Hairiin tuluukh suulchiin temtsel 6
Уянгаа зургийн цомогоо үзэх тусам улам л хэцүү болж байлаа. Багадаа энэтхэг кино үзээд их л хөгжилтэй инээдэг байж билээ, оюутан байхдаа бас зарим нэгийгээ энэтхэг дурлалаар дурлачихаж гээд шоолон цаашлуулж байсан удаатай. Гэтэл хорвоо дээр ганцхан хүнд дурлаж, тэр хүнээсээ өөр юуг ч харах тэнхэлгүй болдог үе байдаг юм байна. Ёстой өөрөө л жинхэнэ энэтхэг дурлалаар дурлачихаж дээ. Юутай ч босч нүүрэндээ нэг сайхан маск тавья, Төгөлдөртэйгээ буцаад нийлнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаас хойш эргээд уулзахдаа царай зүс алдсан арчаагүй нэгэн байхыг хүсэхгүй л байна шүү. Улам ч сайхан болчихоод сууж байх хэрэгтэй. Тэвч итгэ хүлээ, тэгвэл чи ялна гэдэг биздээ. Төгөлдөрийнхөө төлөө юуг ч тэвчиж, байдал ямраар ч эргэсэн итгэлтэй байж хүлээх болно. Ямар ч байсан ялах л болно.Өдрийн нохой гасламаар халуу шатаж, амьтай бүхэн сүүдэр бараадахын хүслэн боллоо. Уянгаа тайван байхыг хичээсэн ч цаанаа л нэг мууг зөгнөн сэтгэл түгшүүртэй байв. Утсаа аван Жавхаа руу утасдлаа. Сайн уу Жавхаа цаадах чинь салах гээд л байгаа юм шиг байна, уулзах ч үгүй алга болдог боллоо. Чи нэг залгаад хаана байгааг нь мэдээд өгөөч, өөрөө очиж уулздаг юм билүү. Жавхаа тэр дор нь Төгөлдөрлүү залгалаа. Уянгааг гомдоогоод байгаад нь дургүй хүрнэ. Эр хүн байж яаж байгаа юм болдоо, ноён нуруутай л байх хэрэгтэй шүү дээ. Үд дундын шатам халуунд уулын оройруу авирч байгаа хоёр л хүн байсан нь Соёлоо, Төгөлдөр хоёр. Төгөлдөр голын усанд цамцаа норгож байгаад өмсөж орхисон нь одоо сэрүү татаад сайхан санагдана. Соёлоо толгой дээрээ түрүүхэн Төгөлдөрийн хийж өгсөн сонингоор хийсэн цаасан лам малгайг өмсчээ. Түрүүхэн бяцхан толиндоо харж элгээ хөштөл инээсэн боловч халуун өдөр үнэхээр таатай эд болсон байлаа. Төгөлдөр одоохон орой дээр нь гарлаа, уулын оройд гарахаар хүний хийморь сэргэдэг юм, тэндээс алсын барааг харах хичнээн сайхан билээ хэмээн Соёлоог хөтлөн оройд нь гарлаа. Уулын оройд гарав уу үгүй юу шагнал нь гэлтэй сэвэлзсэн сайхан салхи угтан салхилж, сая л нэг цээж дүүрэн амьсгаллаа. Ямар сайхан юм бэ хэмээн Соёлоо дуу алдлаа. Гадаад оронд хичнээн хөгжилтэй ч гэлээ, төрсөн нутгийн уулын орой түүнээс хавьгүй илүү сайхан ажээ. Тэд уулын энгэрт ойрхон ургасан хэсэг моддын сүүдэрт сууж, Төгөлдөрийн цүнхнийг уудлан түрүүхэн авсан хүйтэн ундааг залгиллаа. Ай мөн сайхнаа…Ойн агаар яагаад ийм сайхан байдаг байна аа, адилхан л зуслан шүү дээ гээд Соёлоо хэлээд нов ногоохон аньсны навч авч, бяцхан навчыг нь нэг нэгээр нь таслаж эхэллээ. Хайртай хайргүй хайртай хайргүй хайртай… Соёлоогийн өвдөгийг дэрлэн дээшээ харж хэвтсэн Төгөлдөр инээд алдан навчийг нь авч шидлээ. Нэг ногооны навчнаас болж найздаа итгэхгүй болох нь ээ дээ. Хайртай л бол хайртай шүү дээ. Гэнэт Төгөлдөрийн гар утас дуугарлаа, энэ манай Жавхаа гээд сайн найз минь байгаа юм удахгүй чамайг танилцуулнаа гээд утсаа авлаа. Сайн уу Жавхаа. Соёлоо чихнийх нь хажуугаар өвс шүргүүлэн гижигдэнэ. Найз нь Соёлоотой зуслан дээр нь байнаа, яагаав чамд хэлж байсан миний найз бүсгүй маань. Энд сайхан байна, бүгдээрээ ирэх амралтаар салхинд гарах уу. Утсаа тавиад Соёлоо манай найз чамтай танилцая гэнээ. Маргааш орой жаахан сууя гээд хэлчлээ, маргааш хот ороод ирчих л дээ найз нь гуйя.Уянгаа гараа хөлөртөл утсаа атгаад Жавхаагийн дуудлагыг хүлээж байлаа. Ашгүй Жавхаа. Жавхаа найзаасаа юм битгий нуугаарай, найз нь аль болох бүх үнэнийг нь мэдэж байвал сайн байна. Тийм үү сайн байна, яг хэдээс уулзахаа тогтоогоод надруу утасдаад хэлчихээрэй. Маргааш уулзая Жавхаа баяртай. Тийм бий Соёлоо. Хэлсэндээ хүрээгүй юм байна…инийхээ хайрыг бас чамайгаа би алдлаа, чи миний амьдрал минь байжээ. Чамдаа бичих эхний бас сүүлчийн захидлыг минь чи минь заавал дуустал нь уншаарай. Энэ захидалд миний чамд өгсөн хайр, амь нас минь шингэсэн юм шүү. Би чамд хайртай, амьдралын минь сүүлчийн мөчид ч гэсэн чамдаа хайртай хэвээрээ л байна.Өөр хүнийг хайрлаж байгааг чинь харвал зүрх минь дэлбэрэх нь лавтай, тиймээс чимээгүй нам гүм, бас намайг тайвнаар амттайхан бүүвэйлэн авах мөнхийн нойрлуугаа би өөрөө очлоо. Чамаасаа өөр хэнийг ч би хайрлаж чадахгүй ээ, хүсэх ч үгүй байна. Чи минь сэтгэлийнхээ гүнд намайг хааяа ч гэлээ дурсаж яваарай, чи минь жаргалтай амьдраарай, хайртай ганцхан чамдаа. Чиний УянгаЗахидлаа дуусгаад Уянгаа бичгийн цаасаар бяцхан дугтуй хийж сайтар наалаа. Зүрх нь түг түг тогшино, гар нь өөрийн эрхгүй чичрэх боловч гаргасан шийдвэртээ итгэл төгс байлаа. Яг одоо Соёлоо гэгч тэр зэвүүн хүүхнийг эрхлүүлээд сууж байгаа Төгөлдөрийг төсөөлөн бодох тусам улам улам зориг орно. Уянгаа утсаа авах Жавхаа руу эргээд залгалаа. Жавхаа тусдаа ганцаараа байдаг болохоор хамгийн их тохиромжтой. Яасан Уянгаа, өө тийм үү, тэгэлгүй яахав тэгвэл би гарынхаа хоолоор дайлая гээд яг одоо Төөгөөрүү утасдаад орхиё. Мэдээж би заавал зөвшөөрүүлж чадна, өдөр дөрвөн цагаас гээд болох уу амралтын өдөр шүү дээ. За тохирлоо. Жавхаа утсаа тавиад бодлоо. Уянгаа тэр хүүхнийг нь хөөж явуулаад Төгөлдөртэй эвлэрэх гэж байгаа байх, харин ч хөөгөөд явуулчихаа би мэдье ээ. Ням гариг. Өглөөнөөс эхлэн тэнгэр бүүдийн борооны үүл энд тэндээс хуран цуглацгааж эхлэв. Хүмүүсийн хувцас хүртэл тэнгэрийн байдлыг даган бараан зэвгэр болцгоон явцгааж байгаа мэт санагдана. Дөнгөж сая л гэртээ орж ирсэн Соёлоо яаран сандран угаалгын өрөө зүглэлээ. Гурван цаг өнгөрөөд Төгөлдөртэй уулзахаар болзсон сон. Зуслангийн автобусны удааныг ээ, мөлхсөөр байтал хамаг цаг барчих юм. Хурдлахгүй бол Төөгөөгийн багын сайн найз нь танилцахаар гэртээ хүлээж байгаа, айлд очих болохоор аятайхан хувцасламаар байдаг даанч ширүүн бороо орох төлөвтэй. Яарахгүй бол болохгүй нь ээ. Борооны түрүүчид нилээн норж, нүүрээрээ ус дуслуулсан Төгөлдрийг хараад Соёлоо инээд