдэх гэж хоёр ч сувилагчаас асуусан боловч үг дуу муутайхан зөрөн өнгөрч, та нар шиг хүн олныг үзсэн гэх янзтай үл тоомсорлосон хүйтэн хариулт өгч тоолгүй хажуугаар нь өнгөрч байлаа. Төгөлдөр тавь орчим насны сувилагч болов уу гэмээр эмэгтэйг ирж байхад тосон очиж түрийвчээ гаргалаа.Сувилагч дөхөн ирэхэд арван мянгатын дэвсгэрт үг дуугүй гарт нь атгуулахад гайхсан сувилагч нүдээ том болгон Төгөлдөрийг бүлтийтлээ харлаа. Эгчээ сая Уянга гээд миний найз эмний хордлогод ороод ирсэн юм аа, бие нь яаж байгаа бол ямар байгааг нь мэдээд өгөөч. Болж өгвөл үзлэг хийгээд эмчилж байгаа эмчтэй нь уулзах юм сан. Ямар ямар эм тариа хэрэг болох бол мэдээд өгөөч хэмээн царай алдан гуйлаа. Сувилагч авгайн хүйтэн царай тэр дороо л алга болж гар дах мөнгөрүүгээ хараад тааламжтай инээд алдаад, хэлсэн бүхнийг асуугаад бушуухан буцаад ирье хэмээгээд түргэн гэгч нь яваад өгөв. Бас өөрийнхөө хамаатны дүү гээд эмчид нь хэлчихэе хэмээн найрсаг аргагүй нэмж хэлэх нь тэр. Түрүүнээс хойш муухай царайлсан Жавхаа Төгөлдөрийн дэргэд ирж мөрийг нь зөөлөн алгадлаа. Төөгөөдөө уурлах ч хэрэг алга л даа. Хамаг хэрэг тэр холион бантан хутгасан хүүхнээс болж байгаа юм. Тэрээр одоо болтол тайвширч чадахгүй дотроо Соёлоод уурласаар байв. Хэдхэн хоромын дараа Уянгаад үзлэг хийж эмчилгээг эхлүүлсэн эмч нь саяны ирдэг хүүхний ар гэрээс хүн байна уу хэмээн асуусаар гарч ирлээ. Эмчээ та авч болох бүх арга хэмжээг аваарай, хамгийн сайн эм тариагаа хэрэглэж үзээрэй, би одоо ямар ямар эм тариа авах вэ, жагсаалтыг нь гаргаад өгөөч хэмээн Төгөлдөр хэллээ. Эмч гар дах цаасаа Төгөлдөрлүү сарвайж, би биччихээд гараад ирсэн энэ дотор аптекаас одоо авчих, хэрвээ эмчилгээний дараа биеийн байдал гайгүй бол хоёр хоноод л гаргана хэмээлээ. Харин ямар эм хэдий хэмжээгээр уусныг нь та хоёр мэдэхгүй биз, ээж аавд нь хэлсэн үү хэмээн эмч асуув. Толгойд нь нэг бодол гялсхийн орж ирсэн Жавхаа Төгөлдөрийн урдуур нь орж аав ээж хөдөө байдаг настай хүмүүс бий, би төрсөн ах нь,  энэ залуу нөхөр нь болох хүн л дээ. Би энэ залуутай суухыг нь жаахан хориглочихсон чинь ийм юм болчлоо хэмээн хээв нэг өгүүлэхдээ Төгөлдөрийн араас жаахан цохихоо мартсангүй. Аан тийм бол хэлж санааг нь зовоох хэрэг байхгүй биздээ, эмчилгээний дараа л харин санаа зовоох зүйл гарвал бушуу дуудуулах хэрэгтэй, харин одоо саяны бичсэн эм тариаг аваад намайг дуудуулаадах гээд эмч буцаан орлоо. Төгөлдөр аптекруу явж, Жавхаа эмчид гарын бэлэг авахаар ойрхон харагдах хажуугийн жижиг дэлгүүр гүйгээд, бараг тэр дороо л эмчээ буцаан дуудуулав.Эм тариа тортой бэлгийг авсан эмч түрүүнийхээс зөөлхөн ааштай болж удахгүй эхлэх эмчилгээг өөрөө хянаж хийгээд дөрвөн цаг орчмын дараа эмчилгээний үр дүнг нь хэлнэ, юутай ч эрчимт эмчилгээг сайн хийнэ гэж тайтгаруулаад дотогш оров. Тэр хоёр одоо л нэг тал хагас санаа амарч, хүлээлгийн сандал дээр зэрэгцэн суулаа. Нээрээ Уянгаагийн ээж аавд бушуухан хэлье хэмээн Төгөлдөрийг итгэл муутай дуугарахад Жавхаа тас хориглов. Одоо Уянгаагийн хэлсэнийг сайтар ойлголоо, энэ амиа хорлолт төлөвлөгдсөн байжээ, гэхдээ Уянгаа гэрийнхэндээ мэдэгдэхийг хүсээгүй байж. Учир нь гэрийнхэн нь Төгөлдөрөөс болсоныг мэдчихээд яаж аашлаж, яаж хатуурхахыг хэн мэдэх билээ. Гэрийнхэндээ мэдэгдэхгүй өнгөрөөд буцаад Төгөлдөртэй эвлэрээд хэнд ч мэдэгдэлгүй урьдын тайван сайхан амьдралдаа орохыг хүссэнийг нь Жавхаа сайн ойлголоо. Гэрийнхэн нь бүгд хөдөө байгаа, өчигдөр би дайралдсан. Тэгээд ч гайгүй бол хоёр хоноод гарна гэж байна, гайтай байдаг юм бол би өөрөө гэрийнхэнийг нь хөдөөнөөс аваад ирнэ. Юутай ч Уянгаа ухаан орох байх, тэгээд өөрөө шийднэ биз, одоохондоо яасан ч хэлж болохгүй гэж Жавхаа Төгөлдөрийг хориглолоо. Өөрийнх нь ойлгосон зүйлийг Төгөлдөр ойлгохгүй байхдаа л сайн биз. Уянгаа чи дэндүү гэнэн, өөртөө хатуу зүйл яаж хийж байгаа чинь энэ вэ.