About Me

My photo
"Who said nights were for sleep"

Monday, November 29, 2010

Hairiin tuluukh suulchiin temtsel 1

Өнөөдөр Төгөлдөрийн хувьд аз гийсэн өдөр байлаа. Дүн өвлийн хүйтэн орой байсан хэдий ч дан цамцтай байшин тойрон гүймээр санагдлаа. Өнөөдөр Төгөлдөр тушаал дэвшин хэлтсийн даргаар томилогдон компанийн захирал түүнд багагүй үүрэг хариуцлага бас итгэл хүлээлгэн өгчээ. 10 гаруй хүнтэй алба толгойлох болсондоо Төгөлдөр өөрийн эрхгүй баяртай байлаа, саяхан л жирийн нэгэн инженер байсан биш үү. Одоо ажилдаа улам их өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийж, бодож байсан олон зүйлээ ажил болгоно доо. Төгөлдөр тэр даруй ажил тарахыг хүлээлгүй утсаа шүүрэн авч хэсэг нөхөдрүү залгаад сэтгэл хангалуун гарч товлосон зоогийн газарлуу зүглэн одлоо. . . Баасан гариг болоод ч тэрүү хөл хөөр ихтэй газар булангийн ширээнд тухлан суулаа. . .Уянга ажлаа тараад ээжийнхээ гэрээр дайран охиноо авахаар явлаа. Хаалга нээгдэнгүүт инээд алдан дэвхэцсээр охин нь тосон ирлээ. Уянга цай ч уулгүй охиноо хувцаслан аваад харихаар яарлаа, эмээ баяртай хэмээгээд бяцхан охин нь дэвхрэн дэгдсээр Уянгад хөтлүүлэн гарлаа. Уянга охиноо хөтлөлцөн гэртээ хариад зурагтаа залгаж орхиод хоолоо хийж эхлэв. Одоо дөнгөж л 4 настай охинтойгоо цэцэрлэгийн сонин хачныг яриулан инээсээр суутал нэг цаг хартал 21 цаг өнгөрч байхаар нь утсаа авч Төгөлдөрлүү залгатал хэсэг дуудаж байгаад таг боллоо. Өнөөдөр бас л хэмээх бодол Уянгаагийн толгойд харван орж ирлээ. Сүүлийн жилүүдэд Төгөлдөрийн утсаа таслан алга болж шөнөдөө халамцуу ирэх нь эрс ихэссэнд Уянга битүүхэн түгших болсон билээ. Хаа очиж Төгөлдөр согтуу ирээд элдэв зан гаргана гэж үгүй, хичнээн ч согтуу байлаа гэсэн охиноо сэрээчихнэ гээд өлмий дээрээ сэм гэтсээр орж ирэх нь эхэндээ Уянгад их л инээдэмтэй санагддаг байсан сан. Тэгээд л охиноо заавал хэсэг өхөөрдөн харж байж орондоо ордог зуршилтай болсон. Ялангуяа байнга хамт уудаг хэдэн нөхөдтэй болсонд нь Уянга туйлын ихээр дургүйцэвч энэ тухай нь хэд хэд хэлээд сүүлдээ хэрүүл болж дууссан билээ.Эхэндээ ганц 2 пиво уугаад гээд орж ирэхэд нь Уянга төдийлөн тоодоггүй байсан ч сүүлдээ уух нь олширч, хэд хэдэн удаа гуйвлан ирэхэд нь охиноо ээжийндээ өгч байгаад сүрхий зэмлэн анх удаа Төгөлдөр тэр 2 хоорондоо зад хэрэлдэж үзжээ. Уянга охиныхоо дэргэд муудалцахыг хүсдэггүй болохоор хагас сайн өдрийг хүлээж байгаад ёс юм шиг л хэрүүл өдөж уурлаж, уйлж уцаарлаж эхэлдэг болсон билээ. Энэ нь Төгөлдөрт харин ч гэртээ харих, тэр тусмаа хагас сайн өдөр охиноо өгч явуулаад Уянгатай хэрэлдэж өнжинө гэж бодохоор л өөрийн эрхгүй үстэй толгой өрвийж гэртээ харих ч хүсэлгүй болсоор удаж байгаа билээ. Харин хаа очиж Төгөлдөр шиг сайн аав байхгүй бөгөөд ганц амин сүнс нь бяцхан охин нь байлаа. Аавынхаа хацарт булцгар ягаан хацраа нааж байгаад Төгөлдөрөөр юу л хийлгэе гэнэ дураараа хийлгэдэг ганц хүн нь түүний бяцхан охин нь болсон билээ. Сүүлийн 1 жилийн турш иймэрхүү маргаантай амьдарсаар сүүлдээ Уянга ч өөрөө хэрүүлээс залхаж гүйцлээ. Хичнээн ч уурлаад Төгөлдөр өөрийгөө их ууж байна гэж зөвшөөрдөггүй бөгөөд ажлаа тараад ганц нэг пиво уугаад харихад буруу юу байна гэж баттай бодох болжээ. . .Өнөөдөр бас л ууж байгаа биз шөнийн 2 цагийн үед нэг л их пиво ханхлуулсан хүн ирж хэрэгтэй юм шиг охиноо гөлөрч өнгийнө биз. Уянга өөрийн эрхгүй дургүйцэн ирэхээр нь тосч байгаад зад хэрэлдмээр санагдлаа, даанч хүүхдийн хүмүүжлийн тухай өөрийн онолтой болохоороо тэр хэзээ ч охиныхоо дэргэд бие биеэ хялайж хэрэлдэж байгаагүй билээ. Өдөржин цэцэрлэг дээрээ тоглож өнжсөн охиноо унтуулаад, аяга өтгөн кофе хийж аваад зурагтынхаа өмнө тухлан суугаад амьдрал нь яагаад ийм болсоныг эргэцүүлэн бодож өнгөрсөн амьдралаа нэгд нэгэнгүй эргэн санах гэж хичээлээ. Уянгад цаг хангалттай байлаа, Төгөлдөр тэртээ тэргүй шөнөөс нааш ирэхгүй . . .Амьдралынх нь эхний жилүүд тун ч сайхан эвтэй найртай өнгөрсөн санагдана. Харин сүүлийн 2 жилээс л Төгөлдөр мэр сэр балгаж эхэлсэн сэн. Гэм хоргүй өлмий дээрээ гишгилэн ирэхэд нь сүртэй ч зүйл боддоггүй байсаар явтал нэг л мэдэхэд сарын ихэнх өдрүүдэд пиво ханхлуулан оройтосхийж ирдэг болсон аж. Тэгээд л хэрэлдэж сүүлдээ улаан цайм утсаа салгаад одоогийнх шиг таг алга болчихсон удаа олон тохиолдсож байгаа билээ. Гэхдээ хаа очих ажлаа таслах ч юм уу хоцорч байсан удаагүй.Уянгаа босч шөнийн бүүдгэр гэрэл туссан толинд өөрийгөө сайтар ажлаа. Ийм залуу сайхнаараа халамцуу ирэх хүн хүлээж шөнийг барсаар байх гэж үү хэмээн гуниглангуй бодлоо. Ажлаасаа оройтоход нь тосоод хүрээд ирдэг байсан сайхан үе дахин ирэхээргүй өнгөрлөө гэж үү. . .