алдан хүлээн зогсож байлаа. Удалгүй тэд хөтлөлцсөөр Жавхаагийн гэрт ирж хаалганых нь өмнө түр зогсоод, Төгөлдөр жаахан зүйл Соёлоод захив. Ямартаа ч миний хамгийн сайн найз, чи түүнд таалагдах байхаа хэмээн Соёлоогийн хацарт наалдсан хэсэг үсийг хойш нь илээд хонх дарлаа. За юу байна даа, ажил тавтай хэмээн Төгөлдөр мэндлээд Соёлоог хөтлөн ороод танилц, Соёлоо манай найз охин хэмээн сэтгэл хангалуун танилцууллаа. Жавхаагийн бодож байсан шиг нүүр амаа дарвайтал нь будсан аальгүй хүүхэн биш жирийн л нэгэн бүсгүй байсан ч гар барьж танилцах хүсэлгүй л байлаа. Гэхдээ сэтгэл тэнүүн инээмсэглэсэн Төгөлдөрийн дэргэд яах ч аргагүй болж, Жавхаа хэмээн дурамжхан гараа өглөө. Юутай ч Төгөлдөрийгөө эвгүй байдалд оруулаад яах вэ, Уянгаа ирж байгаад шийднэ биздээ хэмээн бодоод тэр хоёрыг өөрийнхөө гарын хоолыг ид хэмээн зочдын өрөөндөө урин орууллаа. Хоолоо идэнгээ ойр зуурын жаахан яриа өрнүүлэв. Төгөлдөр бид хоёр багын сайн найзууд баярлах цагтаа хамт баярлаж, алдах үед нь нэгийгээ түшиж явах хүмүүс дээ хэмээн ярьлаа. Яагаад ч юм Соёлоод Жавхаагийн байдал нэг л хөндий хүйтэн ч гэмээр, гэрээс нь хүйтэн жавар сэнгэнэх шиг санагдлаа. Ялангуяа байн байн л хойд ханандаа өлгөсөн том цаг тийш харц чулуудан суух нь нэг л тааламжгүй санагдана. Харин Төгөлдөр огт анзаарсан шинжгүй Жавхаатай сэтгэл хангалуун элдвийг ярьсаар байлаа. Гэнэт хаалганы хонх чангаар үргэлжлэн дуугарлаа, Төгөлдөр суудал дээрээ цочих мэт өндөлзөв. Түүний таних хүмүүсээс нэг л хүн ингэж гэрийнхээ ч тэр, айлын ч тэр хонхыг хоёр дараалан огцом дардаг билээ. Тэр л биш байгаасай…
Би одоохон онгойлгоод ирье. Соёлоогийн сэтгэл түрүүнээс хойш л эвгүйрхээд байсан сан. Одоо суудал дээрээ цонхийсон Төгөлдөрийг хараад л ямар нэгэн муу зүйл болохнээ хэмээн шууд таажээ. Хаалга онгойн хоёр хүн нам дуугаар ярилцаад дараа нь өрөөнд гартаа бяцхан цүнх барьж, ялимгүй бороонд норсон Уянгаа орж ирлээ. Сайн уу Төгөлдөрөө… Ямар ч уур уцааргүй эелдэгхэн мэндэлсэн Уянгаатай Төгөлдөр яах ч аргагүй хариу мэндэллээ. Харин Уянгаа Соёлоогийн байгаа зүг харц ч чулуудсангүй. Яасан сайхан хоол хийгээ вэ, Жавхаа найздаа аягалаадах даа хэмээгээд Уянгаа Төгөлдөрийн өөдөөс харан ширээний ард сууж орхив.Төгөлдөр, бас Соёлоо одоо л ойлголоо. Жавхаагийн яаран гэртээ урьсан нь цаанаасаа захиалгатай байсан болоод тэр ажээ. Төгөлдөрийн дургүй нь хүрч царай нь цаанаасаа хүрлийн бараантаж эхэллээ. Жавхааг хамгийн сайн найзаа хэмээн итгээд Соёлоогоо танилцуулна хэмээн тэрүүхэндээ баяртай ирсэн билээ. Тэгтэл аль хэдийн Уянгатай үгсээд түүнийг Соёлоогийн дэргэд эвгүй байдалд оруулахаар тохирчихсон байх гэж. Уул нь эр хүн эр хүндээ хайртай байдаг сан. Түүнийг анд найзын хувьд ойлгох байх гэж итгэж л байсан юм. Соёлоо Төгөлдөрийн царайг хараад Төгөлдөр яана гэнэ өөрөө дуугүй л дагая. Эндээ байгаад байвал суугаад л байя, гараад явдал дагаад гарая хэмээн шийдээд чимээгүйхэн сууж байлаа. Уянгаа ам нээж Соёлоо би чамд бүсгүй хүн бүсгүй хүндээ л гэж бүх үнэн учраа гаргаж хэлсэн биш билүү. Чи хэлсэн амнаасаа буцаад, миний шархалсан зүрхний цусыг дусаан байж хүний зовлонгоор жаргал хийе гэж шийдсэн бол би чамтай дахин ярилцахгүй ээ. Учирлаж гуйх ч үгүй. Одоо би харин Төгөлдөртэй ярилцмаар байна чи эндээс явдаа. Соёлоогийн царай зэвхийрсэн боловч юу ч дуугарсангүй. Харин Төгөлдөр ам нээж Жавхаа би чамд хайртай бүсгүйгээ танилцуулая, газар дээрх ганц найз минь гээд хүрэд ирлээ. Тэгэхэд чи яаж байгаа юм бэ, чамтай ярих ч юм алга явья Соёлоо хэмээн бослоо. Уянгаа түүний гараас нь барьж тогтоохыг оролдон Төгөлдөрөө би чамтай ярилцмаар байна, магадгүй сүүлчийн удаа тайван ярилцая л даа гэж зөөлөн өнгөөр аргадан хэллээ. Уянгаа чи ойлго л доо, ер нь ойлгохгүй ч байсан хамаа алга. Намайг юу л гэж хэлбэл хэлцгээ, Уянгаа чи намайг цохиод авсан ч хамаагүй. Би Соёлоод хайртай би хэнээс ч юунаас ч болж түүнээс салмааргүй байна. Та нар ингэж байгаа бол би ч гэсэн хэлчихие, дахин та нартай уулзах хүсэл ч алга.Уянга энэ уулзалтаас ердөө ч сайн сайхан зүйл хүсэхгүй ирсэн билээ, таамагласан ёсоор нь л болж байна. Төөгөө тэгвэл та хоёр явахаа түр хүлээчих, өнөөдрөөс хойш ямар ч байсан ийм уулзалт болохгүй гэж би амлаж байна. Би та хоёртой арван минут л нэг зүйл ярилцая. Дараа нь харин салцгаая чи зөвшөөр л дөө Төөгөө… За тэгвэл би хажуу өрөөнд түр тайвшраад буцаад ороод ирье, одоохон.Жавхаа хөргөгчөөсөө хүйтэн рашаан гарган ирж уугаад гүн амьсгаа авлаа. Тэр гурав хоорондоо юу ч үл ярин баргар царайлан сууцгаалаа. Жавхаа тэр хоёрт стакан, хүйтэн рашаан дөхүүлэн өгөөд Төгөлдөрөөс нүүр буруулан сууна. Сайн найзыгаа гомдоосондоо сэтгэл нь зовж байсан ч буруугаа хүлээхийг хүссэнгүй, тэр тусмаа өөрийнхөө зөв гэж итгэсэн одоогийн байдалд бүр ч үгүй. Энэ байгаагүй бол хэзээ ч багын гурван найз хагаралдаж, сэтгэлдээ сэв оруулахгүй л байх байсан. Уянгаа хажуугийн өрөөнд ороод бяцхан цүнхээ нээгээд боодолтой зүйл, жижиг савтай ус гаргалаа. Өчигдөр оройны хөдөлмөр болох хорин ширхэг нойрны эм байлаа. Эмийн санч нар жоргүй зарахаас татгалзсан болохоор арван аптек хэсч авсан билээ. Сайхан хувцасласан эелдэг бүсгүйд хөдөөнөөс ирээд эмнэлэгт удахгүй хэвтэх эмээдээ зориулж авах гэсэн хоёрхон ширхэг нойрны эмийг эмийн санч нар санаа зоволгүй худалджээ. Авсан эмнүүдээ бараг л шөнө дөл болтол нүдэж нунтаглаад цаасанд дөрвөлжлөн боож авчирсан аж. Тэд нар дор хаяж арав эсвэл арван таван минутын дараа орж ирнэ тэр үед нь унтсан байх ёстой. Уянгаа бүх нунтагийг савтай усанд найруулаад цүнхнээсээ Төгөлдөрт хаягласан захидлаа гарган гартаа атгаад, найруулсан шингэнээ ууж эхлэв. Ямар муухай амттай эд вэ, ууж байхад л аль хэдийнэ хэл ам нь дарвигнан мэдээ алдаж эхэллээ. Хэдийгээр энэ арга хамгийн тэнэг ч гэлээ, хаяж яваа хүнийг тогтоох өөр арга одоохондоо алга. Цаг хугацаа ч сайн бодох