Эмчилгээний эмч гарч ирээд нилээд их хэмжээний хордлогод орсон боловч цаг алдаагүй тул амь насанд аюулгүй хэмээгээд одоогоор ходоодыг нь бүрэн угаагаад дараа нь хордлого тайлах эмчилгээг залгуулаад хийнэ тэр эмчилгээний үр дүнгээс хамаарч биеийн байдлыг тодорхой хэлж өгөе хэмээлээ. Амь насанд нь аюулгүй ч гэлээ ходоодыг нь тайрч насан туршийн хоолны хатуу дэглэм болон эмчилгээтэй болох магадлалтай байгааг ч дурдаад авлаа. Хоромхон зуурын болчимгүй үйлдэл насан туршийн зовлонгийн эхлэл ч байж болдог ажээ…Хоёулаа эндээ сахиж хоноё. Би гараад хоол аваад ирье, чи наанаа байж бай гээд Жавхаа үсрэн гарлаа. Далимаар нь түрүүхэн уурлуулчихсан найз бүсгүйгээрээ дайраад аргадаад авах санаатай байв.Төгөлдөр ганцаараа үлдээд том гэгч нь санаа алдаад, эмнэлэгийн зэврүү даасан үүдний хүлээлгийн өрөөний жижиг сандал дээр суун хоцорлоо. Уянгаа яаж байгаа бол доо, сахиур оруулах уу гэж нээрээ асуугаагүй юм  байна гэж бодсоор гараа хармааруугаа явуултал гарынх нь үзүүрт цаас дайралдахад шүүрэн гаргаж ирэв. Нээрээ түрүүхэн Уянгаагийн гартаа атгачихсан байсан бяцхан дугтуй унахаар нь авч хармаандаа хийсэнээ таг мартсан байжээ. Төгөлдөрт хэмээн хаягласан бяцхан дугтуйг зүрх түгшин задлав. Дотор нь хагасхан хуудас төдий захиа бичсэн танил бичиг харагдахад шунан уншлаа.Сайн уу Төгөлдөрөө чи миний бичсэн захиаг уншихад би энэ дэлхийд үгүй болсон байх. Тиймээс санаа зоволгүй эцсийн үгээ хэлье дээ. Төгөлдөрөө хайрт минь дээ, чи миний зүрхний орон зайг бүрэн эзэлжээ. Чамгүй амьдрал хичнээн амтгүй, хичнээн шаналгаантай байна вэ. Сэтгэл зүрхэндээ дахин өөр нэгийг би бодож чадахгүй. Гадаа цэлмэг нартай ч, сэтгэл зүрх минь өнгө ялгахаа больж, байнгын бүрхэг харанхуй явах боллоо. Энэ насандаа чамаасаа өөр хүнд даанч дурлаж чадахгүй ээ. Ийм шаналгаат амьдралаар насан туршдаа амьдарсанд орвол бушуухан нөгөө ертөнцөд очиж өөрийгөө егүүтгэсэн нүгэл байдаг бол эртхэн наманчилж байя даа. Тэртээ тэргүй сэтгэл минь үхчихсэн болохоор би ч удахгүй үхэх байсан биз. Чи минь, ганцхан чи минь л сайн сайхан амьдраасай. Чамдаа өөрийнхөө амь наснаас илүү хайртай зөвхөн чиний Уянгаа. . Төгөлдөрийн нүдэнд нулимс бүрхэн ирж өөрийн эрхгүй хумсаа алгандаа шигдтэл зангидлаа. Би чинь юу хийж орхио вэ, нүд маань дэндүү харалган байж тэнэг шийдвэр гаргаж орхисоноос зөвхөн өөрийг нь л хайрласан буруутай Уянгаа нь үхэж ч болох байна. Чамайгаа надад ийм хайртайг чинь өнөөг хүртэл ойлгоогүй явсан би өөрөө буруутай. Чи минь даанч яав даа, хэлээд байхад нь ойлгохгүй гөжүүдлээд явсан өөрийгөө би одоо яаж уучлах билээ. Уянгаа минь чи амьд байх ёстой, заавал амь гарах ёстой. Тас харанхуйгаас тодрон тодорсоор өдрийн гэрэл сүүмийн харагдах бүдэгхэн гэрэлтэй өрөөнд Уянга ухаан орлоо. Ээжээ… Гэдэс ходоодоор нь тэсэхийн аргагүй аймшигтай өвдөнө. Ийш тийшээ эвхэртэл хөрвөөмөөр байсан ч гарт нь залгасан дуслын тариа саад болж байлаа. Дотор нь аймшигтай муухайрч огиж бөөлжмөөр байсан ч тэнхэл нь хүрсэнгүй ээ, ээжээ ямар аймшигтай өвдөж байна аа.  