Хаалганы цоож торхийн дуугарч үүдэнд хэн нэг нь хөлөө чимээгүйхэн арчих сонсогдлоо. Уянгаагийн зүрх хөөрч өөрийнх эрхгүй уур нь бадран ухасхийн Төгөлдөрийг тосон очлоо, улаан нүдэлчихээд муухан инээмсэглэн зогсох Төгөлдөрийг хараад хар чадлаараа энгэрлүү нь хэд сайн дэлсээд цухиран уйллаа. Хар шөнөөр согтуу ирчихээд бас инээнэ гэнэ ээ. . .Гал тогооны өрөөндөө Уянгаа бухимдан уйлахад Төгөлдөрийн өөрийн эрхгүй өөрийгөө буруутгалаа, ээ утасдаад хэлчдэг байж. . .
Хувцасаа тайлаад Төгөлдөр Уянгаагийн хажууд сандал татан сууж өнөөдөр найз нь хэлтэсийн дарга болсон тэгээд л баярласандаа жаахан сууж байгаад ирлээ хэлээгүйд минь намайг уучлаарай. . .Уянгаа таг дуугүй болж нулимсаа арчлаа. Эртхэн утасдаад хэлж болсонгүй юу дээ, би ч бас баярлах зүрхтэй хүн шүү дээ хэмээн санаа алдлаа. Намайг ч бас уучлаарай Төөгөө . . . Би юу болсоныг ч эхлээд асуух сөгөөгүй ийм л ууртай уцаартай хүн болчихож дээ. . .Маргааш өглөө хаврын нар ээж энд тэндгүй газар харлан бараантсан тун ч сайхан өглөө боллоо. Төгөлдөр өөрийн шинэ ажилдаа сэтгэл хангалуун гарч явлаа, охиноо үнсээд Уянгаагийнхаа цайг амтархан уучихаад хийх бүтээх ажлыы сэтгэлдээ ургуулан дотроо инээд алдсаар ажилдаа явлаа. Үгүй ер одоо ингэж дэмий уухаа болье даварсаар байтал нэг мэдэхэд уучихдаг хүний тоог нэгээр нэмэх нь хэмээн үе үехэн ангалзах толгойндоо жаахан эмзэглэн бодлоо . . . Цоо шинэ ажлын төлөвлөгөө гаргаж бусад ажилтныхаа төлөвлөгөөг үзэж суухад Төгөлдөрийн дотор бачимдах ч биш бас нэг л сайхан зүйлээр бөглөрөн дүүрэх ч шиг сэтгэл нь нэг л хөдлөж туйлын сэтгэл хангалуун суусаар нэг л мэдэхэд 20 цаг болж байгааг анзаарлаа. . . . . . . 