боломжгүй давчуу байлаа, өөр хэн нэгэн ийм арга сонгосон бол бас л тэнэгээр нь дуудаж, ингээд ямар нэмэртэй юм хэмээн хошуу нэмэрлэх байсан бизээ. Харамсалтай нь хайр гэдэг хүнийг ямар ч ухаангүй тэнэг алхам хийлгэх юм даа. Гэрээсээ гарахаасаа өмнө бас сүү уусан, тэгэхээр хор нь бас саармагжих байх, тэгээд ч амралтын өдөр юм чинь 103 замын түгжрэлгүй хурдан ирэх байх. Тиймээс хор нөлөө нь гайгүй үлдэнэ, үхэх бол түүний төлөвлөгөө биш. Хэдийгээр үхэх магадлал байгаа ч гэсэн үнэхээр Төгөлдөрийг алдаж байснаас ингээд үхсэн нь амар юм даа. Бараг хориод минут болж байхад Уянгаа гарч ирээгүй л байлаа. Төгөлдөр явж ч чадахгүй, суугаад байж ч чадахгүй сэтгэл нь бачимдана. Жавхаа үг дуугүй бас л түрүүний адил цагруу хялалзан сууна. Юу вэ энэ чинь. Түрүүхэн орж ирээд үүдэнд Уянгаагийн аяархан хэлсэн үгийг нь одоо л гэнэт саналаа. Юу ч болсон гэсэн манайханд битгий хэлээрэй, тэгээд ч хөдөө явчихсан байгаа. Яасан ч хэлэхгүй гэж амла. Түүнийг зүгээр л Төөгөөтэй муудалцсаныг нь битгий хэлээч гэж гуйж байна гэж бодоод л амлая санаа зоволтгүй гээд хэлчихсэн. Түүний бодсон л биш байгаасай. Жавхаа огло харайн босч хэдхэн харайгаад, хажуу өрөөний үүдийг дэлгэн онгойлголоо. Уянгаааа яах чинь энэ вэ…Жавхаагийн сандран хашхирах дуунаар Төгөлдөр Соёлоо хоёр үсрэн босч Төгөлдөр өөрийн мэдэлгүй хоёрхон харайгаад хажуу өрөөний дэлгэгдсэн үүдний цаана гартаа нэгэн цаас тас асгаад, зэвхий цагаан царайлан газар хэвтэж байгаа Уянгааг олж хараад хоолойд нь хар гашуун зүйл тээглэх шиг санагдаж тас хөдөлгөөнгүй хөшлөө.Уянгаагийн цээжнээс зууран сэгсэрч байсан Жавхаа өндийн босч гялсхийн гар нь хөдлөн Төгөлдөрийн зүүн шанааг тасхийтэл цохиж орхив. Чи муу бушуухан түргэн дуудаачээ, балиар хүүхэн чирж ирчихээд миний найзыг алах нь уу. Жавхаагийн царай цонхийж хоолой нь чичрэн хар хурдаараа гүйж, ширээн дээрх рашаан шүүрэн авчирч салгалсан гараараа Уянгаагийн амруу цутгах гэж оролдов. Уянгаа та хоёр хамгийн сайн найзууд минь шүү дээ. Байтлаа бие биеэ нэг муу хүүхнээс болж алах нь уу… Уянгаа сэргээрэй, сэргээч дээ. Хичнээн жилийн сайхан үерхэлээ уландаа гишгэсэн энэ залуугийн төлөө үхэх хайран биш гэж үү. Жавхаагийн цохилт Төгөлдөрийн гайхсан бас гөлөрсөн байдлаас нь гаргалаа. . . 103 . . . Найз маань эм уугаад үхэх гээд байна бушуу ирээч. Хурдлаарай эгчээ түүнийг минь ирж авраач. Төгөлдөр өөрийн гэхээргүй цахиртсан шингэхэн чарлаа хоолойгоор өөрийн эрхгүй хашгирлаа. Дараа нь Жавхаа утсыг нь шүүрэн авч хаягаа бушуухан хэлээд цаг харан хүлээж эхэллээ. Арван минут, харин ч амралтын өдөр ачаалал багатай хурдан очиж байна. Ээлжийн эмч ууртай хариулаад утсаа чулуудлаа. Харин Соёлоо энэ бүх үед хаалганд наалдан орох байх газраа олж ядан зогсож байгаад гэнэт ухасхийн Уянгаагийн дэргэд очиж хүйт даасан гар хөлийг нь нухлаж эхэллээ. Хоёр нүднээс нь нулимс дуслаж, уучлаач Уянгаа битгий л дээ хэмээн шивнэж хөл гарыг нь хөдөлгөхийг оролдсоор байлаа. Боль чи холд, одоо бас яахнав хэмээн хашгираад Жавхаа Соёлоогийн гараас угз татан холдууллаа. Тас хар баргар царайлсан Төгөлдөр Соёлоод дөхөн ирж чи одоо явдаа, би Уянгаагийн өмнө түмэн нүгэлтэй хэмээн бүдэгхэн хоолойгоор хэлээд, ухаангүй хэвтэх Уянгаа дээр очиж нуруугаар нь тэврэн авч орон дээр аяархан хэвтүүллээ. Түрүүнээс хойш нааш цааш үсрэх шахам бухимдсан Жавхаагийн толгойд Уянгааг орон дээр аваад хэвтүүлэх ухаан ороогүй байжээ. Соёлоо түрүүхэн хөтлөлцөн орж ирсэн хаалгаа гаднаас нь аяархан хаалаа. Түрүүнээс хойш зөн совинд нь нэгэн бүдэгхэн түгшүүр төрөөд байсан нь харин ийнхүү биеллээ олж, нэгэн бүсгүй энэ хорвоо дээр үхэх эсэх нь тодорхойгүй хаалттай хаалганы цаана үлдэх нь тэр. Соёлоо бушуухан гүйж гадаа гараад орцны өмнө залбиран суулаа. Бурхан минь түргэний машин бушуухан ирүүлээч дээ, бурхан минь гуйя, хэрвээ Уянгаа амьд үлдвэл би Төгөлдөрөөс заавал сална танд тангараглая. Харин түргэний машин бушуухан ирүүлж Уянгаагийн амийг аварч өгөөч дээ… Хаалганы дотор талд аль хэдийн хөдөлгөөнгүй болж ухаан алдсан Уянгааг тэврэн суух Төгөлдөр, цонхны шилэнд толгойгоо наагаад хөдлөлгүй ширтэн харах Жавхаа хоёрын хувьд цаг хугацаа зогссон мэт зовиуртай шаналал амтагдаж байлаа. Нам гүм чимээг эвдэн Жавхаагийн гар утас хангинаж, Жавхаа цочсондоо золтой л толгойгоо цонхонд мөргөчихсөнгүй. Үгүй ээ чадахгүй, наана чинь сүйд болчихоод байна юун чамтай эрхлэх. Жавхаагийн найз хүүхэн нь нэг газар сууж байна харьлаа, ирээд авчих гээд хэлчихсэн биш утасны цаана мэл гайхан хоцорсон нь лавтай. Харин Жавхаа тоосон ч үгүй цочоох шахсан утсаа салгаж орхиод, цонхруу харж түргэн хэмээн чанга гэгч нь хашгирлаа. Төгөлдөр Уянгааг чанга гэгч нь тэврээд эмч орж ирэхийг хүлээлгүйгээр яаран гэрээс гарав. Орцонд дээшээ өгсөж явсан эмчийг буцаан, түргэний машин ёнгинон дуугарах дохиогоо хангинуулсаар гадаа харуулдан зогссон Соёлоогийн хажуугаар өнгөрч хордлого тайлах төвийг зорин одов. Жижүүрийн эмч яаран үзлэгтээ орж хүлээлгийн өрөөнд Төгөлдөр Жавхаа хоёр босох суух газраа олж ядан үлдлээ. Түрүүхэн цохиулсан Төгөлдөрийн шанаа нь хавдах маяг орж эхэлжээ. Хордлого тайлах төв амралтын өдөр ч болоод тэр үү эмч сувилагч харагдахгүй хөл хөдөлгөөн багатай. Уянгаагийн бие ямар байгаа, амь насанд нь хир аюултай эсэхийг мэдэх гэж хоёр ч сувилагчаас асуусан боловч үг дуу муутайхан зөрөн өнгөрч, та нар шиг хүн олныг үзсэн гэх янзтай үл тоомсорлосон хүйтэн хариулт өгч тоолгүй хажуугаар нь өнгөрч байлаа. Төгөлдөр тавь орчим насны сувилагч болов уу гэмээр эмэгтэйг ирж байхад тосон очиж түрийвчээ гаргалаа.