Яавал аз жаргалтай байх вэ?
Хүн та аз жаргалтай бай. Үүний тулд та бусдаас, бурхнаас ихийг хүсэх хэрэггүй. Танд аз жаргалын алтан түлхүүрийг байнга атгаж явах ямар амархан болохыг харуулах хамгийн энгийн хэдэн зүйлийг сануулъя.
Бүү ганцаараа бай
Таныг бүрхээд ирсэн ганцаардлын хөнгөн гунигийг уйтгарын бороо болголгүй нам дарахаар түргэн гарч найз нөхөд, дотны хүнтэйгээ уулз.

Кино үзэж, ном унш
Та ганцаараа байна уу? Найз чинь завгүй, гэрт хүнгүй, жаахан уйтай сэтгэл төрөх гээд байх вий. Тэгвэл хамгийн дуртай номоо аваад унш. Урьд нь уншсан байсан ч хамаагүй. Эсвэл дуртай киногоо прокатаас аваад үз. Харин сэтгэл санаагаа өргөхийн тулд аллага, хүчирхийлэлгүй бас “хаппи энд” /аз жаргалтай төгсгөл /-тэй кино үзээрэй.

Бүтээх их хүсэлтэй бай
Та юухныг ч гэсэн хийж бүтээж чадна гэсэн өрнүүн тэмүүллийг өөртөө өрдөж яв. Энийг хийж, тэрийг амжуулах гэж явахад танд зовлон тоочиж гуних цаг гарахгүй.

Ажилла
Уйтгар, гуниг, азгүй дурлалыг эмчилдэг хамгийн сайн эм бол ажил хөдөлмөр. Урлаг, спорт, улс төрийн суутнуудын амжилтанд хүрсэн зам нь зовлон гунигийг давах гэсэн тэмцэл байдаг билээ.

Сэтгэлээсээ амтал
Бухимдуу явахад уусан идсэн хүртэл амтгүй юм шиг санагддаг даа. Тэгвэл халбага хоол, зүсэм талхны амтыг зориуд таашаан зоогло. Энэ мэдрэмжтэй хамт таны уйтгарлах, гуних сэтгэгдэл аяндаа зөөлрөн уусах болно.

Өөрийгөө өөрчил
Тохиолдсон зовлон бэрхшээлээ давахыг хүсч байна уу? Тэгвэл өөрийгөө зоригтой өөрчил. Нэн түрүүн ус, хувцаслалт, ажлаасаа гэр рүүгээ явдаг замаа, дараа нь бусдад хандах хандлага, ертөнцийг үзэх үзэл, эргэн тойрондоо үзүүлэх нөлөөгөө ч өөрчлөх гээд үзээрэй.

Биеэ бүү чагна
Биеэ дандаа чагнаж явдаг хүн л өвчинд ээрэгдэж явдаг юм. Та өөрийгөө бодол санаагаараа удирдаж, эрүүл саруул, гал цогтой яваа гэдгээ өөртөө дандаа сануулж бай.

Уучилж чаддаг бай
Хэн нэг нь таныг голд тань ортол гомдоосон ч үүнийг дахин санахгүйг хичээж тархиныхаа санах ойноос арчиж хая. Тэр намайг гомдоосон доо гэж санах бүрд тань зүрхний чинь нэг булчин өвдөж, тархины чинь нэг судас тасарч байдаг юм.

Дурла
Та дурла. Өчнөөн жил ханилсан ханьдаа анх учирч байсан үеийнх шигээ цоо шинээр дурла. Та ганц бие бол тэнгэрт нисэж, далайд умбах зориг хайрлах тийм дурлалыг ол. Аз жаргалтай байхын тулд өөрт тань хайртай хүний хайрыг мэдрэх хэрэгтэй.

Зорилго тавь
Та амьдралын зорилготой бай. Юуханд ч гэсэн зорилготой байж түүндээ хүрэх гэж чармайж явах чинь өөрөө аз жаргал юм.

Анхааралтай бай
Та өөртөө ч, өрөөлд ч, улс орондоо ч, дэлхий ертөнцөд ч чадах хэрээрээ анхаарлаа хандуул. Анхааралтай байх нь үгүйдээ л бусдын шооч үг, хулгайчийн бузар гараас сэргийлнэ шүү дээ.

Баярлаж чаддаг бай
Баярлаж, хөөрч чаддаг бай. Сэтгэлийн хөөрлөө дарж сурна гээд баярласан сэтгэлээ илэрхийлж чадахгүй байх нь таныг аз жаргалгүй болгоно. Ханийнхаа хийсэн хоолонд, хүүхдийнхээ авсан онц дүнд, найзынхаа байгуулсан компанид, аав ээжийнхээ эрүүл саруул байгаад, энэ ертөнц дээр та хүн болж төрсөндөө баярлаж яв. Энэ бол аз жаргалтай байх хамгийн чухал зүйл билээ.

No comments:
Post a Comment