Хүүеэ сайн уу жаахан махлаа юу гэх хүүхний цовоо дуу гарахад Соёлоо эргэн харахад 10 жилийнх нь ангийн охин инээд алдан зогсож байхыг хараад бөөн баяр боллоо. Аргагүй дээ дунд сургуулиа төгссөнөөс хойш тааралдаж байгаагүй, уул нь цагтаа 2лаа нилээдгүй л найзууд гүйж явсан сан. Соёлоо тэр 2 ойрд уулзаагүй болоод ч тэрүү хэсэг ярилцан гудамжинд зогслоо. Хүүе 2лаа нэг газар орж тухтай сууя, багынхаа дурсамжууд эргээд сэргэх шиг сайхан байна гэж Соёлоо өгүүллээ. Харин тийм гэхдээ чи орой завтай бол хүрээд ирэхгүй юу, би нэг багахан уушын газар ажиллуулдаг болсон оройдоо очиж орлогоо авдаг юм чамд ч үзүүлэе, жаахан сууж хууч хөөрөе хэмээн найз бүсгүй нь санал гаргалаа. Ханболд анд яваад маргааш ирнэ гээд явчихсан эзгүй гэртээ байгаа Соёлоо олзуурхан зөвшөөрч хаягийг нь сайтар заалган аваад салж явцгаалаа.Оройхон 9 дөхүүлээд заасан газар очвол өө хэлсэн хүнд жаахан тамхины утаа элбэг суунагласан болохоос аятайхан тохижилттой газар байлаа, нэг булангаас нь найз бүсгүй нь гар даллан дууда байлаа. Олон жил уулзаагүй 2 жаахан вино шимэн багын явдлууд, багш нар ангийнханаа дурсан хэсэг инээлдлээ. Тас няс хийн пивоны грушик хагарах чимээтэй зэрэгцэн хэсэг эрчүүдийн паргиа дуугаар инээлдэх чимээ сонсогдоход тэр 2 өөрийн эрхгүй эргэн харлаа. Хүүе стакан хагалж орхилоо хэмээн Соёлоог санаа зовоход найз нь огт санаа зовсон зүйлгүй зүгээр зүгээр эд манайд байнга орж ирцгээдэг юм, төлбөр мөнгөө хэл амгүй бүрэн өгдөг хүмүүс гээд тоосон шинжгүй суулаа. Соёлоо тайвширч энгээд харах гэтэл нүдний өмнө нэг л танил царай харагдах мэт болж өөрийн эрхгүй зүрх нь түг түг түгшин уусан жаахан вино нь амаар гарах шахлаа. Өөрийгөө тайвшруулан биш байлгүй хэмээн бодсоор дахин лавшруулан хартал яахын аргагүй тамхины удаан дунд улаан нүд гарган дуниартан суугаа Төгөлдөрийг олж хараад өөрийн эрхгүй аяархан дуу алдан эвгүйцлээ.Урд нь хайрлаж дурлаж байсан хүнийгээ ийм байдалтай хөлчүүрхэж суухыг нь харах байтугай сонссон ч удаагүйдээ Соёлоо өөрийн эрхгүй цочирдлоо. Яасан бэ таньдаг хүн чинь байгаа юм уу. Тиймээ хэмээн Соёлоо гайхширан дуугарч түүнээс сайтар асуулаа. Байнгын үйлчлүүлэгчид гэв үү, эд тэгээд дандаа сууцгаадаг юм уу. . . Байнгя л орж ирээд сууж байгаад хаахаар гараад явдагшдээ, чи хэнийг таньдаг юм бэ. Тэр залуут таньдаг юмаа, манай нөгөө ангид сурч байсан юм, тэр залуу бас байнга ирдэг үү. өө тэр чинь жинхэнэ байнгын үйлчлүүлэгч гэхдээ хөөрхий хэлд амгүй сайн залуу болтой байна лдлээ, төлбөр мөнгөө хэл амгүй бүрэн хийгээд л гараад явдаг юм. Соёлоо анхааралтай сонсоод багын андаа сайтар ажиглалаа . Амьдрал аа гэж хүнийг ч мөн янз янзын хэлбэр дүрсэд оруулж эвдэх юм даа. Найзынх нь хувьд төлбөр мөнгөө л төлсөн хүн л бол сайн хүн болж хэдийнэ хувирсан бололтой. . .Найзыгаа текен дээр очоод ирэх зуур Төгөлдөрийг дахин дахин ажиглалаа, бас жаахан мах суучихад царай нь харин бүдэг гэрэлд ч тэр үү ер нь харлангуй бараандуу болжээ. Гэхдээ нүд нь аль хэдийн согтуу сүүмгэр дүрээ олчихсон бөгөөд хаа нэгтээ яарсан шинжгүй дуниартан Соёлоог огтхон ч ажиглахгүй байгаад нь Соёлоогийн зүрхээр ёгхийн хатгуулах шиг боллоо. Байнгын үйлчлүүлэгч гэнэ ээ. Төөгөө минь дээ яаж юу хийж яваа чинь энэ билээ, хөөрхөн охинтой болсоныг чинь л мэдсэн одоо Уянгаатай байгаа болов уу эсвэл салж сарниад ингээд ууж иддэг болчихсон юм болов уу. . . Удаан ажиглах тусам халамцуу төрхний цаанаас Төгөлдөрийн хуучин сэтгэлд үлдсэн хайр булаам дөлгөөхөн төрх тэр хэвээрээ харагдаж Соёлоо өөрийн эрхгүй санаа алдлаа. Хэдийгээр 5 жил өнгөрсөн ч Төгөлдөр Соёлоогийн зүрхэнд байршсан өөрийн булангаа Ханболдод тавьж өгөөгүй хэвээрээ байгааг Соёлоо үе үехэн ухаардаг билээ. . . Одоо Соёлоо урдын уйлахаас өөр ид шидгүй бүсгүй байхаа больсон, 30 дөхөж яваа амьдралын элдэв учралд нэгэнт хөл алдахааргүй бүсгүй болжээ.