Сувилагч дөхөн ирэхэд арван мянгатын дэвсгэрт үг дуугүй гарт нь атгуулахад гайхсан сувилагч нүдээ том болгон Төгөлдөрийг бүлтийтлээ харлаа. Эгчээ сая Уянга гээд миний найз эмний хордлогод ороод ирсэн юм аа, бие нь яаж байгаа бол ямар байгааг нь мэдээд өгөөч. Болж өгвөл үзлэг хийгээд эмчилж байгаа эмчтэй нь уулзах юм сан. Ямар ямар эм тариа хэрэг болох бол мэдээд өгөөч хэмээн царай алдан гуйлаа. Сувилагч авгайн хүйтэн царай тэр дороо л алга болж гар дах мөнгөрүүгээ хараад тааламжтай инээд алдаад, хэлсэн бүхнийг асуугаад бушуухан буцаад ирье хэмээгээд түргэн гэгч нь яваад өгөв. Бас өөрийнхөө хамаатны дүү гээд эмчид нь хэлчихэе хэмээн найрсаг аргагүй нэмж хэлэх нь тэр. Түрүүнээс хойш муухай царайлсан Жавхаа Төгөлдөрийн дэргэд ирж мөрийг нь зөөлөн алгадлаа. Төөгөөдөө уурлах ч хэрэг алга л даа. Хамаг хэрэг тэр холион бантан хутгасан хүүхнээс болж байгаа юм. Тэрээр одоо болтол тайвширч чадахгүй дотроо Соёлоод уурласаар байв. Хэдхэн хоромын дараа Уянгаад үзлэг хийж эмчилгээг эхлүүлсэн эмч нь саяны ирдэг хүүхний ар гэрээс хүн байна уу хэмээн асуусаар гарч ирлээ. Эмчээ та авч болох бүх арга хэмжээг аваарай, хамгийн сайн эм тариагаа хэрэглэж үзээрэй, би одоо ямар ямар эм тариа авах вэ, жагсаалтыг нь гаргаад өгөөч хэмээн Төгөлдөр хэллээ. Эмч гар дах цаасаа Төгөлдөрлүү сарвайж, би биччихээд гараад ирсэн энэ дотор аптекаас одоо авчих, хэрвээ эмчилгээний дараа биеийн байдал гайгүй бол хоёр хоноод л гаргана хэмээлээ. Харин ямар эм хэдий хэмжээгээр уусныг нь та хоёр мэдэхгүй биз, ээж аавд нь хэлсэн үү хэмээн эмч асуув. Толгойд нь нэг бодол гялсхийн орж ирсэн Жавхаа Төгөлдөрийн урдуур нь орж аав ээж хөдөө байдаг настай хүмүүс бий, би төрсөн ах нь, энэ залуу нөхөр нь болох хүн л дээ. Би энэ залуутай суухыг нь жаахан хориглочихсон чинь ийм юм болчлоо хэмээн хээв нэг өгүүлэхдээ Төгөлдөрийн араас жаахан цохихоо мартсангүй. Аан тийм бол хэлж санааг нь зовоох хэрэг байхгүй биздээ, эмчилгээний дараа л харин санаа зовоох зүйл гарвал бушуу дуудуулах хэрэгтэй, харин одоо саяны бичсэн эм тариаг аваад намайг дуудуулаадах гээд эмч буцаан орлоо. Төгөлдөр аптекруу явж, Жавхаа эмчид гарын бэлэг авахаар ойрхон харагдах хажуугийн жижиг дэлгүүр гүйгээд, бараг тэр дороо л эмчээ буцаан дуудуулав.Эм тариа тортой бэлгийг авсан эмч түрүүнийхээс зөөлхөн ааштай болж удахгүй эхлэх эмчилгээг өөрөө хянаж хийгээд дөрвөн цаг орчмын дараа эмчилгээний үр дүнг нь хэлнэ, юутай ч эрчимт эмчилгээг сайн хийнэ гэж тайтгаруулаад дотогш оров. Тэр хоёр одоо л нэг тал хагас санаа амарч, хүлээлгийн сандал дээр зэрэгцэн суулаа. Нээрээ Уянгаагийн ээж аавд бушуухан хэлье хэмээн Төгөлдөрийг итгэл муутай дуугарахад Жавхаа тас хориглов. Одоо Уянгаагийн хэлсэнийг сайтар ойлголоо, энэ амиа хорлолт төлөвлөгдсөн байжээ, гэхдээ Уянгаа гэрийнхэндээ мэдэгдэхийг хүсээгүй байж. Учир нь гэрийнхэн нь Төгөлдөрөөс болсоныг мэдчихээд яаж аашлаж, яаж хатуурхахыг хэн мэдэх билээ. Гэрийнхэндээ мэдэгдэхгүй өнгөрөөд буцаад Төгөлдөртэй эвлэрээд хэнд ч мэдэгдэлгүй урьдын тайван сайхан амьдралдаа орохыг хүссэнийг нь Жавхаа сайн ойлголоо. Гэрийнхэн нь бүгд хөдөө байгаа, өчигдөр би дайралдсан. Тэгээд ч гайгүй бол хоёр хоноод гарна гэж байна, гайтай байдаг юм бол би өөрөө гэрийнхэнийг нь хөдөөнөөс аваад ирнэ. Юутай ч Уянгаа ухаан орох байх, тэгээд өөрөө шийднэ биз, одоохондоо яасан ч хэлж болохгүй гэж Жавхаа Төгөлдөрийг хориглолоо. Өөрийнх нь ойлгосон зүйлийг Төгөлдөр ойлгохгүй байхдаа л сайн биз. Уянгаа чи дэндүү гэнэн, өөртөө хатуу зүйл яаж хийж байгаа чинь энэ вэ.Эмчилгээний эмч гарч ирээд нилээд их хэмжээний хордлогод орсон боловч цаг алдаагүй тул амь насанд аюулгүй хэмээгээд одоогоор ходоодыг нь бүрэн угаагаад дараа нь хордлого тайлах эмчилгээг залгуулаад хийнэ тэр эмчилгээний үр дүнгээс хамаарч биеийн байдлыг тодорхой хэлж өгөе хэмээлээ. Амь насанд нь аюулгүй ч гэлээ ходоодыг нь тайрч насан туршийн хоолны хатуу дэглэм болон эмчилгээтэй болох магадлалтай байгааг ч дурдаад авлаа. Хоромхон зуурын болчимгүй үйлдэл насан туршийн зовлонгийн эхлэл ч байж болдог ажээ…Хоёулаа эндээ сахиж хоноё. Би гараад хоол аваад ирье, чи наанаа байж бай гээд Жавхаа үсрэн гарлаа. Далимаар нь түрүүхэн уурлуулчихсан найз бүсгүйгээрээ дайраад аргадаад авах санаатай байв.Төгөлдөр ганцаараа үлдээд том гэгч нь санаа алдаад, эмнэлэгийн зэврүү даасан үүдний хүлээлгийн өрөөний жижиг сандал дээр суун хоцорлоо. Уянгаа яаж байгаа бол доо, сахиур оруулах уу гэж нээрээ асуугаагүй юм байна гэж бодсоор гараа хармааруугаа явуултал гарынх нь үзүүрт цаас дайралдахад шүүрэн гаргаж ирэв. Нээрээ түрүүхэн Уянгаагийн гартаа атгачихсан байсан бяцхан дугтуй унахаар нь авч хармаандаа хийсэнээ таг мартсан байжээ. Төгөлдөрт хэмээн хаягласан бяцхан дугтуйг зүрх түгшин задлав. Дотор нь хагасхан хуудас төдий захиа бичсэн танил бичиг харагдахад шунан уншлаа.Сайн уу Төгөлдөрөө чи миний бичсэн захиаг уншихад би энэ дэлхийд үгүй болсон байх. Тиймээс санаа зоволгүй эцсийн үгээ хэлье дээ. Төгөлдөрөө хайрт минь дээ, чи миний зүрхний орон зайг бүрэн эзэлжээ. Чамгүй амьдрал хичнээн амтгүй, хичнээн шаналгаантай байна вэ. Сэтгэл зүрхэндээ дахин өөр нэгийг би бодож чадахгүй. Гадаа цэлмэг нартай ч, сэтгэл зүрх минь өнгө ялгахаа больж, байнгын бүрхэг харанхуй явах боллоо. Энэ насандаа чамаасаа өөр хүнд даанч дурлаж чадахгүй ээ. Ийм шаналгаат амьдралаар насан туршдаа амьдарсанд орвол бушуухан нөгөө ертөнцөд очиж өөрийгөө егүүтгэсэн нүгэл байдаг бол эртхэн наманчилж байя даа. Тэртээ тэргүй сэтгэл минь үхчихсэн болохоор би ч удахгүй үхэх байсан биз. Чи минь, ганцхан чи минь л сайн сайхан амьдраасай. Чамдаа өөрийнхөө амь наснаас илүү хайртай зөвхөн чиний Уянгаа. . Төгөлдөрийн нүдэнд нулимс бүрхэн ирж өөрийн эрхгүй хумсаа алгандаа шигдтэл зангидлаа. Би чинь юу хийж орхио вэ, нүд маань дэндүү харалган байж тэнэг шийдвэр гаргаж орхисоноос зөвхөн өөрийг нь л хайрласан буруутай Уянгаа нь үхэж ч болох байна. Чамайгаа надад ийм хайртайг чинь өнөөг хүртэл ойлгоогүй явсан би өөрөө буруутай. Чи минь даанч яав даа, хэлээд байхад нь ойлгохгүй гөжүүдлээд явсан өөрийгөө би одоо