About Me

My photo
"Who said nights were for sleep"

Monday, November 29, 2010

Ордоор бэлэг сонгох

Ордоор бэлэг сонгох




ЗАГАС
Тэдэнд лонх сайн дарс, хайртай найрагчийнх нь шүлгийн түүвэр ч юмуу ямар нэг өвөрмөц сонирхолтой бэлэг бэлэглэж болно. Эсвэл дуртай дууных нь хуурцаг, ямар нэг гүн гүнзгий сэтгэл хөдөлгөсөн үйл явдал бүхий киноны бичлэг зэрэг нь эл ордны хүмүүст лавтай таалагдах юм. Учир нь загаснууд байгалаасаа тайван амгалан, бясалгах дуртай хүмүүс байдаг. Иймээс элдэв хөл хөөртэй ядаргаатай найр цэнгээн, тоо томшгүй бэлэг сэлт байгаад ч тэдний сэтгэлд хүрэх нь юу л бол.

ХОНЬ
Загаснуудаас ялгаатай нь тэд хөл хөөртэй сэтгэл хөдөлгөсөн юм болгонд нугасгүй. Энэ ордны хүмүүс нэг газраа удаан сууж чаддаггүй, угаасаа хөдөлгөөнтэй тул спортын хэрэгсэл бэлгэнд авах дур сонирхолтой. Сав суулга, болор эдлэл, цэцгийн сав, бүр гаж сонин өвөрмөц бэлэг ч тэдний сонирхолыг татахгүй. Нэмж хэлэхэд та хониныхонд бэлэг сонгох гэж байгаа бол амархан эвдэрч хэмхрэх эд зүйл бүү худалдаж аваарай.

ҮХЭР
Тэдэнд бэлэг авахдаа гар татахгүй байхыг танд сануулъя. Учир нь үхэрүүд дотроо бодолтой, дороо суурьтай хашир хүмүүс тул эдийн чанар, үнэ цэнийг андахгүй. Жишээлбэл хэрэв та түүнд зориулж хайрцагтай чихэр худалдаж авах гэж байгаа бол энэ нь үнэтэй төдийгүй чанартай байх ёстой. Маш сайхан сэтгэл хөдөлгөм ерөөлийн үгтэй ил захидал уясан агаарын бөмбөлөг байлаа ч тэд үүнийг тань бэлэг гэж тоож үзэхгүй л байх вий.

ИХЭР
Эл ордныхон мэдлэг олж авах юм бүхнийг үнэлж, онцгой, үр дүн өгдөг. Тиймээс тэдэнд бичлэгтэй хуурцаг, ном, CD мөн хайхрамжгүй ихрүүд маш жижиг аксесуар хэрэглэлүүдийг ч сэтгэл ханамжтай хүлээн авах болно. Ихрийн ордныхонд хэзээ ч битгий цаг бэлэглээрэй. Учир нь тэд цаг баримталдаггүй хүмүүс.
МЭЛХИЙ
Нэг үгээр хэлэхэд тэдэнд ер нь бүх төрлийн гал тогооны хэрэгслүүд таалагддаг. Жнь: цайны халбага, шанага, хутганы цуглуулга, төрөл бүрийн тасалгааны ургамал, байгалийн сэдэвтэй зохиомж гэх мэт. Мэлхийнүүд тав тухтай дулаан орчинд дуртай тул зөөлөн ноолууран ороолт бээлий бэлэглэвэл тохиромжтой. Товчхон хэлэхэд цангинаж жингэнэсэн, үсэрч дэвхэрдэг зүйлүүдэд тэд дурамжхан ханддаг.

АРСЛАН
Араатны хаан гэдэг утгаараа тэд тансаг, үнэтэй зүйлд дуртай. Хамгийн зөв сонголт бол гоёл чимэглэлийн зүйл. Гэхдээ үнэт металл болох алт мөнгөн эдлэл байх ёстой. Косметик, үнэртэн гоо сайхны бүтээгдэхүүн ч гэсэн тэд алдартай фирмийн хэрэглэгчид байхыг хүсдэг. Мэдээж бэлэгнүүд үнэтэй, чанартай фирмийн байх төдийгүй гоёмсог сав баглаа боодолтой байх ёстой. Арслангуудад гэр ахуйтай холбоотой /мэлхийтэй адил/ зүйлс хэзээ ч битгий бэлэглэ. Ийм бэлэг нь тэдэнд ерөөс таалагдахгүй төдийгүй хэт гөжүү зантай, олон ааштай арслангууд түүнийг хэрэглэх нь юу л бол.