Юутай ч шууд л дагуулаад эндээс гарая, энд ингэж согтуу царайлж суугааг нь яасан ч Соёлоо тэвчиж ч чадахгүй. Найз бүсгүйтэйгээ дахин жаал ярилцан суусан ч толгойд нь элдэв бодол эргэлдсээр л байлаа. Намайг шууд таних болов уу яах бол, явъя гээд аваад гарах гэхлээр үгэнд ороод дагаад гарах болов уу. Яах бол уулзалгүй бүтэн 5 жил өнгөрсөн хойно бааранд найзуудтайгаа сууж байхад намайг дагаад гарах болов уу хэмээн эргэцүүлсээр толгой өвдөх шахлаа. Удалгүй найздаа явлаа гэж хэлээд тэр ч төлбөр тооцоо хэмээн текээ зүглэн уусан холдож Соёлоо ширээндээ ганцаараа үлдлээ. Төгөлдөрийг харвал аль хэдийн дахин дүүргэсэн грушик барин улам ч тухтай суух нь харагдав. Соёлоо цүнхээ аваад ухасхийн тэдний ширээний хажууд очлоо. Алив Төгөлдөрөө 2лаа эндээс одоохон явъя . . .Төгөлдөрийн мансуурсан царай тэр дороо хувхай цайн, духаар нь хүйтэн хөлс бурзайн гараад ирлээ. Саяхан л толгой нь даагдахаа болж байх шиг санагдаад мансуурлын цэнгэлд живэн одож байсан түүний тархи толгой, мөстэй хүйтэн усанд булхаад авсан мэт бараг тэр дороо цоо эрүүл болж орхилоо. Соёлоо сайн уу хэмээн утгагүй зүйл өөрийн эрхгүй амандаа бувтнан Соёлоог нүд салгалгүй мэлрэнэ. Соёлоо ... Соёлоо энэ олон жил нэг хотод амьдрахдаа таараагүй байж, нэг баарны буланд согтуу архидаж байхдаа ингээд таарах ч гэж хэмээн Төгөлдөр бас бодож амжлаа. Сайн сайн 2лаа эндээс одоо гарья даа Төгөлдөрөө.За гээд Төгөлдөр тэр дороо салгалан байж ханцуйгаа олоод гадуур хувцасаа өмсөөд ширээн дээрээс сугараад гараад ирэх нь тэр. Яг л 1-р ангийн хүүхэд байгшийнхаа үгэндл орж буй мэт байсанд Соёлоо өөрийн эрхгүй дотроо жуумалзаад түрүүнд нь орон хаалга зүглэлээ. Ширээнд байсан залуус гайхширсан зүйл болох нь тэр. Төгөлдөр түрүүний найз бүсгүйн хэлдэгээр төлбөр мөнгөө ч хийсэнгүй, нөгөө хэдийгээ баяртай ч гэсэнгүй ганц үг дуугараад л ум хумгүй хувцаслан Соёлоог дагаад гарч явлаа. Нилээн халамцуу нэг нөхөр нь хойноос нь алга ташиж харагдсанд Соёлоогийн инээд улам ч их хүрлээ. Зайлуул юу ойлгож дотроо юу бодсондоо алга ташиж байгаа юм бол доо хөөрхий. . .Намрын сэрүүн үдшийн хүйтэн боловч цэнгэг агаараар тэр 2 цээж дүүрэн амьсгалаад гудамжаар зэрэгцэн алхлаа. Соёлоо уучлаарай жаахан эвгүй дайралдлаа, уул нь би чамтай энд тэнд ингэж тэгж дайралдаж байна гэж сэтгэлдээ нилээдгүй удаа бодсон юм, даанч санаснаар болохгүй юм даа гээд Төгөлдөр санаа алдаад Соёлоог ширтлээ. Үдшийн жиндүү салхи түүнийг бараг л цоо эрүүл болгожээ. Чи улам ч хөөрхөн болчихсон юм уу даа, би харин барзайгаад харлачихсан байна уу гээд Төгөлдөр муухан мушийн инээмсэглэлээ. Яалаа гэж дээ хэвээрээ байна, 2лаа тэнд жаахан сууж халуун кофе ууцгаах уу гээд гудамжны өнцөг дэх кафег заан Соёлоог өгүүлэхэд Төөгөө дуртай нь аргагүй толгой дохин Соёлоогийн гараас түшин зам гарцгаалаа.Халуун кофе уунгаа тэр 2 элдэвийг хөөрөлдлөө, яагаад ч юм саяхан л уулзаж байсан мэт хэн хэнд нь дотно санагдсанаас ч тэр үү хэн хэн нь бишүүрхэлгүй ярилцлаа. Төгөлдөр охиныхоо тухай ярихдаа өөрийн мэдэлгүй бугуйн цагаа харсаныг нь Соёлоо чимээгүй ажиглан харсан ч анзаараагүй дүр эсгэв.. Ханболдыг хараад сандарсандаа хундагаа хагалсаныг нь Төөгөө ярихад яагаад ч юм одоо маш их инээдтэй санагдаж тэр 2 элгээ хөштөл инээв, ойрд ингэж инээгээгүй юм байна.. Соёлоо тэнд удалгүй гарахаар шийдлээ, Төөгөөг гэрт нь Уянгаа бас балчир охин нь хүлээж байгааг мэдсэнээс хойш хичнээн ч хөгжилтэй байлаа гээд түүнийг байлгаад байх зүрх хүрсэнгүй ээ. Төөгөө одоо 2лаа харья даа хэмээсэн ч бага зэрэг халамцуу Төөгөө дахиад 10хан минут хэмээн инээд алдан гуйв. Гэрэл гэгээтэй орчинд сайтар харахад Төөгөө хуучнаараа боловч нүүрний өнгө нь жаахан баргардуу харагдахад Соёлоогийн сэтгэл жаахан зовнилоо, түрүүний тамхи шингэсэн баарны байнгын үйлчлүүлэгч гэсэн нь санаанд нь орсоор л. . . Төөгөө түүнд түрүүний ууж сууснаа эвтэйхэн тайлбарлахыг оролдлоо. Найз нь дэвшиж хэлтсээ удирддаг болсон, тэгээд л найзуудтайгаа жаахан наргиж суусан нь тэр хэмээн Соёлоог итгүүлэхийг оролдлоо. Өө ямар сайхан юм бэ баяр хүргэе гээд гээд Соёлоо түүний гарыг бариад 2лаа одоо явья даа хэмээн хувцсаа өмслөө. Соёлоо такси бариад харья гэсэн боловч Төгөлдөр орой үдэш эмэгтэй хүн явах аюултай хэмээн ятгасаар байгаад хүргэж өгөхөөр тохиролцоод замын унаанд суусаар Соёлоогийн гэрийн гадаа ирчих нь тэр. . .