яаж уучлах билээ. Уянгаа минь чи амьд байх ёстой, заавал амь гарах ёстой. Тас харанхуйгаас тодрон тодорсоор өдрийн гэрэл сүүмийн харагдах бүдэгхэн гэрэлтэй өрөөнд Уянга ухаан орлоо. Ээжээ… Гэдэс ходоодоор нь тэсэхийн аргагүй аймшигтай өвдөнө. Ийш тийшээ эвхэртэл хөрвөөмөөр байсан ч гарт нь залгасан дуслын тариа саад болж байлаа. Дотор нь аймшигтай муухайрч огиж бөөлжмөөр байсан ч тэнхэл нь хүрсэнгүй ээ, ээжээ ямар аймшигтай өвдөж байна аа. Харамсалтай нь түүний сэхээний эрчимт эмчилгээний өрөөнд өөрөөс нь өөр хэн ч байсангүй ээ. Эмчээ сувилагчаа туслаарай. Уянгаа хүчтэй өвдөлтөөсөө болж өөрийн эрхгүй уйллаа. Туслаарай, ямар нэгэн өмчин намдаах эм өгөөч дээ. Тэнгэр бурхан минь ийм аймшигтай өвддөг гэж хэрвээ тэр мэдсэн бол хэзээ ч ийм алхам хийхгүй байсан нь үнэн билээ. Уянгаа аяархан дуугаар ёолон уйлсаар л. Судсан дахь тариагаа сугалж аваад коридорлуу гарч тусламж хүсмээр байсан ч хамаг бие нь ер бусын их суларсанаас болоод хөлөө ч зөөх тэнхэл алга байв. Ходоодыг нь лаагаар доороос нь хайрч байгаа мэт аймшигтай хорсон өвдөж, түмпэн дүүрэн бөөлжис уулгасан мэт дотор нь тэсэхийн аргагүй дэндүү муухайрах бөгөөд, тэглээ гээд ширхэг шүлс ч хоолойгоор нь эс гарах нь дэндүү зовиурыг авчирна. Ээжээ охиндоо туслаарай охин нь үхлээ. Бурхан минь эмчийг оруулж өгч энэхүү аймшигт тарчлаанаас минь бага ч атугай салгаж өгөөч дээ. Би сөхрөн гуйя…Өөрийгөө зүхэн, өвчний шаналалаас болж Уянгаагийн нулимс тасралтгүй урссаар байлаа. Амь нас эрүүл мэндийн хажууд хайр дурлал юу юм бэ, амьдралын хамгийн сайн сайхан нь ердөө л амьд явах юм байна шүү дээ. Би дэндүү тэнэг хэрэг хийжээ. Одоо амьд явж эрүүл энх байж өвдөх зовох зүйлгүй байхыг л дэндүү их хүсч байна. Өвчингүй бол жаргал гэдэг үгийг хэзээ ч ойлгож байгаагүй сэн. Амьдралын жинхэнэ үнэн л тэнд байж. Төгөлдөр хэнтэйгээ байна, түүнд одоо хамаагүй ээ, өөрийг нь бодохгүй байгаа хэн нэгний төлөө амь насаа эрүүл мэндээ зориулахаас илүү тэнэг хэрэг гэж байх уу даа. Тэглээ гээд түүнийг хайрлана гэж үү. Үгүй одоо хайрлуулахыг ч хүсэхгүй байна. Сэтгэл нь нэгэнт хөрсөн Төгөлдөр тэр чигтээ цаашаа яваг, харин одоо зөвхөн нэгхэн ширхэг өвчин намдаах эмийг хамгийн их хүсэж байна. Бурхан минь би ийм их гэсгээл хүртэхээр нүгэлтэй байсан гэж үү. Эмчээ туслаарай… Бараг цагийн дараа жижүүрийн эмчийг орж ирэхэд Уянгаагийн нүд нь уйлсанаас болж бүлцийн хавдаад, нүүр нь өвчиндөө шаналсаар цонхийн цайрч улам ч тамиргүй болсон байлаа. Эмч түүнийг тайвшруулан, судсаар өвчин намдаах тариа хийгээд дуусах дөхөж байсан дуслыг салган авч өөр нэгэн шингэн солин залгалаа. Доор ах чинь бас найз залуу чинь биеийг чинь байн байн асуугаад л суугаад хонож байна. Найз залуу чинь сахиур болоё гээд байна, хүсвэл оруулаад сахиулж болно. Чиний бие сул болохоор ариун цэврийн өрөөрүү орох энэ тэрд толгой чинь эргээд унаж магад хэмээлээ. Эмчээ зүгээрээ ямар нэгэн сахиур авахгүй ээ. Тариа хийлгээд сайхан өвчин намдлаа. Би жаахан ч гэсэн унтаж амрая даа…Жижүүр эмч хүлээлгийн өрөөнд хүрч ирлээ. Уянгаа ухаан орсоон. Сая өвчин намдаах тариа хийчихлээ, ухаан орохоороо эхний нэг хоногтоо өөртөө нилээд зовиуртай байдаг юм. Ходоод нь сайн эмчилгээ хийсэн болохоор гайгүй байна. Хоёр хоногоос гаргана. Та нар гэртээ харьж амарч болно гээд дээшээ өгсөн явлаа. Одоо л нэг санаа амарч уртаар амьсгаа авахтайгаа болов. Жавхаа найз нь их баярлалаа, чи харьж амар даа. Найз нь Уянгааг эндээ хүлээгээд хононоо хэмээгээд Төгөлдөр Жавхааг харихыг ятгана. Би ч баймаар л байна, гэхдээ нэгэнт гайгүй болж байгаа юм чинь өглөө ажилдаа явахаасаа өмнө цай аваад ирье гэлээ. Тэг тэг би маргааш ажлаасаа чөлөө аваад сахинаа гээд Төгөлдөр санаа алдан өгүүлэв. Төгөлдөр ухаарсанд Жавхаа одоо л баяртай байлаа, за би явлаа, та дахиад дэмий юм битгий хөөцөлдөөрэй гээд нухацтай хараад гарч одлоо.. Дэмий юм гэсэн нь Төгөлдөрт тэр даруй Соёлоог санагдууллаа. Соёлоо аягүй бол санаа зовоод хэл дуулгаасай гээд хүлээж суугаа байх, миний буруугаас л болсон болохоор Соёлоод юуны буруу байна хэмээн бодоод утсаа гарган залгалаа. Соёлоо хэдийгээр шөнө дунд болсон ч гэлээ унтаж чадахгүй гэртээ суусаар л ажээ. Зурагт нь асаатай, ямар нэгэн суваг гарч ээлжлэн солигдоно. Соёлоо зурагт үзэхдээ бус, байж суух газраа олж ядахдаа л өөрийн эрхгүй удирдлагаа дараалан дарсаар сууж байв. Сэтгэлээ арай гайгүй болох байх гэж түрүүнээс хойш шоколад идсээр байтал бараг бялуурахаа шахжээ. Уянгаа үхчихвэл яанаа, намайг уулзахгүй гэж амлачихаад гээд гомдон гомдсоор мөнх бусыг үзсэн бол яанаа. Хайр дурлалдаа амь насаа зориулж байгааг нь харвал Төгөлдөрт үнэхээр хайртай юм байна, тэгвэл би харин ийм их хайртай хоёр хүний дундуур орсон буруутан нь мөнөөс мөн юм байна. Уянгаа амьд гараасай, бушуухан эрүүл саруул болоосой. Тэгвэл сагс дүүрэн сарнай аваачиж өгөөд буруугаа хүлээж уучлалт гуйх сан. Адилхан эмэгтэй хүн байж би яасан хатуу сэтгэлтэй хүн бэ хэмээн өөрийгөө зүхэж сэтгэлээ шаналгаан байлаа. Гэнэт гар утасны дуунаар цочин огло үсрэн бослоо. Гайхмаар нь Төгөлдөр залгаж байх нь тэр. Байна уу Уянгаа яасан бэ Төөгөө. Ашгүй дээ бурхан минь. Гайгүй өнгөрсөнд баярлалаа. Төгөлдөр өөр олон юм ярьсангүй утсаа таслаж орхив. Тийм дээ бүтэн хүний аминд хүрэх шахсан бид хоёр одоо хоорондоо юугаа ч ярих билээ дээ. Азаар Уянгаа эсэн мэнд байна, түүнээс удахгүй уучлалт гуйгаад энэ бүхэн төгсгөл болно… Төгөлдөр хатуу сандал дээр тухгүй ч гэлээ залуу хүний нойроор нам унтсан байлаа. Ээлжийн сувилагч мөрөн дээр нь зөөлөн хүрэхэд гэнэт сэрлээ. Хүү минь Уянгад өглөөний эмчилгээг нь хийсээн, чи халаад авч ороод уулзаж болно шүү дээ. Бие нь өчигдрөөс нилээн дээрдсэн хэмээн өгүүллээ. Төгөлдөр босч цагаа хартал өглөөний зургаан цаг дөнгөж өнгөрч байв. Үрчийж нухлагдаж орхисон хувцас хунараа засаад, зүрх нь анхны болзоонд очих гэж байгаа мэт түг түг цохилсоор хаалганы дэргэд очлоо. Уянгаа намайг яаж хүлээж авах бол би чинь түүнийг алах шахсан хүн шүү дээ гэсэн бодол зурсхийн орж ирж дотор нь муухайрах шахлаа. Уянгаа ухаантай намайг уучилж чадна хэмээн өөрийгөө зоригжуулаад, хаалганы бариулыг зөөлөн эргүүлж дотогш орлоо.