Харамсалтай нь түүний сэхээний эрчимт эмчилгээний өрөөнд өөрөөс нь өөр хэн ч байсангүй ээ. Эмчээ сувилагчаа туслаарай. Уянгаа хүчтэй өвдөлтөөсөө болж өөрийн эрхгүй уйллаа. Туслаарай, ямар нэгэн өмчин намдаах эм өгөөч дээ. Тэнгэр бурхан минь ийм аймшигтай өвддөг гэж хэрвээ тэр мэдсэн бол хэзээ ч ийм алхам хийхгүй байсан нь үнэн билээ. Уянгаа аяархан дуугаар ёолон уйлсаар л. Судсан дахь тариагаа сугалж аваад коридорлуу гарч тусламж хүсмээр байсан ч хамаг бие нь ер бусын их суларсанаас болоод хөлөө ч зөөх тэнхэл алга байв. Ходоодыг нь лаагаар доороос нь хайрч байгаа мэт аймшигтай хорсон өвдөж, түмпэн дүүрэн бөөлжис уулгасан мэт дотор нь тэсэхийн аргагүй дэндүү муухайрах бөгөөд, тэглээ гээд ширхэг шүлс ч хоолойгоор нь эс гарах нь дэндүү зовиурыг авчирна. Ээжээ охиндоо туслаарай охин нь үхлээ. Бурхан минь эмчийг оруулж өгч энэхүү аймшигт тарчлаанаас минь бага ч атугай салгаж өгөөч дээ. Би сөхрөн гуйя…Өөрийгөө зүхэн, өвчний шаналалаас болж Уянгаагийн нулимс тасралтгүй урссаар байлаа. Амь нас эрүүл мэндийн хажууд хайр дурлал юу юм бэ, амьдралын хамгийн сайн сайхан нь ердөө л амьд явах юм байна шүү дээ. Би дэндүү тэнэг хэрэг хийжээ. Одоо амьд явж эрүүл энх байж өвдөх зовох зүйлгүй байхыг л дэндүү их хүсч байна. Өвчингүй бол жаргал гэдэг үгийг хэзээ ч ойлгож байгаагүй сэн. Амьдралын жинхэнэ үнэн л тэнд байж. Төгөлдөр хэнтэйгээ байна, түүнд одоо хамаагүй ээ, өөрийг нь бодохгүй байгаа хэн нэгний төлөө амь насаа эрүүл мэндээ зориулахаас илүү тэнэг хэрэг гэж байх уу даа. Тэглээ гээд түүнийг хайрлана гэж үү. Үгүй одоо хайрлуулахыг ч хүсэхгүй байна. Сэтгэл нь нэгэнт хөрсөн Төгөлдөр тэр чигтээ цаашаа яваг, харин одоо зөвхөн нэгхэн ширхэг өвчин намдаах эмийг хамгийн их хүсэж байна.  Бурхан минь би ийм их гэсгээл хүртэхээр нүгэлтэй байсан гэж үү. Эмчээ туслаарай… Бараг цагийн дараа жижүүрийн эмчийг орж ирэхэд Уянгаагийн нүд нь уйлсанаас болж бүлцийн хавдаад, нүүр нь өвчиндөө шаналсаар цонхийн цайрч улам ч тамиргүй болсон байлаа. Эмч түүнийг тайвшруулан, судсаар өвчин намдаах тариа хийгээд дуусах дөхөж байсан дуслыг салган авч өөр нэгэн шингэн солин залгалаа. Доор ах чинь бас найз залуу чинь биеийг чинь байн байн асуугаад л суугаад хонож байна. Найз залуу чинь сахиур болоё гээд байна, хүсвэл оруулаад сахиулж болно. Чиний бие сул болохоор ариун цэврийн өрөөрүү орох энэ тэрд толгой чинь эргээд унаж магад хэмээлээ. Эмчээ зүгээрээ ямар нэгэн сахиур авахгүй ээ. Тариа хийлгээд сайхан өвчин намдлаа. Би жаахан ч гэсэн унтаж амрая даа…Жижүүр эмч хүлээлгийн өрөөнд хүрч ирлээ. Уянгаа ухаан орсоон. Сая өвчин намдаах тариа хийчихлээ, ухаан орохоороо эхний нэг хоногтоо өөртөө нилээд зовиуртай байдаг юм. Ходоод нь сайн эмчилгээ хийсэн болохоор гайгүй байна. Хоёр хоногоос гаргана. Та нар гэртээ харьж амарч болно гээд дээшээ өгсөн явлаа. Одоо л нэг санаа амарч уртаар амьсгаа авахтайгаа болов. Жавхаа найз нь их баярлалаа, чи харьж амар даа. Найз нь Уянгааг эндээ хүлээгээд хононоо хэмээгээд Төгөлдөр Жавхааг харихыг ятгана. Би ч баймаар л байна, гэхдээ нэгэнт гайгүй болж байгаа юм чинь өглөө ажилдаа явахаасаа өмнө цай аваад ирье гэлээ. Тэг тэг би маргааш ажлаасаа чөлөө аваад сахинаа гээд Төгөлдөр санаа алдан өгүүлэв. Төгөлдөр ухаарсанд Жавхаа одоо л баяртай байлаа, за би явлаа, та дахиад дэмий юм битгий хөөцөлдөөрэй гээд нухацтай хараад гарч одлоо.. Дэмий юм гэсэн нь Төгөлдөрт тэр даруй Соёлоог санагдууллаа. Соёлоо аягүй бол санаа зовоод хэл дуулгаасай гээд хүлээж суугаа байх, миний буруугаас л болсон болохоор Соёлоод юуны буруу байна хэмээн бодоод утсаа гарган залгалаа. Соёлоо хэдийгээр шөнө дунд болсон ч гэлээ унтаж чадахгүй гэртээ суусаар л ажээ. Зурагт нь асаатай, ямар нэгэн суваг гарч ээлжлэн солигдоно. Соёлоо зурагт үзэхдээ бус, байж суух газраа олж ядахдаа л өөрийн эрхгүй удирдлагаа дараалан дарсаар сууж байв. Сэтгэлээ арай гайгүй болох байх гэж түрүүнээс хойш шоколад идсээр байтал бараг бялуурахаа шахжээ. Уянгаа үхчихвэл яанаа, намайг уулзахгүй гэж амлачихаад гээд гомдон гомдсоор мөнх бусыг үзсэн бол яанаа. Хайр дурлалдаа амь насаа зориулж байгааг нь харвал Төгөлдөрт үнэхээр хайртай юм байна, тэгвэл би харин ийм их хайртай хоёр хүний дундуур орсон буруутан нь мөнөөс мөн юм байна. Уянгаа амьд гараасай, бушуухан эрүүл саруул болоосой. Тэгвэл сагс дүүрэн сарнай аваачиж өгөөд буруугаа хүлээж уучлалт гуйх сан. Адилхан эмэгтэй хүн байж би яасан хатуу сэтгэлтэй хүн бэ хэмээн өөрийгөө зүхэж сэтгэлээ шаналгаан байлаа. Гэнэт гар утасны дуунаар цочин огло үсрэн бослоо. Гайхмаар нь Төгөлдөр залгаж байх нь тэр. Байна уу Уянгаа яасан бэ Төөгөө. Ашгүй дээ бурхан минь.  