About Me

My photo
"Who said nights were for sleep"

Thursday, November 25, 2010

Жирэмсний хугацаа

Жирэмсний хугацаа

Эх барихын ухаанаар тооцож үзвэл жирэмсний тооллыг сүүлчийн сарын тэмдгийн дараагийн өдрөөс эхлэн тоолно. Яг энэ үеэр жирэмслэлт өөрөө илрээгүй, эхлээгүй байж болно. Гэхдээ энэ нь тодорхой үндэслэлтэй юм. Хэрвээ эмэгтэй хүний сарын тэмдэг ирсэн бол мэдээж жирэмсэн биш гэсэн үг. Тэхээр сүүлийн сарын тэмдгээс хойш 28 хоног, түүнээс илүү хугацаа өнгөрсөн бол мэдээж үр хүүхдийн тухай бодох болноо доо? Бүр эмэгтэй хүний өндгөн эм боловсрох тухай огт мэддэггүй байсан тэртээ эрт дээр үед ч эмэгтэй хүний сарын тэмдгээр баримжаалан төрөх өдрийг зөв тогтоосоор л ирсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл дунджаар сүүлийн сарын тэмдэг ирснээс хойш 280 хоног буюу 40 долоо хоногийн дараа хүүхэд төрнө гэсэн үг. Тиймээс хүүхдийн төрөх хугацааг багцаагаар мэдье гэвэл сарын тэмдгийн сүүлийн хоног дээр 280 өдрийг нэмнэ гэсэн үг. Гэхдээ үүнээс хялбар арга бол сүүлийн сарын тэмдгийн сүүлчийн өдөр дээр 7-г нэмээд 3 сараар хасч тооцох арга юм. Жишээ нь, сүүлийн сарын тэмдэг 2006 оны 10-р сарын 1-ний өдөр ирсэн байлаа гэхэд 1+7=8, тэгээд 10-3=7 буюу 2007 оны 07-р сарын 08-ны өдөр төрнө гэсэн үг юм.


No comments:

Post a Comment