Тусгал муутай өдрийн гэрэл асаасан өрөөний цонхны хажуугийн орон дээр Уянга гартаа дусал залгуулчихсан дээшээ хараад дуу чимээгүй хэвтжээ.Төгөлдөр чимээгүйхэн алхалж Уянгаагийн орны ирмэг суугаад, Уянгааг эгцлэн ширтэж гарыг нь зөөлөн атгалаа. Чи минь яаж байгаа нь энэ вэ. Уянгаагийн царайг хараад Төгөлдөр үнэхээр цочирдлоо. Өвчин шаналалаасаа болоод хэдэн цагаар уйлж шаналж арайхийн тариагаар унтсан Уянгаагийн нүүр нь цэлхийж, тэгсэн мөртлөө эрүүл бус зэвхий цагаан харагдах бөгөөд нүд нь дэндүү уйлсанаас бүлцийн хавдаад хоёр том хавдар болсон мэт аймшигтай харагдлаа. Арай ч дээ Уянгааг ийм байхыг нь хэзээ ч харж байгаагүй Төгөлдөрийн сэтгэл гүн хямарлаа, Уянгаа яаж зовсон нь нүүрэн дээр нь илт байна шүү дээ. Уянгаа намайг уучлаач…Уянгаа толгойгоо өргөсөнгүй нүдээ дээшлүүлж, Төгөлдөрийг эгцлэн ширтлээ. Түүний нүд нь ямар ч гал цоггүй, урьдын гялалзаж байдаг Уянга биш болжээ. Уучлал гуйх хэрэггүй ээ, ийм тэнэг алхам хийсэндээ би өөрөө буруутай. Амьд үлдсэн минь их аз бас надад том сургамж боллоо. Одоо би зүгээр л тайван амармаар байна, намайг ганцааранг минь орхиоч. Тэгээд ч чи ажилдаа явах ёстой надаас болж бас ажлаа таслах гэж үү, эмч намайг маргааш гаргана гэсэн би өнөөдөр ажлаасаа чөлөө авчихна. Надад санаа зовох хэрэггүй ээ. Би одоо аюулгүй байгаа, намайг амраагаач хэмээн Уянга аяархан хэллээ, тэр үнэхээр их ядарч байлаа. Бушуухан энэ дуслын дараа нам унтахсан л гэж юу юунаас илүү хүсч байжээ. Чамайг ийм байдалд оруулсан хүн нь би шүү дээ. Яаж сэтгэл тайван ажлаа хийгээд яваад өгөх болж байна, би ч бас өнөөдөр чөлөө авч чамайг харж өнжинө. Хөөсөн ч би явахгүй эмнэлгийн үүдэнд хүлээсээр байна гээд Төгөлдөр Уянгаагийн гарын тавьж өрөөнөөс нь гарав. Маргааш эмнэлгээс гарна бараг зүгээр гэж бодоод, одоо л нэг сэтгэл нь цэлмэж баргар царай нь үл ялиг гэгээ орж эхэллээ. Соёлоо өглөө нь тэсч ядан есөн цаг өнгөрөөгөөд Туякаруу утасдлаа. Чи Төөгөөг ажилдаа ирж үү гээд шалгаад өгөөч. За баярлалаа, яагаачгүй ээ зүгээр л асуусан юм, за дараа ярья. Утас тасарч Соёлоо дахиад л сэтгэл нь хоосроод ирлээ. Төгөлдөр ажлаасаа чөлөө аваад ирээгүй байв. Ингээд тэр хүн өөрийнхөө замаар буцаад яваад өгчихлөө дөө. Юунд дэмий хүнд сэтгэлээ өгч дасав даа. Урьдын адил ганцаараа гиюүрээд л явж байх минь яалаа. Одоо утсаа салгалгүй хичнээн ч нээлттэй байлаа гээд Төгөлдөр дахиж ярихгүй биздээ. Соёлоо ороо налан газар суугаад өөрийн эрхгүй уйлж гарлаа. Яасан сонин орчлон хорвоо вэ, хэсэг нь яагаад аз жаргалтай хэсэг нь яагаад ийм сэтгэлийн шаналгаатай байх ёстой юм бол оо. Би хайрлаж дурлаж, хэн нэгнийг хүлээж түүгээрээ халамжлуулж сайхан амьдрахыг юутай их хүснэ вэ. Хүсэх тусам амьдрал надаас улам зугтаалгаж, олдсон бүхнийг нь ээдрээд хутгаад хаяж байна. Зориуд хэн нэгэнд дурлуулахгүй заавал хос хоёрын дундуур орж хайр сэтгэлтэй бол гэж цаанаасаа зовоож чадаж байгаа юм шиг. Одоо дахиад Төгөлдөрийг харахгүй хөтлөлцөж явахгүй, Төгөлдөр нь өөр бүсгүйг халамжлаад сууж байгааг бодохгүй гэсэн ч бодогдож гол өөд нь том хар зүйл тээглэж цээжийг нь хөндүүрлээд эхэлжээ. Маргааш өглөө есөн цаг өнгөрөөд Уянгаа эмнэлгээс гарав. Эмч нь гарахаас нь өмнө Уянгаатай уулзаж сэтгэл заслийн эмчилгээ хийлээ. Тэртээ тэргүй Уянгаа бие мах бодиороо мэдэрсэн, дахиад хэзээ ч ийм тэнэг мөртлөө аймшигтай зүйл хийхгүй. Үр хүүхэдтэй болох юм бол түүндээ хичнээн хэцүү бөгөөд тэнэг зүйл гэдгийг нь ойлгуулах болно. Уянгаа нэг сар сахих хоолны дэглэмийн жагсаалтаа барьсаар эмчийн өрөөнөөс гарлаа. Үүдэнд хүлээж байгаа Төгөлдөрийн хамт тэдний гэрлүү нь явлаа, манайд өнжөөд нэг хоног дахиад амарчих гэрийнхэн чинь санаа зовохгүй тэгээд ч би хоёр хоногийн чөлөө авсан гээд ятгаад байсан Төгөлдөрийн үгэнд ороод, өрөөнд нь сайхан амраад авах нь зөв санагдлаа, тэгээд ч одоо тэдний хооронд үүссэн асуудлаа тухтай гэгч нь цэгцлэх цаг нь иржээ. Төгөлдөрийн өрөөнд ороод орон дээр нь тухтай гэгч нь сунан хэвтлээ. Хагас сайн өдрийн өглөө Төгөлдөрөөс түрүүлж сэрчихээд л, түүнийгээ сэрээчээ гээд л ноолоод хэвтэж байдаг тэр цаг мөч юутай сайхан жаргалтай байгаа вэ. Тэгээд гэнэт орны толгой дээрх шүүгээний дээд талыг татлаа. Тээр өөрийнх нь дуртай хоёр шоколадыг аль хэдийнэ аваад тавьчихсан байна, Уянгаагийн зүрх баярлан түг түг цохилно. Ямар ч байсан сэтгэлийнх нь гүнд хуучны хайрын үлдэгдэл байгаа л юм байна. Гэхдээ нэг ч хэрүүл уруул хийгээгүй, бие биенийхээ итгэлийг алдаж байгаагүй бид хоёр салж нийлж байгааг бодоход хайр сэтгэл, гэр бүл гэдэг үнэхээр цаг тутам анзаарч, арчилж байхгүй л бол хэзээ ч үгүй гэж бодож байсан зүйл хаяанд ирээд л сууж байдаг юм шив дээ. Төгөлдөрийн галын өрөөнд шингэн цай чанаж, зутан шөл хийх гэж тогоо шанага тачигнуулан чимээ гаргахыг сонсоод л ингээд хэвтэж байх ямар ч жаргалтай юм бэ дээ хэмээх бодол Уянгаагийн толгойд зурсхийн орлоо. За одоо больё доо, дэмий юм бодож эхлэх нь. Үнэндээ уйлахаараа айлгадаг хүүхэд шиг л нэг удаа Төгөлдөрийг тогтоолоо шүү дээ. Ингэж хамтын амьдралаа эхлэх гэж үү. Үгүй ээ түүнийг сул чөлөөтэй орхих хэрэгтэй, хэдийгээр одоо ч дотроо хайртай хэвээрээ ингээд энэ чигтээ аваад үлдэхийг туйлын их хүсч байгаа ч эрүүл саруул ухаанаар болчимгүй зүрхээ дийлэх хэрэгтэй. Төгөлдөрийг орхиё, тэр Соёлоо доо очно уу өөр тийшээ явна уу дураараа л болог. Бараг тэр Соёлоодоо очих биз дээ. Гэхдээ намайг гээд буцаад ирвэл би баяр хөөр дүүрэн хүлээж авна. Яах нь Төгөлдөрийн өөрийнх нь сэтгэл мэдсэн хэрэг болжээ. Намайг айлгаагүй бол энэ энд ингэж бөнжигнөх нь байтугай, тэнд сүй тавих гээд явж