About Me

My photo
"Who said nights were for sleep"

Monday, November 29, 2010

Бvсгvйчvvдийн сэтгэл санааны байдлын vечлэл

Бvсгvйчvvдийн сэтгэл санааны байдлын vечлэл


Эрчvvдэд зөвлөх нь
Бvсгvйчvvдээ гэж сонин хvмvvс. Eнeeдeр чиний тоглоом шоглоом тvvнд таалагдаж инээж хeхeрч байна. Гэтэл хэдхэн хоногийн дараа яг л тийм шоглоомонд хагартлаа уурлаж “Наад тэнэг тоглоомоо боль…” гэж уурсана. Энэ юунаас болдог юм болоо?
Яг vнэндээ бvсгvй хvний сэтгэл санааны ийм хачирхалтай байдал нь сарын тэмдгийн мeчлeгeeс нь ихээхэн хамаардаг байна. Тиймээс эр хvн та эмэгтэй хvний бие махбодын энэ eвeрмeц онцлогийн нарийн учрыг мэдээд авсан байхад тэдэнтэй харьцахдаа огтхон ч алзахгvй.
ХVНДХЭН EДРVVД
1-р vе - сарын тэмдэг ирсэн байна. Тиймээ энэ бол танд ч тvvнд ч хvндхэн eдрvvд юм. 

Бvсгvйн биед ямар eeрчлeлт гардаг вэ?
Сарын тэмдэг ирэх нь бvсгvйд “чи энэ сард жирэмсэн болсонгvй ээ” гэдгийг нь ойлгуулж байгаа хэрэг. Бvсгvй хvний бие махбодын тун ч eвeрмeц бvтэц болох “шар эд” нь эмэгтэй хvний бэлгийн даавар прогестероныг ялгаруулахаа больж vхнэ. Энэ шар эд, прогестерон хоёр л найз бvсгvйг чинь жирэмслэлтэнд бэлдэж байсан хэрэг л дээ. Умай агшиж дотоод нимгэн хeвсгeр хальсан хэсгээсээ сална. Энэ хeвсгeр эд нь vр тогтсон eндгeн эсийн бойжих ёстой орчин юм. Ингээд хeвсгeр эд умайн дотроо хагарч сарниснаар цусан урсгал болон гадагшилж дунджаар 2 - 7 хоног vргэлжилнэ.

Бvсгvй юу мэдрэх вэ?
Сарын тэмдэг ирсэн eдeр хэвлийн доогуур eвдeж, ууц нуруу хорсолтойгоор чилж eвдeн гэдсэнд хий дvvрсэн мэт сэтгэгдэл тeрдeг. Ялангуяа эхний eдeр бvр ч хэцvv. Заримдаа бvр огиудас хvрч, толгой эргэж ч мэднэ. Энэ нь судас агшин нарийсч байгаагийн тэмдэг. Харин энэ бол ч тоглоом биш шvv. Сэтгэл санааны байдал нь огцом хувирч eeрчлeгдeн баяр хeeртэй /ашгvй энэ удаа гоол алдсангvй гэж бодоод ч юм уу/ байснаа гэнэт хачин уйтгартай дvнсгэр /нуруу бeeр eвдeeд, энэ тэнэг ариун цэврийн хэрэглэл нь гулсаад байгаа юм уу хаашаа юм… гэх мэтээр/ болчихно.

Юу болох вэ?
Эхний eдeр нь зурагтын eмнe зeeлeн буйдан дээр eмнee зeeлeн чихрийн цуглуулга тавьчихаад дуртай киногоо vзэж болно. Шоколад хvний сэтгэл санааны байдлыг eргeдeг. Eглeeний цайг нь оронд нь авчирч eгч, зeeлeн аятайхан шиг секс хийж болно. Гэхдээ болгоомжтой байгаарай. Харин хоёр юм уу гурав дахь eдeр нь гадуур зугаалж дугуй унахыг санал болгож болно. Энэ аль аль нь бvсгvйд eeрт нь хэрэгтэй.

Юу болохгvй вэ?
Халуун ус, ууранд сууж болохгvй. Энэ нь судасны ханыг тэлэх тул цус алдах аюултай. Тvvнчлэн гvн ухааны элдэв яриа, eeрсдийнхee асуудлыг шийдвэрлэж харилцаагаа тодотгох тухай яриа дэлгэх бvр ч хэрэггvй. Энэ vед бvсгvй юун тэр харилцаагаа бодохтой мантай байгаа.

АМЬДРАЛ САЙХАН БАЙНА АА…
Хоёр дахь vе - сарын тэмдгийн дараах eдрvvд. Сарын тэмдэг ирсэн 6-14 дэх хоног.

Бvсгvйн биед ямар eeрчлeлт гардаг вэ?
Eндгeвч eндгeн эсийг боловсруулах зорилгоор ихээхэн хэмжээний эстроген даавар ялгаруулна. Энэ нь умайн дотор ханыг эдгээх vйлчилгээ vзvvлж цус гарахаа болино. Eндгeн эс боловсроод дунджаар 14 дэх хоног дээр eндгeвчнeeс гадагшилна. Ингээд эр эстэй учрахад бэлэн болсон боловсорсон eндгeн эс vрийн сувгаар урамтай явж eгнe дee.