Гайгүй өнгөрсөнд баярлалаа. Төгөлдөр өөр олон юм ярьсангүй утсаа таслаж орхив. Тийм дээ бүтэн хүний аминд хүрэх шахсан бид хоёр одоо хоорондоо юугаа ч ярих билээ дээ. Азаар Уянгаа эсэн мэнд байна, түүнээс удахгүй уучлалт гуйгаад энэ бүхэн төгсгөл болно… Төгөлдөр хатуу сандал дээр тухгүй ч гэлээ залуу хүний нойроор нам унтсан байлаа. Ээлжийн сувилагч мөрөн дээр нь зөөлөн хүрэхэд гэнэт сэрлээ. Хүү минь Уянгад өглөөний эмчилгээг нь хийсээн, чи халаад авч ороод уулзаж болно шүү дээ. Бие нь өчигдрөөс нилээн дээрдсэн хэмээн өгүүллээ. Төгөлдөр босч цагаа хартал өглөөний зургаан цаг дөнгөж өнгөрч байв. Үрчийж нухлагдаж орхисон хувцас хунараа засаад, зүрх нь анхны болзоонд очих гэж байгаа мэт түг түг цохилсоор хаалганы дэргэд очлоо. Уянгаа намайг яаж хүлээж авах бол би чинь түүнийг алах шахсан хүн шүү дээ гэсэн бодол зурсхийн орж ирж дотор нь муухайрах шахлаа. Уянгаа ухаантай намайг уучилж чадна хэмээн өөрийгөө зоригжуулаад, хаалганы бариулыг зөөлөн эргүүлж дотогш орлоо.Тусгал муутай өдрийн гэрэл асаасан өрөөний цонхны хажуугийн орон дээр Уянга гартаа дусал залгуулчихсан дээшээ хараад дуу чимээгүй хэвтжээ.Төгөлдөр чимээгүйхэн алхалж Уянгаагийн орны ирмэг суугаад, Уянгааг эгцлэн ширтэж гарыг нь зөөлөн атгалаа. Чи минь яаж байгаа нь энэ вэ. Уянгаагийн царайг хараад Төгөлдөр үнэхээр цочирдлоо. Өвчин шаналалаасаа болоод хэдэн цагаар уйлж шаналж арайхийн тариагаар унтсан Уянгаагийн нүүр нь цэлхийж, тэгсэн мөртлөө эрүүл бус зэвхий цагаан харагдах бөгөөд нүд нь дэндүү уйлсанаас бүлцийн хавдаад хоёр том хавдар болсон мэт аймшигтай харагдлаа. Арай ч дээ Уянгааг ийм байхыг нь хэзээ ч харж байгаагүй Төгөлдөрийн сэтгэл гүн хямарлаа, Уянгаа яаж зовсон нь нүүрэн дээр нь илт байна шүү дээ. Уянгаа намайг уучлаач…Уянгаа толгойгоо өргөсөнгүй нүдээ дээшлүүлж, Төгөлдөрийг эгцлэн ширтлээ. Түүний нүд нь ямар ч гал цоггүй, урьдын гялалзаж байдаг Уянга биш болжээ. Уучлал гуйх хэрэггүй ээ, ийм тэнэг алхам хийсэндээ би өөрөө буруутай. Амьд үлдсэн минь их аз бас надад том сургамж боллоо. Одоо би зүгээр л тайван амармаар байна, намайг ганцааранг минь орхиоч. Тэгээд ч чи ажилдаа явах ёстой надаас болж бас ажлаа таслах гэж үү, эмч намайг маргааш гаргана гэсэн би өнөөдөр ажлаасаа чөлөө авчихна. Надад санаа зовох хэрэггүй ээ. Би одоо аюулгүй байгаа, намайг амраагаач хэмээн Уянга аяархан хэллээ, тэр үнэхээр их ядарч байлаа. Бушуухан энэ дуслын дараа нам унтахсан л гэж юу юунаас илүү хүсч байжээ. Чамайг ийм байдалд оруулсан хүн нь би шүү дээ. Яаж сэтгэл тайван ажлаа хийгээд яваад өгөх болж байна, би ч бас өнөөдөр чөлөө авч чамайг харж өнжинө. Хөөсөн ч би явахгүй эмнэлгийн үүдэнд хүлээсээр байна гээд Төгөлдөр Уянгаагийн гарын тавьж өрөөнөөс нь гарав. Маргааш эмнэлгээс гарна бараг зүгээр гэж бодоод, одоо л нэг сэтгэл нь цэлмэж баргар царай нь үл ялиг гэгээ орж эхэллээ. Соёлоо өглөө нь тэсч ядан есөн цаг өнгөрөөгөөд Туякаруу утасдлаа. Чи Төөгөөг ажилдаа ирж үү гээд шалгаад өгөөч. За баярлалаа, яагаачгүй ээ зүгээр л асуусан юм, за дараа ярья. Утас тасарч Соёлоо дахиад л сэтгэл нь хоосроод ирлээ. Төгөлдөр ажлаасаа чөлөө аваад ирээгүй байв. Ингээд тэр хүн өөрийнхөө замаар буцаад яваад өгчихлөө дөө. Юунд дэмий хүнд сэтгэлээ өгч дасав даа. Урьдын адил ганцаараа гиюүрээд л явж байх минь яалаа. Одоо утсаа салгалгүй