байсан залуу шүү дээ. Одоо тогтоосон ч маргааш дахиад алдах нь тодорхой л юм байна. Хайр сэтгэлийн үнэхээр хүчээр барьж тогтооно гэдэг хамгийн тэнэг хэрэг байх юм даа. Хэрвээ би одоо салж чадвал харин сайн дураараа буцаад хүрээд ирнэ, хэрвээ энэ чигтээ байна гэвэл хэдхэн хоног, хэдэн сарын дараа үзэн ядаж бүр мөсөн салах нь гарцаагүй ээ. Удалгүй Төгөлдөр нэг гартаа цай, нөгөө гартаа зутан шөл барьсаар жижиг ширээн дээр тавьлаа. Соёлоо нэг сайхан цай уучих. Өөрийн эрхгүй хэлснийхээ дараа Төгөлдөрийн царай зэвхий даан цайрлаа. Яанаа… Уянгаагаас бараг л айлаа. Уул нь Соёлоогийн тухай ер бодоогүй л юм сан, яагаад ингээд дуугарчихваа тэнэг чинь. Уянгаа энийг сонсоод яасан ч үгүй, түрүүчийнх нь бодол нь улам л батлагдав. Зүгээрээ нүүр царайгаа хувиргах хэрэггүй хэмээн мушийн инээмсэглээд, ширээнд ойртон сууж тоосон ч шинжгүй цай шөлийг нь идэж гарлаа. Бараг хоёр хоног хоол ундгүй тариагаар амьдарсан хүнд жигтэйхэн сайхан байх чинь. Яасан сайхан шөл болоо вэ, баярлалаа Төөгөө гэж Уянга чин сэтгэлээсээ хэллээ. Одоо л нэг сайхан болж тэнхэрэх тийшээ болж эхлэв. Хоолоо идчихээд Уянга дахиад л орон дээр гаран зурагт асаан хэвтэнэ. Түрүүхэн хэлсэн үгэндээ бантсан Төгөлдөр аяга тавагхан хураан нааш цааш хурдан хурдан алхална. Төгөлдөрөө наашаа энд суучих хоёулаа нэг сайхан ярилцая, оройхондоо найз нь гэртээ харина.Төгөлдөр Уянгаагийн саналыг эхлээд эрс эсэргүүцлээ. Үгүй ээ Уянга одоо би чамаас салахгүй ээ. Тэгвэл чи Соёлоогоо яах юм ганцхан чамдаа хайртай гээд хойноос нь гүйн барин байж өөртөө дасгачихаад, би Уянгаатай сайндлаа гэх үү. Тэр хоёр удтал ярилцлаа. Тэр хоёр ер нь сүүлийн нэг жилд ингэж чинь зав гаргаж илэн далагүй ярилцаж байгаагүй санагдана. Магадгүй энэ нь ч алдаа болсон байж магадгүй. Ярилцаж дуусахад хэн хэнийх нь сэтгэл онгойгоод ирэх шиг боллоо. Одоо л нэг нь буруутан, хэн нэг нь өртөн мэт сэтгэгдэл төрөхөө больжээ…Оройхондоо Уянгааг Төгөлдөр гэрт нь хүргэж өгөхийг хүссэн боловч эрс эсэргүүцээд байхлаар нь гэртээ үлдлээ. Гэртээ ганцаараа хийх ч юмгүй байлаа. Соёлоо, одоо чи минь юу хийж байгаа бол доо. Надаас болж бас л үзээгүйгээ үзээд зовж байгаа байхдаа, би ч шийдтэй байж чаддаггүй өөдгүй эр хүн юм. Юутай ч Уянгаагийн бие сайжирсан гэх хэлж сэтгэлийг нь амраая даа хэмээн залгалаа. Утасны цаанаас чихэнд хоногшсон танил дуу гарахад Төгөлдөр өөрийн эрхгүй баярлалаа, Сайн уу Соёлоо найз нь байна. Уянгаа бие нь зүгээр болсоон, маргаашнаас ажилдаа явна гэнэ санаа зоволтгүй гэлээ. Соёлоогийн сэтгэл тайвшин санаа алдав. Ашгүй дээ ямар сайн юм бэ, чи надад ажлынх нь газрын хаягийг хэлээд өгөөч. Чи яах нь вэ хэмээн гайхан асуухад нь би уучлал гуйх гэсэн юм хэмээн хариуллаа. Ээ Соёлоо минь юу болохыг хэлбэл чи бараг үнэмшихгүй байх. Уянгаа чамаас уучлал гуйж байна лээ гэж хэлэхэд Соёлоо бараг алмайран зогслоо. Үгүй байлгүй дээ, юу гэж өчнөөн муухай зан гаргасан надаас юу боллоо гэж уучлал гуйх билээ. Үнэхээр уучлал гуйсан бол би бүүр ажил дээр нь очиж чин сэтгэлээсээ уучлал гуйх ёстой. Үнэхээр сайхан сэтгэлтэй бүсгүй юм даа хэмээн дотроо бодов. Чи хаана байгаа юм хэмээн Төгөлдөрийг асуухад Соёлоо хотод хэмээн хариулахад, тэгвэл би одоо очлоо, тэгээд чамд бүгдийг ярья хэмээн Төгөлдөр өөрийн эрхгүй хэлээд утсаа таслан гэрээсээ гүйн гарлаа.Зүрх нь өөрийн эрхгүй түг түгхийн хүчтэй цохилж, баярласан сэтгэлээ Соёлоо өөрөө ч захирч чадсангүй ээ. Одоохон Төөгөө ирнэ ийм царай зүстэй байх гэж үү. Соёлоо ухасхийн босч нүүрээ хүйтэн усаар сайтар шавшин угаагаад, толиныхоо өмнө яаран гүйж очлоо.Утас дуугарсанаас хойш хэдхэн минутын дараа Төөгөө орцны шатаар дээшээ гүйснээсээ болж амьсгаадсаар Соёлоогийн үүдэнд зогсож байх нь тэр.Соёлоо хаалгаа онгойлгон, тэр хоёр үл ялиг гэрэвшин чимээгүй зогсоод Төгөлдөр дотогш орлоо. Уянгаа үнэхээр зүгээр болчихсон уу. Тиймээ маргааш өглөө ажилдаа очно, би ч бас маргааш ажилдаа очно. Цай хийж өгч байгаа Соёлоог Төгөлдөр учир зүггүй ширтсээр суулаа. Түүний толгойд түмэн бодол эргэлдсээр л. Мөнөөх юу л болбол болог Соёлоотойгоо хамт байхсан хэмээх бодол Соёлоог харах тусам батжих мэт. Хэдхэн цагийн өмнө Уянгааг одоо яаж ч байсан орхихгүй гэж хатуу шийдэж байсан нь санагдана. Ээ дээ энэ орчлон хорвоод ам гарч үнэхээр болдоггүй юм байна. Ингэж хэдхэн хоногийн дотор өөрийгөө ингэж могой шиг мурилзаж, олон зан гаргах юм гэж хэн саналаа даа.Төгөлдөр цай уунгаа Соёлоод Уянгаатай ярилцсан бүх зүйлсээ нэгд нэгэнгүй дахин тоочлоо. Соёлоо түүний яриаг чимээгүйхэн сонссоор байв. Тийм хайртай байсан бүсгүй ийм хурдан Төгөлдөрөөс салахаар шийдлээ гэж үү дээ. Төгөлдөр яриагаа дуусгаад доошоо тонгойн суух Соёлоогийн гарыг зөөлөн атгатал, гараар дамжин сулхан цахилгаан жирсхийх шиг болж, Соёлоо толгой өргөн Төгөлдөртэй харц тулгарлаа. Соёлоо түүний харцнаас өөрт нь хичнээн хайртай болохыг илтгэсэн харцыг нь төвөггүйхэн тайлж уншив.Төгөлдөр гарыг нь барьсан чигээрээ босч, Соёлоог өөрлүүгээ зөөлхөн татаад энгэртээ чангаар тэвэрчээ. Соёлоо өөрийн эрхгүй түүний энгэрт улам шахан наалдахдаа, тийм гэхийн аргагүй сайхан аз жаргалд умбан хөл доорх газраа ч мэдрэлгүй тас тэврэлдэн зогслоо. Тиймээ тэр түүнд хайртай, хайртай Төгөлдөр нь эргээд ирсэн. Буруу зүйл хийсэн ч бай хамаагүй, хамгийн гол нь бид бие биедээ хайртай шүү дээ. Замд маань юу ч болсон өгсөн хайраа эргүүлж яасан ч чадахгүй нь ээ.