ОХИН
Охиныхонд бэлэг сонгоход арслангийнхнаас эсрэг хувилбар хэрэг болно. Тэдний сэтгэлд хүрэх их хялбархан. Охиныхонд юу ч бэлэглэж болно. Гэхдээ зөвхөн амьдрал ахуйд хэрэг болох зүйлс л бэлэглэх хэрэгтэй гэсэн ганц зарчимыг баримтлахад л болно. Мөн ямар ч тохиолдолд элдэв бэлэг дурсгалын зүйлс, чамин гоё эдлэлд мөнгө үрэх хэрэггүй. Энэ нь тооцоотой арвич хямгач охиныхонд хэрэггүй зүйлд мөнгө дэмий үржээ гэж бодоход хүргэнэ.

ЖИНЛҮҮР
Энэ бол хамгийн ойлгомжгүй, урьдчилан таахын аргагүй орд. Жинлүүрүүдэд гол нь үзэмж, уран нарийн хийц, гоёмсог байдал чухал. Хүмүүс чамин гоё зүйлд л нүд хужирладаг шүү дээ. Тэгэхээр бэлэг тань анхны харцаар л нүдэнд тусах, сонирхол татахуйц байхаар сонголт хийхийг хичээгээрэй. Жинлүүрүүд үнэндээ жинхэнэ фирмийн эдийг л үнэлж үздэг. Сарнай, зөөлөн чихэр, шоколад зэрэг жижиг сажиг зүйл тэдний сэтгэлийг төдийлөн хөдөлгөхгүй.

ХИЛЭНЦ
Энэ ордны хүмүүс санамсаргүй, гэнэтийн зүйлст дуртай тул ямар нэг нууцлаг, ер бусын бэлэг бэлдэх хэрэгтэй. Жнь: зурагтны хайрцагт эрдэнийн чулуу хийж өгөх гэх мэт. Хилэнцүүдэд хэзээ ч битгий нусны алчуур, гарын алчуур, оймс зэргийг бэлэглээрэй эс тэгвээс тэд өөрсдийгөө доромжлогдсон, үл хүндэтгэсэнд тооцох болно.

НУМ
Тэд хонинуудын нэгэн адил спортын хорхойтнууд. Нумуудад хөл бөмбөгийн бөмбөг, ном, видео хуурцаг зэрэг хөнгөн чанарын бэлэг бэлэглэвэл таалагдана. Насан туршийн дурсгал болгох үнэтэй үзэг, асаагуур г м зүйлс хайж цагаа үрэх хэрэггүй. Үнэ цэнээс үл шалтгаалан цаг нь ирэхээр юу ч байсан мартагдаж хаягддаг. Хаягдахгүй байсан ч гэсэн байнгын хэрэглээнд байх нь юу л бол доо.

МАТАР
Матруудад бэлэг сонгохдоо тэдний олонхи нь 1-рт хашир, буурь суурьтай, 2-рт ажилсаг хөдөлмөрч, 3-рт сониуч зантай, шохоорхуу хүмүүс гэдгийг санах нь зүйтэй. Тиймээс тэдэнд тэмдэглэлийн дэвтэр, зүү утас, нэхмэлийн зүүний хайрцаг бэлэглэсэн ч болно. Гэхдээ жижиг сажиг бэлэг дурсгалын зүйлс, хайрцаг зэрэг сонирхол татахуйц бэлэг биш гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

БУМБА
Амжилтанд хамгийн дуртай хүмүүс. Энэ ордны хүмүүс ганц юм хүнээс авах дургүй. Тиймээс хайрцагтай чихрийн цуглуулган дотроо ямар нэгэн сонирхолтой одон орны тухай юмуу зөгнөлт ном хийж, бэлэглээд үзээрэй. Бумбуудад бэлэг боож байхдаа тэд өөрсдийн аз жаргал, баяр хөөрөө хэн нэгэнтэй хуваалцахыг илүүд үздэг гэдгийг санах хэрэгтэй. Иймээс та бумбуудад найз нөхөдтэйгээ хуваалцаж хүрэлцэхүйц хэмжээний ахиухан бэлэг бэлдэх хэрэгтэй болох нь.


No comments:

Post a Comment