Соёлоогийн нөхөр байхгүй байгааг мэдсэн Төөгөө зөрсөөр байгаад орцонд нь орж Соёлоог үүдэнд нь хүргэж өгөөд гялс хийн Соёлоогийн хацар дээр зөөлөн үнсээд орхив. Соёлоогийн 2 хацар халуу шатан оргиж дуу ч гарахаа больсон боловч Төөгөө зальтай нь аргагүй сайн найзын ёсоор нэг үнсчихлээ хэмээгээд онгойлгосон хаалгыг нь дэлгэн Соёлоог оруулаад өөрөө босгоны цаана үлдсэн боловч толгойгоо хаалгаар нь аль хэдийн оруулж амьжсан байлаа. Соёлоо гар утсаа өгчих л дөө, найз нь хааяа хааяа ярьж мэнд мэдэж байя. . .Хэрэггүй дээ, харин чи өгчих би хааяа ярьж мэнд мэдэж байя гээд Соёлоо гар утсаа гарган дугаарыг нь тэмдэглэв. Төөгөө саяхан дэвшсэн хүн итгэл дааж ажиллах хэрэгтэй шүү, урд чинь зөндөө ажил байхад ахин дахин найзуудтайгаа тэмдэглэхгүй биз дээ, үнэндээ чамайг ууж суухыг харах надад эвгүй байлаа шүү за баяртай гээд Соёлоо түүнийг зөөлөн нүдээр эгцлэн харлаа. Төөгөө балмагдаад яалаа гэж дээ, би тийм ч их уудаггүй хааяа л нэг найз нөхөдтэйгээ гэж хэлэхдээ өөрийнх нь дух чийхарч байгааг мэдэрлээ. За одоо болгоомжтой харьдаа гээд Соёлоо хаалгаа зөөлөн хаахад Төөгөө шатны уруу аяархан гэгч нь бууж эхлэв. Энэ чинь зүүд үү юу вэ. Яагаад ч юм түүний гарч явааг Соёлоо цонхоороо хараасай гэсэн тэнэг ч гэмээр гэнэн ч гэмээр бодол толгойноос нь огт салахгүй эргэлдсээр байлаа. . .Төгөлдөрийн сэтгэлийг уншсан юм шиг Соёлоо өрөөнийхөө гэрлийг асаалгүйгээр цонхондоо духаараа наалдаад гарч яваа Төгөлдөрийг харсаар зогсов. Төөгөө эргэн эргэн харж удаан гэгч нь алхалсаар шөнийн харанхуйд уусан алга болох нь тэр. Түрүүхэн үнсүүлсэн хацар нь халуу оргих мэт санагдсанд Соёлоо өөрийн эрхгүй инээмсэглээд дуу аялан ороо засч эхэллээ. Хэдийгээр шөнө дунд ч гэлээ ТВгээ асаагаад дэрээ налан тухаллаа. Ханболдын эзгүйд нойр нь өөрийн эрхгүй хулжиж орхидог болохоор нойроо хүртэл суваг солин хэвтдэг заншилтай болохоо шахжээ. Анхаарал нь тэртээ тэргүй харанхуйд алхлан яваа Төөгөөгийн зүг шилжин оджээ. Тэр маань одоо бараг л харих гэж яваа даа, гэрт нь ороход бяцхан охин эхнэр 2 нь хүлээж байгаа, сайхан л амьдарч байгаа юм байна даа хэмээн бодсон ч урдынх шигээ Уянгад атаархах сэтгэл төрсөнгүй ээ, тэгсэн ч гэлээ ганцаардлын хөнгөн гуниг түүнийг нөмрөн ирэхийг мэдэрчээ.Маргааш Ханболд ирнэ, хэдийгээр гадуур дотуур явах нь их боловч Соёлоо түүнд нэгэнт итгэдэг тул гадуур явахад нь төдий л татгалздаггүй билээ. Харин тэгэхдээ Ханболд ирнэ гэсэн өдрөөсөө хоцорч ирж байсан удаагүй ээ.Төгөлдөрийг гэртээ харихад Уянга мөн л угтдагаараа угтан, үглэдэгээрээ үглэхдээ бараг эрүүл шахуу ирсэнийг нь гэнэт анзаарлаа. Овоо ш дээ гээд гал тогоонд оронгоо амандаа үглэлээ, харин Төгөлдөр дуу шуу ч гүй хоол цай идэхгүй гээд бушуухан орондоо орохын түүс боллоо, жаахан юм бодож хэвтмээр санагдаад орон дотроо орсон хойноо охиноо төрсөнөөс хойш анх удаагаа охиноо үнсэлгүй орондоо орсоноо мэдлээ . . .Маргааш нь Төөгөө ажил зүүн дээр суусан мэт өндөлзөн өнжлөө, гар утсаа байн байн өнгийн харж нэг удаа бүр өөррүүгээ залгаж үзлээ. Хэвийн ажиллаж байна. Хоолонд гарах зуураа хаалганы толинд нүүрээ хальт тольдож хүртэл үзлээ. 16тай банди шиг л сэтгэл хөдлөөд юу болоов хэмээн өөрийгөө сэмхэн шоолж орхив. Соёлоо ярих болов уу үгүй болов уу гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Намайг архичин болчихсон гэж бодох вий дээ. Одоо ч нээрээ уухаа татая, пиво болохоос архи биш гээд өөрийгөө зөвтгөсөөр байгаад мансуурах донд татагдсан хүн болж дууссан байна шүү дээ. Гэхдээ Соёлоо арай ч намайг архичин болчихож гэж бодоогүй байхаа. Одоо ер нь уухаа зогсоохгүй бол дахиад энд тэнд таарах вий дээ хэмээн элдэв бодол толгойд эргэлдэнэ.