Маргааш өглөө нь Соёлоо эртлэн босч дуу аялсаар хувцасаа өмсөөд, цайгаа хам хум уучихаад өглөөний цэнгэг агаарт алхаж гарлаа. Одоо өөрийнхөө амьдралаа зохиох цаг болсон. Гадаадаас ирсэнээсээ хойш зөндөө их амараад авчихлаа. Одооноос харин амарсаар байтал бүүр уйдах янзтай. Тэрээр хэд хэдэн төслийн байгууллагад анкет бөглөсөнөөс, гурван газар нь ирж уулз гэж утасдсан тул ажилд орохоор өглөө эртлэн гарч өгчээ. Эхнийх нь газар Соёлоод таалагдлаа, соёлтой найрсаг харьцаатай хамгийн гол нь гэрээс нь тийм ч холгүй офис нь тун ч их таалагджээ. Ярилцлага дууссаны дараа Соёлоог ажилд авахыг хүссэн боловч, Соёлоо дараагийн газартайгаа уулзсаны дараа хариу хэлэхээр хойшлууллаа. Харин дараагийн газраа ирээд хорь орчим минут хүлээсний эцэст ярилцлага эхлэв. Ярилцлага дууссаныхаа дараа Соёлоо өөрийн сонголтоо аль хэдийн хийчихсэн байлаа. Анхны газар нь түүнд ажиллахад тун ч таарамжтай тохилог сайхан газар, хамгийн гол нь тэдний тавьсан санал нь сэтгэл хангалуун байхад хангалттай. Соёлоо түрийвчээсээ нэрийн хуудас гарган менежертэй нь холбогдоод, дөрөв дэх өдрөөс ажилдаа ороход бэлэн байгаагаа мэдэгдлээ. Энэ хооронд харин ганц нэг дэлгүүр орж, бас Төөгөөдөө урд нь амласан ёсоороо хийж өгч амжаагүй чинжүүтэй зуушаа гараа гарган хийж дайлна даа хэмээн бодсоор Төөгөөрүү залгав. Төөгөө найз нь яриад байсан газруудтайгаа очоод уулзачихаад явж байна, ирэх нэгдэх өдрөөс ажилдаа орохоор болсон хэмээн хөөр болгон дуулгав. Утасны цаанаас Төгөлдөрийн хөгжилтэй дуу гарч орой ажилд орсоныг нь тэмдэглэх санал гаргалаа. Үгүй ээ хоёулаа намайг ажилд орсон эхний өдөр нэг сайхан газар хамтдаа сууж ажилд орсоныг маань тэмдэгдэе, харин чи өнөө орой ажил тараад ирээрэй сайхан хоол хийж өгье гээд Соёлоо инээд алдан утсаа тасаллаа. Халуураад хэмээн царайгаа барайлгасаар Уянга өглөө ажилдаа очив. Ажил нь жаахан овоорсон болохоос биш, онц яаралтай зүйл ирээгүй байсан тул ажлыхаа бүсгүйчүүдтэй ойр зуурын хэдэн үгс солиод ажилдаа шамдан орлоо. Одоо тэртээ тэргүй Төгөлдөр нь салчихсанаас хойш түүний ажилд хэн л саад болов гэж дээ, харин Төгөлдөрийг Соёлоо дээрээ яваад оччихсон гэдэгт Уянга мөрийцөхөд ч бэлэн байлаа. Ажлынхаа компьютерт дүүрэн байдаг түүний зургыг устгах гэсэн боловч арай чадсангүй ээ. Удахгүй эргээд ирэх байх гэж яагаад ч юм бодогдоод байх шиг. Салсан болохоос биш үзэн ядаж байгаа биш гээд зургуудыг нь хэвээр нь үлдээлээ, ганцаараа бас хамтдаа инээд алдан тэврэлдээд тэдгээр зургууд Уянгаагийн өөдөөс ширтэцгээнэ. Уянгаагийн сэтгэл өөрөө хачин хоосон, гэхдээ Төөгөөтэй хамт ч бай, үгүй ч бай амьд яваа нь хамгийн сайхан болохоор түүртэлгүй ажлаа хийсээр хоног өдрүүдийг өнгөрөөсөөр. Энэ хугацаанд харуй бүрий болохоос арай өмнөхөн таксинд суун гэр өөдөө харьж яваад, зам хөндлөн хөтлөлцөн гарч байгаа Төгөлдөр Соёлоо хоёрыг харжээ. Ингэхгээд байсан юм аа, харин ч амь насаа сонгоод үлдсэн маань боллоо хэмээн сэтгэлдээ ойлгосон боловч, нүд нь аль хэдийн нулимс дүүрч гарынхаа хумсыг мөр гартал нь алгандаа чанга гэгч нь атгасан байлаа. Өчигдөржин орсон бороо өглөө аль хэдийн татраад, гадаа чийг ханхалж нар ээсэн үнэхээрийн үзэсгэлэнтэй өглөө эхэллээ. Соёлоо ажлынхаа эхний өглөө сэтгэл тэнэгэр гарч явлаа, тэрээр энгэр задгай ханцуйгүй нимгэн сорочкин цамц өмсөж, өнгө хоршсон өвдөг татсан хийц сайтай юбка өмссөн нь өөрт нь тун ч их зохисон байлаа. Гадаа цэлмэг хөх тэнгэрт нар таатай мишээгээд, шөнөжин угаагдаж хоносон моддын навчис өнгөлөг гэгч нь ногоорон харагдах бөгөөд навчин дээрх борооны дуслын сүүлчийн үлдэгдлүүд бөнжигнөн, дээрээс ээх нарны гэрэлд солонгорон гялалзах нь үнэхээрийн хэний ч сэтгэлийг сэргээмээр гэгээлэг сайхан өглөө ажээ. Соёлоо ажилдаа очоод заасан ширээний ард суугаад шинэ ажлаа сэтгэл хангалуун эхэллээ. Эхний өдөр тийм ч барьж аваад хийчихмээр зүйл байсангүй, хийх ажилтайгаа ихэвчлэн танилцаж төлөвлөгөө гаргасаар байтал нэг л мэдэхэд ханын цаг оройн зургааг зааж, ажилчдын ихэнх нь бие биеэ дуудан гараад явцгаалаа. Соёлоо хүлээн авсан бичиг баримтаа эргүүлэн харж цагийн зүү долоог заахыг хүлээн суув. Долоон цаг гучин минут гэхэд Төгөлдөр тэр хоёр хотын төвд саяхан нээгдээд хүн ихтэй байх нэгэн ресторанд очиж, Соёлоогийн анхны ажлыг нь тэмдэглэхээр тохиролцоод гэгэлзэн сууж байгаа нь энэ. Тэгээд ч хагас сайн өдөр болохоор тэд ойрхон амралтанд очиж салхинд гарахаар шийдээд хэн хэн нь тэр өдрийг битүүхэн хүлээцгээж байлаа. Цагийн зүү долоог заахад Соёлоо уруулийн будгаа нэгэнтээ сэргээгээд, болзсон газрынхаа зүг хөл хөнгөрөн гарч одлоо. Үүдний толинд хувцасаа аятайхан засаад танхимд ороход аль хэдийн Төгөлдөр ирээд нэгэн ширээний ард сууж, өөррүү нь инээд алдан гар даллаж байлаа. Чи минь өнөөдөр үнэхээр хөөрхөн байна шүү гээд ажил бас амьдралын гараагаа эхэлсэнд баяр хүргэе хэмээн хацар дээр нь зөөлөн үнсээд, цаад сандалдаа нууж тавьсан сарнай цацгийн баглаагаа гаргаж өглөө. Яасан гоё вэ баярлалаа хэмээн дуу алдаад, Соёлоо Төөгөөгийн хацар дээр хариу үнсэхдээ хүйтэн гэмээр, хэн нэг нь нэвт хараад байгаа ч гэмээр сэрүү оргих сонин мэдрэмж төрж байгаагаа гэнэт анзаарлаа. Цэцгээ хажуудаа тавиад эргэн тойроноо сэмхэн харж, арай Уянга энд сууж байгаа юм биш байгаа гэх хачин бодол толгойд гэнэт зурсхийв. Түүнтэй төстэй бүсгүй харагдаагүйд санаа амран захиалгаа өгөөд, өөд өөдөөсөө харан тухлан сууцгаалаа. Шинэхэн нээгдсэн газрын шаламгай үйлчилгээ, этгээд мөртлөө тохилог дотоод засал нь тэдэнд тун ихээр таалагдан ярилцаж байтал захиалсан хоол нь хүрэлцэн ирлээ. Хоолоо идэхийн өмнө Төгөлдөр тун ч сүрхий үг хэлэхээр зэхэж, Соёлоо инээд алдан өөдөөс нь харав. Төгөлдөр өөртөө өнөөдөр зуун грамм амсах эрх өгчихөөд, харин Соёлоо уух дуртай улаан виногоо дээр өргөн бариад Төгөлдөрийг ширтэн суулаа. Төгөлдөр бодсон үгээ хэлэхээр завдан ам нээх тэр агшинд Соёлоогийн барьсан дүүрэн улаан дарстай шилэн хундага ширээний өнцөг мөргөн унаж, шалан дээр бут үсрэн хагарлаа… Сайн байна уу Соёлоо…Соёлоогийн зөвхөн дан ганц гар нь мэдээгүй болоод зогссонгүй хамаг бие нь тэр чигээрээ хөших шиг, эсвэл энэ бүхэн зүүд мэт санагдлаа. Төгөлдөрийн хажуухан талд Соёлоогийн анхны хайр, гурван жилийн өмнө салан одсон Ханболд газрын гаваар гараад ирсэн мэт гэнэтхэн өөдөөс нь харан зогсох ажээ. САЙН БАЙНА УУ СОЁЛОО…
No comments:
Post a Comment