Бvсгvй юу мэдрэх вэ?
Бvсгvй эрч хvч дvvрэн, сэтгэл санаа урам зоригтой, eeдрeг болно. Тэр юуг ч сурч, бvтэн eдeр бvжиглэж, ямар ч ажил хийхэд бэлэн байна. Тэгээд ч эстрогенийг зvгээр ч нэг баяр хeeрийн даавар гэж нэрлээгvй шvv дээ. Энэ eдрvvд бvсгvй ямар ч саадыг даван туулж, ямар ч хошигнолыг хvлээн авч, тэсч чадна. Тиймээс чи “Хоёулаа гэрлэхээ тvр азнавал яасан юм бэ?” гэж хэлмээр байгаа бол яг энэ vеэр хэлэх хэрэгтэй. Гэхдээ заримдаа эстрогений тvвшин хэт ихэсвэл бvсгvйг бvр толгойг нь эргvvлээд хаячихаж ч мэднэ.

Юу болох вэ?
Шeнeeс eглee хvртэл зугаалж, шоудаж болно. Тэр ядарлаа гэж огт гомдоллохгvй. Ийм vед бvсгvйчvvд секс ихээр хvсдэг. Тиймээс хэрвээ та бvр ойр дотны харьцаанд орохыг хvсч байвал мeн л энэ vеийг ашиглах хэрэгтэй.

Юу болохгvй вэ?
Бэлгэвчний тухай мартаж болохгvй. Ер нь л хамгаалалт гэдэг vгийг. Энэ хэдэн хоног бол тvvний “осолтой” vе шvv.



ДЭЛБЭРТЛЭЭ ИДЭЭД, ТЭСЭРЧ VХЭХ ШАХАХ НЬ…
Гурав дахь vе - сарын тэмдгийн eмнeх eдрvvд. Энэ нь дунджаар сарын тэмдгийн 15 - 28 дахь хоног байна.

Бvсгvйн биед ямар eeрчлeлт гардаг вэ?
Eндгeвчинд шар эд бvрэлдэж эхлэх бeгeeд прогестероныг асар ихээр ялгаруулна. Үрийн суваг, умайд vр тогтох бэлтгэл хангагдаж эхэлнэ. Прогестерон боловсорсон eндгeн эсийг vрийн сувгаар чeлeeтэй гарах бэлтгэлийг хангаж, умайд ураг агуулах бэлтгэл хангагдана. Умайн дотор хана зузаарч, тэжээл eгeгч эд, элементvvд нэмэгдэнэ. Энэ vед vр тогтож жирэмсэлбэл умайд шар эдvvд хэсэг зуур амьдарна. Харин vр тогтоогvй бол шар эд хэмжээний хувьд жижигрэн багасч аажмаар шимэгдэнэ.

Бvсгvй юу мэдрэх вэ?
Хоолны дуршил асар их нэмэгдэнэ. Олон бvсгvй яг энэ vедээ гурилан бvтээгдхvvн болон давслаг хоолонд ухаангvй дуртай болчихдог. Тvvнээс гадна сарын тэмдэг ирэхийн eмнe бvсгvйн хeх хeeж, бvр eвчин орж магадгvй. Заримынх нь гэдэс дvvрч, зарим нь шeнe нойр муутай болдог. Энэ vед бvсгvйчvvд амархан ядарч, ханиад хvрч, янз бvрийн халдвар авах нь нэмэгдэх бeгeeд ерeнхийдee дархлаа, биеийн эсэргvvцэл суларна.

Гурав дахь vед та дээд зэргийн анхаарал, болгоомжтой байгаарай. Прогестерон бvсгvйн сэтгэл санааг “дарамталж”, тэр ууртай, огцом ширvvн, хямрамтгай, учир vл ойлгогдох байдлаар айж зовдог, сэтгэлээр унамтгай болно. Заримдаа бvр энэ бvх хачин жигтэй байдал бvгд нэгэн зэрэг илэрч ч болзошгvй. Үvнд угаасаа “СТEХ” буюу “сарын тэмдгийн eмнeх хямрал” гэсэн нэр томъёо байдаг юм.
Юу болох вэ?
Тvvнийг гэртээ юм уу цайны газарт урьж, аминдэмээр баялаг аятайхан зуушаар дайлж болно. Цагаан хоолтонд зориулсан калори багатай ногооны салат идэх нь энэ vед бvсгvйчvvдэд тун хэрэгтэй. Байгалийн сайханд хамт зугаалж болно. Тайван алхаагаар явган явах нь “СТEХ”-ыг бууруулдаг. Мeн сэтгэл санааны тайван байдлыг усаар эмчилж болно. Тvvнийг усан санд урьж хамт сэлэх хэрэгтэй.

Юу болохгvй вэ?
Тvvнд давслаг болон тослог ихтэй хоол хvнс eгч болохгvй. Тvvнийг яаж ч гуйсан ийм тeрлийн хоол ундыг нь хорь. Мeн хэт их шингэн уулгаж болохгvй. Хvнд юм eргeхийг, шалгалтаа хугацаанаас нь eмнe eгeхийг шаардаж хэрэггvй. Биеийн болон оюуны их ачаалал тvvнд их хортой.

Эцэст нь хэлэхэд найз бvсгvй, гэргийгээ элдэв ааш зан гаргаад, уцаарлаад эхэлбэл битгий анхаар. Харин сарын тэмдгийн мeчлeг нь хаахнаа яваа билээ гэдгийг бодоод vзээрэй. Тэгээд ч хeeрхий минь цаадах чинь буруугvй гэдгийг чи одоо ойлголоо шvv дээ. Ерeeсee л эмэгтэй хvний бие махбод ийм бvтэцтэйгээс хойш.
эцэст бvх л зvйл эмэгтэй хvнээс eeрeeс нь шалтгаалдаг шvv дээ… :)



No comments:

Post a Comment