Соёлоо ажил дээрээ гар утсаа гарган хэд хэд шохоорхон үзэв. Өөр нэрээр тэмдэглэсэн Төөгөөгийн дугаарыг гаргаад хэдэнтээ харлаа. Амархан тогтоочихоор л дугаар байна. Саваагүйтээд залгангуутаа дуудахаас нь өмнө хэд хэдэн удаа таслаж орхилоо. Тоглож суутал Ханболдын утаснаас дуудлага гэнэт орж ирж байна. Ханболд өнөөдөр очиж чадахгүй болсоноо яарангуй хэлэх нь нилээн цаанаас сонсогдлоо, хайраа уучлаарай маргааш өглөө эртээ 11 гээд гэртээ очно тэгээд учраа тайлбарлаж өгнө, хайрыгаа үнсье. . .Хүүе хаая гэх завгүй утас тасран одов . . . Соёлоо мэл гайхан хоцорлоо. Өдийд гэртээ ирчихсэн байгаа гэж санаж байсан юм сан. Яасан юм бол, ирнэ гэсэн өдрөө л ирж заншсан сан. Яасан яаруу хаанаас утасдаж байгаа юм бол хэмээн бодосхийн эргээд залгатал утас нь аль хэдийнэ тасарчихсан байлаа. Соёлоо шийдэмгий гэгч нь утсаа шүүрэн авлаа, залгах гэснээ болоид ичээд ч гэхүү мэссэж бичиж орхилоо. Мэссэж сент гэсэн тэмдэг гарахад л гэнэт Төгөлдөрт утасныхаа дугаарыг хэлэлгүй нууцласанаа санаад тас хийтэл инээд алдлаа. Мөн нууцалваа. . .Гэнэт ирсэн мэссэжийг Төгөлдөр нээтэл огт танихгүй дугаар дурайж байлаа, хайхрамжгүй гэгч нь эхлэн уншаад аажмаар нүүр нь туяаран бараг л хацарт нь цус хурах шахан ягаарч эхлэв. Соёлоо мэссэж бичсэн байна, мэдээж хүний дугаараас бичээгүй нь лавтай. Орой уулзая гэнээ, мэдээж бүтэн өдөржин үүнийг хүлээгээд найдсан сан. Тэр дор нь гараа салгалуулах шахаж байж хариу бичлээ. Доор нь үнсье гэж бичмээр байсан ч гэлээ, Соёлоог дургүйцэж магад гэж бодоод бичсэнгүй. Нэг л их ажил бүтээсэн аятай инээд алдан гараа үрчин оройн 8 цагийг тэсэн ядан хүлээлээ . . . Гэрлүүгээ нэг оройтно гэж утасддаг юмуу гэж бодсоноо хэрэггүй хэмээн шийдлээ . . .Тэр дороо ирсэн хариу мэссэжийг Төгөлдөрөөс хэмээн Соёлоо төвөггүйхэн тааж орхив. Цүнхээ онгойлгон будгаа гаргаад нүүрээ сэргээн будаж, гоёмсог өнгөлөгч урууландаа нимгэн түрхлээ. . . Цаас бичиг, утас гэсээр нэг мэдэхэд 6 цаг өнгөрч ажлын хэсэг нөхөд цагтай уралдан гарч гүйцгээнэ. Харин Соёлоо цаг болоогүй тул жаахан сууж байгаад гэнэт эртлэн очоод уулзах газраа сууж л байя гэж шийдээд 19 цаг жаахан өнгөрөөгөөд ажлаасаа гарч, замын хажуугаас таксинд суун товлосон газраа очлоо. Хотын жаахан захдуу ч гэлээ тохилог хөөрхөн ресторонд Соёлоо хааяа найз бүсгүйчүүдтэйгээ ирж тухлан суудаг билээ. Эртхэн ирээд сууж байя гэж бодсоор Соёлоо хаалгыг нь татан орсон дороо өөрийн эрхгүй инээдээ барьж чадалгүй тас тас хийн хөхөрчээ. Түүнээс өмнө ирсэн бололтой Төөгөө толгойгоо сандрангүй илэн, аль хэдийнэ ирээд булангийн ширээнд сууж байлаа. . .Хоол идэнгээ Соёлоо жаал вино уулаа, харин Төгөлдөр 0,33 р нэг пиво авсанаа орой болтол шимэн ууж байн байн өөртөө жүүс захин суух нь Соёлоод инээдэмтэй. Анх жаахан биеэ барьж байсан 2 маань сүүлдээ ам халан урдны үерхэлээ дурсан эхэллээ. Зарим дурсамж нь тэр 2т одоо тун инээдтэй санагдсан тул инээж хөхрөлдөн элдвийн яриа дэлгэсээр цаг хэрхэн урсан өнгөрсөнийг мань 2 анзаарсангүй ээ. Манайх хаалаа гэсэх зөөгчийн дуунаар уралдан цаг харвал аль хэдийн 01 цаг 30 мниут болж байх нь тэр. Соёлоогийн ч тэр, Төгөлдөрийн ч тэр сэтгэл туйлын хангалуун байлаа. Төгөлдөр утсаа аль хэдийн унтрааж орхисон, Соёлоогийн утсанд нэг ч дуудлага ирээгүй болохоор тэр 2 санаа зовох зүйлгүй байлаа. Тэндээс гараад хаачих вэ хэмээн Төгөлдөр асуулаа, манайд очиж дахиад нэг нэг пиво ууцгаад тарцгаая гэж Соёлоо шийдэмгий хэлэхэд Төгөлдөр дуртай нь аргагүй зөвшөөрч Соёлоогийн гарыг хөтлөөд такси барихаар зам бараадлаа.Замдаа тэр 2 бараг юм яриагүй ч гэлээ, Соёлоо Төгөлдөрийн мөрийг түшиж Төгөлдөр түүний гарыг барьсаар Соёлоогийн гэрийн гадаа түргэн зуур ирцгээлээ. Төгөлдөр Соёлоог хөтлөөд шат алгасан гүйж давхарт нь гарч ирэхэд амьсгаа нь давхацсан Соёлоо хахаж цацан инээсээр түлхүүрээ гарган иртэл Төөгөө гар утсаа асаан гэрэл гаргалаа. Цоожны нүхэнд түлхүүрээ хийв үү үгүй юу хаалганы цаана тор гэх чимээ дуулдаад цэлс хийн гэрэл асан хаалга нээгдэхэд Соёлоогийн үнхэлцэг золтой л хагарчихсангүй . . .Соёлоо цочисноосоо илүү Ханболдыг хараад золтой л муужирч унасангүй, зэвхий царайлан ээрч мууран байж нэг хоёр үг хэлэх гэтэл Ханболд түүнийг үг дуугүй угз татан гэрийн хаалгаар оруулаад өөрөө гадагш орцонд гарч, бараг шоконд орон хөшин зогссон Төгөлдөрийг өмнө тулж ирлээ. Тасхийх дуу гарч Ханболд Төгөлдөрийн хар чадлаараа шанаадаж орхив. Төгөлдөр яах учраа ололгүй шанаагаа даран зогсоход Соёлоо хашхиран тэр 2-ы дундуур орж зогслоо. Ханболдоо би өөрөө буруутай, би түүнрүү өөрөө утасдсан юм, Төөгөөд ямар ч буруу байхгүй хэмээн Ханболдын гараас зууран уйлан өгүүлж Төгөлдөрөө чи эндээс одоохон яв, би гуйж байна хэмээн эрсхэн өгүүлэхэд Төгөлдөр хэдийгээр Соёлоогийн төлөө санаа зововч энд байлаа гээд улам дордохыг ухааран шат алгасан харайж гадаа гарлаа. Хойно нь Ханболдын муухай хүйтэн дуугаар инээх нь сонсогдоход буцан очиж түүнтэй гар зөрүүлэн нэгийгээ үзмээр санагдах боловч буруутай хүний эрхээр гараа тас атгасаар тэдний орцноор харч хаалганд уураа гаргах мэт тас хийтэл савлаа.Чимээгүй уйлан зогсох Соёлоог Ханболд түлхэх шахам гэртээ оруулав. Гүн санаа алдаад Ханболд Соёлоо минь энэ хамтын амьдралдаа би чамайг ганц л удаа туршиж үзлээ, чи шалгалтыг минь даасангүй хэмээн гунигтай өгүүлэхэд Соёлоогийн зүрх хагарах шахам базлагдан өвдөөд улам ч их дуу шуутай уйлж гарлаа. Өдөр би гэртээ аль хэдийн ирчихсэн байсан. Дараа нь чамруу залгасан. Ажлаа тараад л ирнэ гээд би эхлээд хүлээж байлаа. Харин оройтоход чинь хаанаас ирэх бол утасдаад тосдог юм билүү гэж бодлоо, шөнийг 1 цагаас хойш харин хэн чамайг хүргэж ирэх нь вэ гээд гэрлээ унтраагаад цонхон дээрээсээ салсангүй дээ. Би чамайг энэ залууг мартсан гэж сэтгэл дүүрэн итгэж явлаа, тиймээс ч энэ жилүүдэд чамд л үнэнч явсан. Та харин намайг байхгүй болгонд ингэж энэ залууг гэртээ дагуулж ирж хонодог байсныг би мэдсэнгүй гээд уурандаа чичирсэн гараар тамхи аван асаалаа. . . Гэхдээ Ханболд тамхиа ч татаж чадсангүй, уур хорсолдоо автан би явлаа хэмээн хашгираад үүдрүү зүглэхэд Соёлоо гүйн очиж хаалга алдлан зогслоо. Чи битгий уурлаач дээ, би чамайг хуурсан зүйл нэг ч үгүй, чамд би бүх үнэнээ хэлье. Дараа нь чи намайг уучлах эсэхээ шийдээрэй гээд гал тогооныхоо өрөөнд хөтлөн орлоо. Хоол цайг нь аль хэдийн бэлдээд тавьсан байгааг нь хараад улам ч их зүрх нь шимширч тэвчээргүй өөрийгөө дотроо зүхээд хамаг үнэнээ хэлэхээд урт гэгч нь амьсгаа аван суулаа. . .Төгөлдөр гэрийнхээ үүдэнд ирээд хаураа гараараа тэмтэрч үзлээ, халуу оргин хөндүүрлэж байвч санасныг бодоход гайгүй бололтой. Хаалгаа чимээгүйхэн онгойлгоод гэртээ ортос тас харанхуй түүнийг угтахад зүрх нь палхийтэл эвгүй орхин цохиллоо. Бушуухан үүдний гэрлээ асаан арай эхнэр охин 2 маань гээд ухасхийтэл бяцхан охиноо өвөрлөөд нам унтаж байгаа Уянгааг хараад сэтгэл нь тайвширч суун туслаа. . . Урд нь оройтох болгонд хичнээн ч цаг болж байсан Уянгаа нь уурлаж үглэдэг ч гэлээ гэрэлтэй хүлээгээд сууж байдаг сан. Өөрөө л анзаараагүй болохоос бүүр дасчихаж дээ. Нэг өдөр ингээд ороод иртэл эхнэр охин 2 нь байхгүй тас харанхуй түүнийг угтвал яана гэсэн бодол дотрыг нь зуран орж ирэхэд ууртай гэлээ эхнэрийнхээ үнэ цэнийг одоо л нэг ойлгох мэт санагдлаа. Зөөлөн алхсаар тайван нойрсох охиноо үнсээд, хажууд нь бас л нялх хүүхэд мэт нам унтаж буй Уянгааг хараад өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрж сүүлийн хэдэн сард анх удаа чин сэтгэлээсээ энхрийлэн, хацар дээр нь зөөлөн үнслээ . . . Тусдаа ор засаад унтахаар нааш цааш хөрвөөн хэвтэхэж Соёлоог яаж байгаа бол хэмээн бодоход, Соёлоо л өөрт нь хүнийг хайрлах нандин сайхан сэтгэлийг буцаан суулгаж өгсөн мэт Төгөлдөрт санагдан амьдрал илүү сайхан, илүү сонирхолтой мэт санагдаж эхэлсэнийг дотроо мэдэрлээ.