хичнээн ч нээлттэй байлаа гээд Төгөлдөр дахиж ярихгүй биздээ. Соёлоо ороо налан газар суугаад өөрийн эрхгүй уйлж гарлаа. Яасан сонин орчлон хорвоо вэ, хэсэг нь яагаад аз жаргалтай хэсэг нь яагаад ийм сэтгэлийн шаналгаатай байх ёстой юм бол оо. Би хайрлаж дурлаж, хэн нэгнийг хүлээж түүгээрээ халамжлуулж сайхан амьдрахыг юутай их хүснэ вэ. Хүсэх тусам амьдрал надаас улам зугтаалгаж, олдсон бүхнийг нь ээдрээд хутгаад хаяж байна. Зориуд хэн нэгэнд дурлуулахгүй заавал хос хоёрын дундуур орж хайр сэтгэлтэй бол гэж цаанаасаа зовоож чадаж байгаа юм шиг. Одоо дахиад Төгөлдөрийг харахгүй хөтлөлцөж явахгүй, Төгөлдөр нь өөр бүсгүйг халамжлаад сууж байгааг бодохгүй гэсэн ч бодогдож гол өөд нь том хар зүйл тээглэж цээжийг нь хөндүүрлээд эхэлжээ. Маргааш өглөө есөн цаг өнгөрөөд Уянгаа эмнэлгээс гарав. Эмч нь гарахаас нь өмнө Уянгаатай уулзаж сэтгэл заслийн эмчилгээ хийлээ. Тэртээ тэргүй Уянгаа бие мах бодиороо мэдэрсэн, дахиад хэзээ ч ийм тэнэг мөртлөө аймшигтай зүйл хийхгүй. Үр хүүхэдтэй болох юм бол түүндээ хичнээн хэцүү бөгөөд тэнэг зүйл гэдгийг нь ойлгуулах болно. Уянгаа нэг сар сахих хоолны дэглэмийн жагсаалтаа барьсаар эмчийн өрөөнөөс гарлаа. Үүдэнд хүлээж байгаа Төгөлдөрийн хамт тэдний гэрлүү нь явлаа, манайд өнжөөд нэг хоног дахиад амарчих гэрийнхэн чинь санаа зовохгүй тэгээд ч би хоёр хоногийн чөлөө авсан гээд ятгаад байсан Төгөлдөрийн үгэнд ороод, өрөөнд нь сайхан амраад авах нь зөв санагдлаа, тэгээд ч одоо тэдний хооронд үүссэн асуудлаа тухтай гэгч нь цэгцлэх цаг нь иржээ. Төгөлдөрийн өрөөнд ороод орон дээр нь тухтай гэгч нь сунан хэвтлээ. Хагас сайн өдрийн өглөө Төгөлдөрөөс түрүүлж сэрчихээд л, түүнийгээ сэрээчээ гээд л ноолоод хэвтэж байдаг тэр цаг мөч юутай сайхан жаргалтай байгаа вэ. Тэгээд гэнэт орны толгой дээрх шүүгээний дээд талыг татлаа. Тээр өөрийнх нь дуртай хоёр шоколадыг аль хэдийнэ аваад тавьчихсан байна, Уянгаагийн зүрх баярлан түг түг цохилно. Ямар ч байсан сэтгэлийнх нь гүнд хуучны хайрын үлдэгдэл байгаа л юм байна. Гэхдээ нэг ч хэрүүл уруул хийгээгүй, бие биенийхээ итгэлийг алдаж байгаагүй бид хоёр салж нийлж байгааг бодоход хайр сэтгэл, гэр бүл гэдэг үнэхээр цаг тутам анзаарч, арчилж байхгүй л бол хэзээ ч үгүй гэж бодож байсан зүйл хаяанд ирээд л сууж байдаг юм шив дээ. Төгөлдөрийн галын өрөөнд шингэн цай чанаж, зутан шөл хийх гэж тогоо шанага тачигнуулан чимээ гаргахыг сонсоод л ингээд хэвтэж байх ямар ч жаргалтай юм бэ дээ хэмээх бодол Уянгаагийн толгойд зурсхийн орлоо. За одоо больё доо, дэмий юм бодож эхлэх нь. Үнэндээ уйлахаараа айлгадаг хүүхэд шиг л нэг удаа Төгөлдөрийг тогтоолоо шүү дээ. Ингэж хамтын амьдралаа эхлэх гэж үү. Үгүй ээ түүнийг сул чөлөөтэй орхих хэрэгтэй, хэдийгээр одоо ч дотроо хайртай хэвээрээ ингээд энэ чигтээ аваад үлдэхийг туйлын их хүсч байгаа ч эрүүл саруул ухаанаар болчимгүй зүрхээ дийлэх хэрэгтэй. Төгөлдөрийг орхиё, тэр Соёлоо доо очно уу өөр тийшээ явна уу дураараа л болог. Бараг тэр Соёлоодоо очих биз дээ. Гэхдээ намайг гээд буцаад ирвэл би баяр хөөр дүүрэн хүлээж авна. Яах нь Төгөлдөрийн өөрийнх нь сэтгэл мэдсэн хэрэг болжээ. Намайг айлгаагүй бол энэ энд ингэж бөнжигнөх нь байтугай, тэнд сүй тавих гээд явж байсан залуу шүү дээ. Одоо тогтоосон ч маргааш дахиад алдах нь тодорхой л юм байна. Хайр сэтгэлийн үнэхээр хүчээр барьж тогтооно гэдэг хамгийн тэнэг хэрэг байх юм даа. Хэрвээ би одоо салж чадвал харин сайн дураараа буцаад хүрээд ирнэ, хэрвээ энэ чигтээ байна гэвэл хэдхэн хоног, хэдэн сарын дараа үзэн ядаж бүр мөсөн салах нь гарцаагүй ээ. Удалгүй Төгөлдөр нэг гартаа цай, нөгөө гартаа зутан шөл барьсаар жижиг ширээн дээр тавьлаа. Соёлоо нэг сайхан цай уучих. Өөрийн эрхгүй