About Me

My photo
"Who said nights were for sleep"

Monday, November 29, 2010

Бие минь хэдэн цаг болж байна?



Шөнө
1 цаг. Хүмүүсийн дийлэнх нь гурван цаг орчим унтаад, нойрны нэг бүтэн үеийг туулан эргээд сэргэг байдалд шилждэг байна. Чухам энэ үед хүн өвчнийг хамгийн ихээр мэдэрдэг ба өөрөө сэрэх боломжтой байдаг байна.
2 цаг. Элэгнээс бусад эрхтэнүүд нэгэн жигд хэмнэлээр, тайвуу? ажиллаж байна. Харин элэг эрчимтэй ажиллаж, өдөр хуримтлуулсан хорыг цөснөөс зайлуулж, нэг ёсондоо “их цэвэрлэгээ” явагдана. Хэрвээ та унтаагүй, ажиллаж, зугаалж, эсвэл бэлгийн ажил хийж байгаа бол элгээ кофе, согтууруулах ундаа гэх мэт “амттанаар” бүү ачааллаарай. Харин цай, рашаан, сүү уувал зохимжтой.
3 цаг. Бие амарч байна. Сэтгэл санаа ч мөн адил. Сэргэх хэрэгтэй болвол анхаарал сарнина . Энэ үед бидний даралт хамгийн бага байдаг.
4 цаг. Даралт бага, зүрхний цохилт удааширч, тархины цусан хангамж бага байна. Бие махбодь хамгийн бага “эргэлтээрээ” ажиллаж байна.

Өглөө
5 цаг. Бид нойрны хэд хэдэн үеийг туулсан байна. Энэ цагт боссон хүн амархан сэргэдэг.
6 цаг. Даралт өсч, зүрхний цохилт нэмэгдэнэ. Цус судсаар эрчимтэй гүйж, бие тэр чигээрээ сэргэнэ.
7 цаг. Дархлаа сэргэж, биеийн эсэргүүцэл хамгийн их байдаг тул энэ цагт халдвар авахгүй байх магадлал үнэхээр их. Өвчтэй хүн чухам энэ цагт эмээ уувал сайн.
8 цаг. Бие амарсан, элэг чадлаараа бие махбодийг хоргүйжүүлсэн байна. Энэ үед архи дарс уухыг эрс хоригло. Элгээ буюу өөрийгөө амраа.
9 цаг. Сэтгэл санаа тогтворжсон, өвчнийг мэдрэх нь багасч, дархлааны систем маш идэвхитэй байна. Өвчтэй хүмүүсийн бие хоногийн аль ч цагаас илүү сэргэг байна.
10 цаг. Бидний бие организм маш сэргэг байна. Зарим нэг нь уулыг эргүүлэхэд ч бэлэн байх ба ийм байдал өдрийн хоол идэх хүртэл хадгалагдана. Энэ үед найз нөхөдтэйгөө аяга цай ууж суух нь хүчин чадлаа дэмий зүйлд алдах тул, тэр өдрөө амжилттай ажиллах нь юу л бол.
11 цаг. Зүрх, элэгний үйл ажиллагаа хүнйи сэтгэл зүйн байдалтай өв тэгш нийцтэй байна. Энэ үед баргийн ачааллыг хүн мэдэрдэггүй.

Өдөр
12 цаг. Бүх хүчээ дайчлах цаг. Энэ үед хооллох хэрэггүй байдаг. Идэж уухаа 1 - 2 цагаар хойшлуул.
13 цаг. Өдрийн идэвхийн эхний үе дуусч, хийх ажил их байгаа ч ядарснаа мэдэрнэ. Бага зэрэг амрах хэрэгтэй.
14 цаг. Эрч хүч суларч, хариу үйлдэл удааширна. Энэ нь 24 цагийн мөчлөг дэх хамгийн бага түвшин юм идэвхийн юм бол уу.
15 цаг. Дахиад сэргэнэ. Мэдрэмжийн эрхтэнүүд дээд цэгтээ хүртэл хурц болсон байна. Ялангуяа үнэрлэх, амтлах мэдрэмж өндөр байна. Энэ үеийг хоол амтлахаар тусгайлан бүтээсэн мэт байна. Гэдэс цатгалан хэн ч ажлын горимдоо шилжинэ.
16 цаг. Бие махбодь идсэн нүүрстөрөгчөө боловсруулж, бие махбодийн саахрын хэмжээ бага зэрэг өснө. Ажлын горим үргэлжилсээр байна.
17 цаг. Бие махбодийн бүтээмж дээшилнэ. Тамирчид хоёр дахин их хүчээр хичээллэсэн ч болно
18 цаг. Ажиллах чадвар суларч, идэвхитэй хөдлөх шаардлага гарна. Сэтгэл санааны сэргэлэн цовоо байдал аажмаар суларна.
19 цаг. Цусны даралт ихсэж, сэтгэл санаа тогтворгүй болно. Бид тайван бус болж, дэмий зүйлээс болж ялангуяа гэр орон, гэр бүлдээ уурлахад бэлэн байна. Харшилтай, толгой өвдөмтгий хүмүүст хамгийн муу үе.
20 цаг. Сэтгэцийн идэвхи ээлжит оргилдоо хүрнэ.
21 цаг. Сэтгэл санааны байдал хэвийн байна. Энэ үе ямар нэг юм цээжлэх, тогтоох хэрэгтэй байдаг жүжигчид, оюутнуудад тааламжтай цаг юм. Ой санамж хурц болж, өдөр чадахгүй байсан зүйлээ илүү сайн эзэмшинэ.
22 цаг. Цусны цагаан эс хэвийн хэмжээнээс хоёр дахин их болж, суурь, ялангуяа халдварт өвчин хөдөлнө. Дархлаа сулардаг учраас өвчтөнүүдийн биеийн температур эрс өсдөг.
23 цаг. Бие махбодь амрахад бэлтгэж, организмын үйл ажиллагааг сэргээх ажил үргэлжилнэ.
00 цаг. Хэрвээ бид 22 цагт хэвтсэн бол одоо нам унтаж байгаа. Бие төдийгүй тархи өдрийн турш болсон үйл явдлыг хүчээр авч, хүлцэж, эсвэл өнгөрснийг өөрийн олгох зэргээр дүгнэнэ. 




No comments:

Post a Comment