Маргаан дэгдсэн тэр нэгэн өдрөөс хойш Ханболд Соёлоо хоёр бараг бүтэн долоо хоногийн турш бараг л хоорондоо үг солилцсонгүй. Ханболд ихэвчлэн уур уцаартай царайлсаар оройтон ирж, Соёлоогийн хийсэн хоолыг үг дуугүй идэж аваад зурагтын өмнө суваг солин суудаг болжээ. Заримдаа хоол ч идэхгүй бөгөөд Соёлоогийн дорой дуугаар хулчгардуухан асуусан хэдэн зүйлд нэг ч хариу өгөхгүй чихгүй толгой гарган суусаар буруу харан унтдаг заншил гэрт тогтов.Харин Соёлоо гэмт хүн гилбэлзэнэ гэгчээр ажлаа таран эртлэн ирж гэрээ цэвэрлэн, Ханболдын идэх дуртай хэдэн хоолыг ээлжлэн хийгээд хаалга чагнан Ханболдыг хэзээ ирэхийг хүлээсээр сүүл сүүлдээ дургүй нь хүрч юу хийсэн гэж ингэж ааш гаргана вэ хэмээн гэмшил нь уцаараар солигдон дургүйцэж эхэллээ. Ханболдыг орж ирэхэд нь би ямар чамайг хуурч, бусдын адил араар чинь тавьсан биш хэмээн зад хэрэлдэхийг хүсэвч нөхрийн эзгүйд урдны дурлалт залуутай уулзан бааранд сууж, хүргүүлэн ирсэн буруугаа эрхгүй ухамсарлан хэлэх үгээ цааш залгин цонх харуулдан суусаар ажээ.Ханболд оройхон үл ялиг халамцуу гэртээ харьж явлаа, сүүлийн хэдэн жилд анх удаагаа анд явахаас татгалзаад харьж яваа нь энэ юм. Анд явахаас татгалзах шалтгаан нь ойлгомжтой, Соёлоог дахин өнөөх залуутайгаа уулзчихвий хэмээсэн далд санаа зовсоор хамгийн дуртай цэнгэлээсээ сайн дураар татгалзан харьж яваа нь энэ. Тэрээр бас л Соёлоотой таг дуугүй хөндий хүйтэн харьцахаа больж хатуурхалгүй хуучин ая зандаа эргэн орохыг хүсэвч яг гэрийн хаалганд түлхүүр эргүүлэн орох мөчид өөрийн эрхгүй гэдэн нь хөдлөх гэгч болж, Соёлоог дорой дуугарч доошоо харахаар улам ч цухал нь хөдөлсөөр байгаа билээ. Өнөөдөр ан гөрөөндөө яваагүй болохоор бүүр ч муухай царайлсан нөхөр хаалгаа онгойлгон Соёлоогийн хийсэн хоолыг голж хэрүүл өдөж зовоох санаа өвөртлөн ирлээ. Энэ хэдэн хоногт би тэр өдрийн анд явалгүй үлдээгүй бол тэр 2 яах байсан бол хэмээх адын бодол тархинаас нь гаралгүй өөрийг зовоосоор тэр уураа Соёлоод элдвээр нялзаан гаргасаар байгааг Соёлоо дотроо гадарлавч гаднаа ноомой байсаар, цаг хугацаа өнгөрсөөр байгаа ажээ. . .Баярлаж хөөрсөн Уянгаа охиноо хөтлөсөөр Төгөлдөрийн ажил тарахаас арай эртлэн хүрч ирэв. Уянга ажил дээр нь ирэх нь туйлын ховор үзэгдэл учраас Төгөлдөр гайхан яав ийв хэмээсээр угтахад гэртээ очиж байж хэлнэ гээд Уянга түүнийг чирэх шахам ажлаас нь авч гарлаа. Бүгдээрээ гэртээ сайхан хоол хийж идье, би чамд ёстой гоё мэдээ дуулганаа гэж Уянга хэлээд гэртээ орсон даруйдаа хоол хийхээр шамдаж гарав. Тэрхүү таатай мэдээг олоод сонсчих санаатай Төгөлдөр хэд хэд асуусан боловч хоол идэж байхдаа хэлнэ гээд зүтгээд байх тул нэгэнт Уянгын занг мэдэх тул хоол хийлцэхэд нь яаравчлан тусаллаа. Гэр бүлээрээ чи энд би энд сууна гэж жаал сахилгагүйтэж байгаад арайхийн Уянга баярт мэдээгээ дэлгэв. Би 7 хоног гадаадад сургалтанд явахаар болсон гэж нүдээ гялалзуулан баярлан өгүүлэх Уянгыг хараад Төгөлдөр өөрийн эрхгүй өөрөө явах гэж байгаа мэт баярлаж орхилоо. Хэзээ хаашаа явах, хэнтэй явах ямар сургалтанд суух гээд л баясал дүүрэн ар араас нь залган өгүүлэх түүнийг миний эхнэр, миний хань гэх дотнохон ч гэх үү дулаахан ч гэхүү тийм л мэдрэмж Төгөлдөрийг өөрийн эрхгүй бүрхэн авч охиноо тэврээд одоо хоёулаа 7 хоног ээжгүй яанаа хэмээн уруулаа цорвойн өгүүлэхэд Уянга өөрийн эрхгүй тэсгэл алдан тас тас инээлээ. . . Хэзээ нэгэн цагт бие биенээ хайрлаж явсан залуусын гэр бүлийн амьдрал тус тусдаа өөр өөрөөр 5 жилийн дараа ийнхүү өрнөж эхэллээ. . .



No comments:

Post a Comment