Үргэлж залуугаараа байх 4 дүрэм
1-р дүрэм: Хэт их идэх хэрэггүй. Харин бие эрхтэндээ ачаалал өгч идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих хэрэгтэй. Ингэснээр эд эс түргэн нөхөн төлжиж бас эрхтэн өвчинд түргэн өртөмтгий байдал багасах болно. Хоол хүнсээ тохируул, эрүүл хооллолтыг сонго.
2 -р дүрэм: Өөртөө тохирсон ажил сонгох нь чухал. Ажил хийдэггүй хүн бусдаас 5 насаар хөгшин харагддаг.
3 -р дүрэм: Сайн хөдөл. Ядаж л өдөрт 8 минут спортоор хичээллэхэд илүү олон жил амьдрах боломж олгож байдаг байна. Хөдөлгөөн хийх явцад 30 наснаас хойш хязгаарлагдаж эхэлдэг өсөлтийн даавар дахин ялгарч боловсрогддог гэнэ.
4 -р дүрэм: Сэрүүн газар унт. 17 - 18 хэмийн дулаантай орчинд унтдаг хүмүүс бусдаас урт насалдгийг тогтоожээ. Бие организм дахь бодисын солилцоо болон насны онцлогоос болж үүссэн зарим өөрчлөлтүүд өрөөний температураас ч бас шалтгаалдаг ажээ.
No comments:
Post a Comment