About Me

My photo
"Who said nights were for sleep"

Monday, November 29, 2010

Сэтгэл санаагаа засч бие бялдраа торд

Сэтгэл санаагаа засч бие бялдраа торд



Үнэрээр биеэ эмчил
Лаванда, хамба шарилжны үнэрт хүн амархан тайвширдаг, гэхдээ аль болох түргэн тайвшрахын тулд усанд хоёр дусал тос нэмж агаар чийгшүүлэгч цацахад Таны байгаа тасалгаа тансаг үнэрээр дүүрнэ. Гэхдээ энэ арга дэндүү амархан санагдвал өглөө бүр жимсний үнэртэй хөөстэй усанд орж байвал сэтгэл санаа улам сэргэж бүхэл өдрийн турш сэргэлэн цовоо байх болно.

“Сайхан байх дүрэм”-ийг байнга баримтал
Хичнээн их ажилтай байсан ч, хичнээн их ядарч бүр хөнжлөөсөө босмооргүй байсан ч өдөр бүр арьсаа тогтмол цэвэрлэ.
Халуун цай уу. 
Халуун цай, кофе удаан шимж уухад бие сэтгэл өөрийн эрхгүй тайвширна. Сэтгэл санааны хямралд орсон хүн антиоксидант агуулсан ногоон цай уувал дорхноо л сэтгэл уужирна.
Биеийн хөдөлмөр хий.
Биеийн хөдөлмөр хийхэд “таашаалын гормон” болох эндорфин, серотонин даавар улам их ялгарах бөгөөд сэтгэл зүйн хувьд тайвшран амардаг. Өглөө бүр ажилдаа явахын өмнө хичнээн яарч байсан ч гэрээ цэвэрлэж янзал. Орой ажлаасаа тарж ирээд цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байдлыг хараад сэтгэл санаа хүссэн хүсээгүй тайвширна.

Халуун усанд ор.
Их ажлын дараа бүлээн усанд орж нүдээ анин хэвтэхэд ядарч агшсан булчингууд суларч цусны судасны хана тэлэн цусны эргэлт сайжирна. Хамгийн гол нь булчингийн эд эсийн хүчилтөрөгчийн хангамж сайжирна. Толгойгоо угаахдаа хуйхандаа хурууныхаа өндгөөр сулхан дарж зөөлөн иллэг хий. Шилэн хүзүү, санчигны хэсэгтээ мөн ийм иллэг хийж болно. Байгалийн гаралтай тэнгисийн давс нь ядарсан арьсыг амраадаг.

Аятайхан зүйлийг ашигтай зүйлтэй хослуул.
Гоо сайхны газарт очихдоо ганцаараа биш найз бүсгүйтэйгээ яв. Хамаатан садан, дотнын нөхөдтэйгээ байнга уулзаж байхад эмэгтэй хүний бие дэх таашаалыг улам бадраагч гормонуудын ялгаралт улам нэмэгддэг болохыг сэтгэл зүйчид туршилтаар нотолжээ.

Цэнгэг агаараар амьсгал
Өдөрт дор хаяж 15 минут гадаа гар. Мэдээж хэрэг зуны улиралд бол нүүрэндээ зайлшгүй нарны туяанаас хамгаалах тос түрхсэн байх хэрэгтэй. Нарны туяа нь бие организм дахь серотонины боловсруулалтыг ихэсгэж, бухимдалд орохоос сэргийлдэг гэнэ.

Биед эвтэйхэн хувцас өмс
Тав тухтай орчин бүрдүүл. Ачаалал ихтэй, хүнд өдрийн дараа биед эвтэйхэн, хатгаж үрээд байхааргүй зөөлөн хувцас, хөвсгөр, дулаахан гэрийн шаахай өмс.

Сэтгэл санаагаа өөдрөг болго
Эрүүл мэнд, биеийн галбиртаа хор хөнөөл учруулалгүй сэтгэл санаагаа өөдрөг болгоход шоколад танд тусална. Бие организмд шоколадны үнэр нь хөнгөн, аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг тул шоколадны үнэртэй биеийн тос хэрэглэж болно.

Унтахад бэлд
Унтах цагаасаа хумсалсаар хэдхэн цаг нүдний хор гаргаж байна уу? Ийм нөхцөлд арьсыг сэргээх үйлчилгээтэй шөнийн тос тустай. Гэхдээ шөнийн тосны найрлагад аминопептид байх ёстой. Унтахаасаа хоёр, гурван цагийн өмнө энэ тосоо түрхээд үзээрэй.

Сэтгэлийн толь
Хэт ядарсан байсан ч нүдээ нухалдаг зуршлаасаа салах хэрэгтэй. Нүдээ нухалснаар загатнах нь арай дээрддэг мэт санагддаг байсан ч энэ зуршлаа орхисон нь дээр. Зовхины эмзэг арьсыг сунгаж, улайтал нь нухсан хэсэгт хар тойрог үүсэхэд тун ойрхон болно. 




No comments:

Post a Comment