хэлснийхээ дараа Төгөлдөрийн царай зэвхий даан цайрлаа. Яанаа… Уянгаагаас бараг л айлаа. Уул нь Соёлоогийн тухай ер бодоогүй л юм сан, яагаад ингээд дуугарчихваа тэнэг чинь. Уянгаа энийг сонсоод яасан ч үгүй, түрүүчийнх нь бодол нь улам л батлагдав. Зүгээрээ нүүр царайгаа хувиргах хэрэггүй хэмээн мушийн инээмсэглээд, ширээнд ойртон сууж тоосон ч шинжгүй цай шөлийг нь идэж гарлаа. Бараг хоёр хоног хоол ундгүй тариагаар амьдарсан хүнд жигтэйхэн сайхан байх чинь. Яасан сайхан шөл болоо вэ, баярлалаа Төөгөө гэж Уянга чин сэтгэлээсээ хэллээ. Одоо л нэг сайхан болж тэнхэрэх тийшээ болж эхлэв. Хоолоо идчихээд Уянга дахиад л орон дээр гаран зурагт асаан хэвтэнэ. Түрүүхэн хэлсэн үгэндээ бантсан Төгөлдөр аяга тавагхан хураан нааш цааш хурдан хурдан алхална. Төгөлдөрөө наашаа энд суучих хоёулаа нэг сайхан ярилцая, оройхондоо найз нь гэртээ харина.Төгөлдөр Уянгаагийн саналыг эхлээд эрс эсэргүүцлээ. Үгүй ээ Уянга одоо би чамаас салахгүй ээ. Тэгвэл чи Соёлоогоо яах юм ганцхан чамдаа хайртай гээд хойноос нь гүйн барин байж өөртөө дасгачихаад, би Уянгаатай сайндлаа гэх үү. Тэр хоёр удтал ярилцлаа.  Тэр хоёр ер нь сүүлийн нэг жилд ингэж чинь зав гаргаж илэн далагүй ярилцаж байгаагүй санагдана. Магадгүй энэ нь ч алдаа болсон байж магадгүй. Ярилцаж дуусахад хэн хэнийх нь сэтгэл онгойгоод ирэх шиг боллоо. Одоо л нэг нь буруутан, хэн нэг нь өртөн мэт сэтгэгдэл төрөхөө больжээ…Оройхондоо Уянгааг Төгөлдөр гэрт нь хүргэж өгөхийг хүссэн боловч эрс эсэргүүцээд байхлаар нь гэртээ үлдлээ.  Гэртээ ганцаараа хийх ч юмгүй байлаа. Соёлоо, одоо чи минь юу хийж байгаа бол доо. Надаас болж бас л үзээгүйгээ үзээд зовж байгаа байхдаа, би ч шийдтэй байж чаддаггүй өөдгүй эр хүн юм. Юутай ч Уянгаагийн бие сайжирсан гэх хэлж сэтгэлийг нь амраая даа хэмээн залгалаа. Утасны цаанаас чихэнд хоногшсон танил дуу гарахад Төгөлдөр өөрийн эрхгүй баярлалаа, Сайн уу Соёлоо найз нь байна. Уянгаа бие нь зүгээр болсоон, маргаашнаас ажилдаа явна гэнэ санаа зоволтгүй гэлээ. Соёлоогийн сэтгэл тайвшин санаа алдав. Ашгүй дээ ямар сайн юм бэ, чи надад ажлынх нь газрын хаягийг хэлээд өгөөч. Чи яах нь вэ хэмээн гайхан асуухад нь би уучлал гуйх гэсэн юм хэмээн хариуллаа. Ээ Соёлоо минь юу болохыг хэлбэл чи бараг үнэмшихгүй байх. Уянгаа чамаас уучлал гуйж байна лээ гэж хэлэхэд Соёлоо бараг алмайран зогслоо. Үгүй байлгүй дээ, юу гэж өчнөөн муухай зан гаргасан надаас юу боллоо гэж уучлал гуйх билээ. Үнэхээр уучлал гуйсан бол би бүүр ажил дээр нь очиж чин сэтгэлээсээ уучлал гуйх ёстой. Үнэхээр сайхан сэтгэлтэй бүсгүй юм даа хэмээн дотроо бодов. Чи хаана байгаа юм хэмээн Төгөлдөрийг асуухад Соёлоо хотод хэмээн хариулахад, тэгвэл би одоо очлоо, тэгээд чамд бүгдийг ярья хэмээн Төгөлдөр өөрийн эрхгүй хэлээд утсаа таслан гэрээсээ гүйн гарлаа.Зүрх нь өөрийн эрхгүй түг түгхийн хүчтэй цохилж, баярласан сэтгэлээ Соёлоо өөрөө ч захирч чадсангүй ээ. Одоохон Төөгөө ирнэ ийм царай зүстэй байх гэж үү. Соёлоо ухасхийн босч нүүрээ хүйтэн усаар сайтар шавшин угаагаад, толиныхоо өмнө яаран гүйж очлоо.Утас дуугарсанаас хойш хэдхэн минутын дараа Төөгөө орцны шатаар дээшээ гүйснээсээ болж амьсгаадсаар Соёлоогийн үүдэнд зогсож байх нь тэр.Соёлоо хаалгаа онгойлгон, тэр хоёр үл ялиг гэрэвшин чимээгүй зогсоод Төгөлдөр дотогш орлоо. Уянгаа үнэхээр зүгээр болчихсон уу. Тиймээ маргааш өглөө ажилдаа очно, би ч бас маргааш ажилдаа очно. Цай хийж өгч байгаа Соёлоог Төгөлдөр учир зүггүй ширтсээр суулаа. Түүний толгойд түмэн бодол эргэлдсээр л. Мөнөөх юу л болбол болог Соёлоотойгоо хамт байхсан хэмээх бодол Соёлоог харах тусам батжих мэт. Хэдхэн цагийн өмнө Уянгааг одоо яаж ч байсан орхихгүй гэж хатуу шийдэж байсан нь санагдана. Ээ дээ энэ орчлон хорвоод ам гарч үнэхээр болдоггүй юм байна. Ингэж хэдхэн хоногийн дотор өөрийгөө ингэж могой шиг мурилзаж, олон зан гаргах юм гэж хэн саналаа даа.Төгөлдөр цай уунгаа Соёлоод Уянгаатай ярилцсан бүх зүйлсээ нэгд нэгэнгүй дахин тоочлоо. Соёлоо түүний яриаг чимээгүйхэн сонссоор байв. Тийм хайртай байсан бүсгүй ийм хурдан Төгөлдөрөөс салахаар шийдлээ гэж үү дээ. Төгөлдөр яриагаа дуусгаад доошоо тонгойн суух Соёлоогийн гарыг зөөлөн атгатал, гараар дамжин сулхан цахилгаан жирсхийх шиг болж, Соёлоо толгой өргөн Төгөлдөртэй харц тулгарлаа. Соёлоо түүний харцнаас өөрт нь хичнээн хайртай болохыг илтгэсэн харцыг нь төвөггүйхэн тайлж уншив.Төгөлдөр гарыг нь барьсан чигээрээ босч, Соёлоог өөрлүүгээ зөөлхөн татаад энгэртээ чангаар тэвэрчээ. Соёлоо өөрийн эрхгүй түүний энгэрт улам шахан наалдахдаа, тийм гэхийн аргагүй сайхан аз жаргалд умбан хөл доорх газраа ч мэдрэлгүй тас тэврэлдэн зогслоо. Тиймээ тэр түүнд хайртай, хайртай Төгөлдөр нь эргээд ирсэн. Буруу зүйл хийсэн ч бай хамаагүй, хамгийн гол нь бид  бие биедээ хайртай шүү дээ. Замд маань юу ч болсон өгсөн хайраа эргүүлж яасан ч чадахгүй нь ээ.Маргааш өглөө нь Соёлоо эртлэн босч дуу аялсаар хувцасаа өмсөөд, цайгаа хам хум уучихаад өглөөний цэнгэг агаарт алхаж гарлаа. Одоо өөрийнхөө амьдралаа зохиох цаг болсон. Гадаадаас ирсэнээсээ хойш зөндөө их амараад авчихлаа. Одооноос харин амарсаар байтал бүүр уйдах янзтай. Тэрээр хэд хэдэн төслийн байгууллагад анкет бөглөсөнөөс, гурван газар нь ирж уулз гэж утасдсан тул ажилд орохоор өглөө эртлэн гарч өгчээ. Эхнийх нь газар Соёлоод таалагдлаа, соёлтой найрсаг харьцаатай хамгийн гол нь гэрээс нь тийм ч холгүй офис нь тун ч их таалагджээ. Ярилцлага дууссаны дараа Соёлоог ажилд авахыг хүссэн боловч, Соёлоо дараагийн газартайгаа уулзсаны дараа хариу хэлэхээр хойшлууллаа. Харин дараагийн газраа ирээд хорь орчим минут хүлээсний эцэст ярилцлага эхлэв. Ярилцлага дууссаныхаа дараа Соёлоо өөрийн сонголтоо аль хэдийн хийчихсэн байлаа. Анхны газар нь түүнд ажиллахад тун ч таарамжтай тохилог сайхан газар, хамгийн гол нь тэдний тавьсан санал нь сэтгэл хангалуун байхад хангалттай. Соёлоо түрийвчээсээ нэрийн хуудас гарган менежертэй нь холбогдоод, дөрөв дэх өдрөөс ажилдаа ороход бэлэн байгаагаа мэдэгдлээ. Энэ хооронд харин ганц нэг дэлгүүр орж, бас Төөгөөдөө урд нь амласан ёсоороо хийж өгч амжаагүй чинжүүтэй зуушаа гараа гарган хийж дайлна даа хэмээн бодсоор Төөгөөрүү залгав. Төөгөө найз нь яриад байсан газруудтайгаа очоод уулзачихаад явж байна, ирэх нэгдэх өдрөөс ажилдаа орохоор болсон хэмээн хөөр болгон дуулгав. Утасны цаанаас Төгөлдөрийн хөгжилтэй дуу гарч орой ажилд орсоныг нь тэмдэглэх санал гаргалаа. Үгүй ээ хоёулаа намайг ажилд орсон эхний өдөр нэг сайхан газар хамтдаа сууж ажилд орсоныг маань тэмдэгдэе, харин чи өнөө орой ажил тараад ирээрэй сайхан хоол хийж өгье гээд Соёлоо инээд алдан утсаа тасаллаа. Халуураад хэмээн царайгаа барайлгасаар Уянга өглөө ажилдаа очив. Ажил нь жаахан овоорсон болохоос биш, онц яаралтай зүйл ирээгүй байсан тул ажлыхаа бүсгүйчүүдтэй ойр зуурын хэдэн үгс солиод ажилдаа шамдан орлоо. Одоо тэртээ тэргүй Төгөлдөр нь салчихсанаас хойш түүний ажилд хэн л саад болов гэж дээ, харин Төгөлдөрийг Соёлоо дээрээ яваад оччихсон гэдэгт Уянга мөрийцөхөд ч бэлэн байлаа. Ажлынхаа компьютерт дүүрэн байдаг түүний зургыг устгах гэсэн боловч арай чадсангүй ээ. Удахгүй эргээд ирэх байх гэж яагаад ч юм бодогдоод байх шиг. Салсан болохоос биш үзэн ядаж байгаа биш гээд зургуудыг нь хэвээр нь үлдээлээ, ганцаараа бас хамтдаа инээд алдан тэврэлдээд тэдгээр зургууд Уянгаагийн өөдөөс ширтэцгээнэ. Уянгаагийн сэтгэл өөрөө хачин хоосон, гэхдээ Төөгөөтэй хамт ч бай, үгүй ч бай амьд яваа нь хамгийн сайхан болохоор түүртэлгүй ажлаа хийсээр хоног өдрүүдийг өнгөрөөсөөр. Энэ хугацаанд харуй бүрий болохоос арай өмнөхөн таксинд суун гэр өөдөө харьж яваад, зам хөндлөн хөтлөлцөн гарч байгаа Төгөлдөр Соёлоо хоёрыг харжээ. Ингэхгээд байсан юм аа, харин ч амь насаа сонгоод үлдсэн маань боллоо хэмээн сэтгэлдээ ойлгосон боловч, нүд нь аль хэдийн нулимс дүүрч гарынхаа хумсыг мөр гартал нь алгандаа чанга гэгч нь атгасан байлаа. Өчигдөржин орсон бороо өглөө аль хэдийн татраад, гадаа чийг ханхалж нар ээсэн үнэхээрийн үзэсгэлэнтэй өглөө эхэллээ. Соёлоо ажлынхаа эхний өглөө сэтгэл тэнэгэр гарч явлаа, тэрээр энгэр задгай ханцуйгүй нимгэн сорочкин цамц өмсөж, өнгө хоршсон өвдөг татсан хийц сайтай юбка өмссөн нь өөрт нь тун ч их зохисон байлаа. Гадаа цэлмэг хөх тэнгэрт нар таатай мишээгээд, шөнөжин угаагдаж хоносон моддын навчис өнгөлөг гэгч нь ногоорон харагдах бөгөөд навчин дээрх борооны дуслын сүүлчийн үлдэгдлүүд бөнжигнөн, дээрээс ээх нарны гэрэлд солонгорон гялалзах нь үнэхээрийн хэний ч сэтгэлийг сэргээмээр гэгээлэг сайхан өглөө ажээ. Соёлоо ажилдаа очоод заасан ширээний ард суугаад шинэ ажлаа сэтгэл хангалуун эхэллээ. Эхний өдөр тийм ч барьж аваад хийчихмээр зүйл байсангүй, хийх ажилтайгаа ихэвчлэн танилцаж төлөвлөгөө гаргасаар байтал нэг л мэдэхэд ханын цаг оройн зургааг зааж, ажилчдын ихэнх нь бие биеэ дуудан гараад явцгаалаа. Соёлоо хүлээн авсан бичиг баримтаа эргүүлэн харж цагийн зүү долоог заахыг хүлээн суув. Долоон цаг гучин минут гэхэд Төгөлдөр тэр хоёр хотын төвд саяхан нээгдээд хүн ихтэй байх нэгэн ресторанд очиж, Соёлоогийн анхны ажлыг нь тэмдэглэхээр тохиролцоод гэгэлзэн сууж байгаа нь энэ. Тэгээд ч хагас сайн өдөр болохоор тэд ойрхон амралтанд очиж салхинд гарахаар шийдээд хэн хэн нь тэр өдрийг битүүхэн хүлээцгээж байлаа. Цагийн зүү долоог заахад Соёлоо уруулийн будгаа нэгэнтээ сэргээгээд, болзсон газрынхаа зүг хөл хөнгөрөн гарч одлоо. Үүдний толинд хувцасаа аятайхан засаад танхимд ороход аль хэдийн Төгөлдөр ирээд нэгэн ширээний ард сууж, өөррүү нь инээд алдан гар даллаж байлаа. Чи минь өнөөдөр үнэхээр хөөрхөн байна шүү гээд ажил бас амьдралын гараагаа эхэлсэнд баяр хүргэе хэмээн хацар дээр нь зөөлөн үнсээд, цаад сандалдаа нууж тавьсан сарнай цацгийн баглаагаа гаргаж өглөө. Яасан гоё вэ баярлалаа хэмээн дуу алдаад, Соёлоо Төөгөөгийн хацар дээр хариу үнсэхдээ хүйтэн гэмээр, хэн нэг нь нэвт хараад байгаа ч гэмээр сэрүү оргих сонин мэдрэмж төрж байгаагаа гэнэт анзаарлаа. Цэцгээ хажуудаа тавиад эргэн тойроноо сэмхэн харж, арай Уянга энд сууж байгаа юм биш байгаа гэх хачин бодол толгойд гэнэт зурсхийв. Түүнтэй төстэй бүсгүй харагдаагүйд санаа амран захиалгаа өгөөд, өөд өөдөөсөө харан тухлан сууцгаалаа. Шинэхэн нээгдсэн газрын шаламгай үйлчилгээ, этгээд мөртлөө тохилог дотоод засал нь тэдэнд тун ихээр таалагдан ярилцаж байтал захиалсан хоол нь хүрэлцэн ирлээ. Хоолоо идэхийн өмнө Төгөлдөр тун ч сүрхий үг хэлэхээр зэхэж, Соёлоо инээд алдан өөдөөс нь харав. Төгөлдөр өөртөө өнөөдөр зуун грамм амсах эрх өгчихөөд, харин Соёлоо уух дуртай улаан виногоо дээр өргөн бариад Төгөлдөрийг ширтэн суулаа. Төгөлдөр бодсон үгээ хэлэхээр завдан ам нээх тэр агшинд Соёлоогийн барьсан дүүрэн улаан дарстай шилэн хундага ширээний өнцөг мөргөн унаж, шалан дээр бут үсрэн хагарлаа… Сайн байна уу Соёлоо…Соёлоогийн зөвхөн дан ганц гар нь мэдээгүй болоод зогссонгүй хамаг бие нь тэр чигээрээ хөших шиг, эсвэл энэ бүхэн зүүд мэт санагдлаа. Төгөлдөрийн хажуухан талд Соёлоогийн анхны хайр, гурван жилийн өмнө салан одсон Ханболд газрын гаваар гараад ирсэн мэт гэнэтхэн өөдөөс нь харан зогсох ажээ. САЙН БАЙНА УУ СОЁЛОО…