About Me

My photo
"Who said nights were for sleep"

Monday, November 29, 2010

Гэр бvлийн амьдралын vе шатууд

Гэр бvлийн амьдралын vе шатууд


Эрдэмтэд судлаачдын олж мэдсэнээр гэр бvл салалтын ихэнх нь эхний таван жил дотор болдог байна.Vvнээс хойно хямрал илрэх хугацаа нь хоорондоо улам холддог. Хvний амьдралд хамгийн хямралтайд тооцогдох хэд хэдэн цаг vе байдгийг гэр бvл судлаачид ийн eгvvлж байна.
Эхний жил
Хамгийн хачирхалтай нь сvй тавьсан, хамтран амьдрахаар шийдсэн олон хосууд гэрлэж ч амжаагvй байж салахаар шийддэг байна. Энэ нь зvгээр уулзаж учирч байхад тохиолдож байгаагvй олон бэрхшээл хамт амьдраад ирэхээр нь гэнэт гарч ирэх бeгeeд эхний жилдээ залуу хvмvvс eeрсдийгee гэр бvлийн амьдралд огт бэлэн биш байсныг олж мэддэг ажээ. Энэ нь ихэнхдээ eeр хvний хvсэл зорилгод нийцэж, маргаан, зeрeлдeeнд бууж eгeхийг хvсдэггvй зэргээс нь болдог байна. Эцэг эхийнхээ анхаарал халамжинд бeмбeрч байсан залуу хvмvvс eeрийнхeeрee бvхнийг болгох гэж хичээн eмнee гэнэт тулгарсан ахуйн олон асуудлыг шийдвэрлэж чадахгvй тулгамддаг. Ингээд гэр бvлийн амьдралын тeлee eeрийнхee хараат бус байдал, эрх чeлeeгeeр дэнчин тавихгvйн тулд асуудлыг шийдэх хамгийн хялбар арга болгож салалтыг сонгон авдаг байна.

3 жил
Энэ vед ихэнх гэр бvл хvvхэдтэй болж, энэ нь залуу гэр бvлийн eмнe шинэ шалгуур болон гарч ирнэ. Хvvхэд гэдэг асар их анхаарал халамж, маш их цаг хугацаа шаардана. Урьд залуус зeвхeн бие биенээ хайрлаж, хоёрхон биеэ бeeцийлж байсан бол одоо энэ хайраа гурав, магадгvй дeрeв хуваах хэрэгтэй болно. Ингээд олон олон бэрхшээл ар араасаа цувран гараад ирэх vест залуучууд харилцан тэвчээр, халамж гаргахын оронд яг эсрэг зан чанар, vйлдэл гаргаж эхэлдэг. Эрэгтэй нь эхнэртээ eeрт нь анхаарал бага тавьж байна гэж гомдоллож эхэлнэ. Эмэгтэй нь сэтгэл санаа, биеийн ийм их ачааллыг дийлэхээ болих мэт санагдаж уур уцаараа нeхeртee гаргаж эхэлнэ. Ийм байдлыг намжаалгvй, удаан vргэлжилбэл гарцаагvй салалтанд хvрдэг.

5 жил
Харин тав дахь жил дээрээс эхлэн хосуудын хоорондын vл ойлголцол, маргаан нь голдуу гэр бvлийн эдийн засгийн байдал, нэгэнт биелэгдэхээ eнгeрч цeхeрсeн итгэл найдвар, эд хeрeнгeний байдлаас vvдэлтэй байна. Эхнэр нь хоорондын таарч тохирохгvй байгаа байдлаа нeхрийнхee арчаагvй, ядуу, мeнгe бага олдогтой холбон буруутгаж эхэлнэ. Хэрvvл маргаан, харилцан бие биеэ буруутгах байдал нь даамжирч, гvнзгийрэн нeхцeл байдлыг улам хvндрvvлнэ. Эхнэр, нeхрee ойлгохыг хvсэхгvй, ханиа байгаа чигээр нь хvлээн авахыг хvсэхгvй бол салалтанд хvргэнэ. Энэ vед тохиолдох салалт нь голдуу удаан хугацаагаар хуримтлагдсан сэтгэл хангалуун бус байдлаас улбаатай байна. Зан ааш нийлэхгvй байна гэсэн дvгнэлтэнд хvрсэн залуус ханилснаасаа арай дeнгvvр хэн нэгнийг олох санаатайгаар хосууд хэн хэн нь гэр бvлээсээ гадуур сэмхэн эрэл сурал болж эхэлнэ. Гэхдээ шинэ гэрлэлт гэдэг шинэ асуудал, урд нь туулж eнгeрсeн бvхнийг дахин эхнээс нь амсуулна гэдгийг тэр бvр бодож vздэггvй нь харамсалтай.

7 - 8 жил
Гэрлэсний долоогоос найман жил бол ерeeсee дэлхий дахины бvх л улс гvрэнд салалтын оргил vе гэж тооцогддог. Энэ нь ихэвчлэн дунджаар 30 нас хvрч буй хvний насны хямралтай тохиодог. Учир нь энэ vедээ хvн голдуу ажил, мэргэжлээ сольж, илvv ихэд тэмvvлж, оршин суух газраа ч eeрчилж, eeрeeр хэлбэл амьдралаа бvхлээр нь eeрчилдeг байна. Яг энэ хямралд эрчvvд илvvтэй eртeмтгий байдаг. 30 нас бол эрчvvлд жинхэнэ ид vе нь эхэлж, насанд хvрч байгаа vе юм. Тэд eeрийн нь жинхэнэ хvсэл, мeрeeдeл нь урьд eмнe нь учирсан, хийсэн, амсаж эдэлсэн зvйл огт биш гэдгийг гэнэт ойлгоно. Тэднийг сексийн, биеийн огт eeр жаргал, сэрэл мэдрэмжийг амсч vзэхсэн гэсэн хvсэл эзэмдэн авна. Мэдээж ихээхэн даамжирсан амрагийн явдал салалтанд хvргэх нь ойлгомжтой шvv дээ.

15 жил
Энэ vед гэр бvлийн хямралын eeр нэг оргил эхэлнэ. Ихэнх хvмvvст гэр бvлийн амьдрал гэдэг нэгэн хэвийн, уйтгартай зvйл мэт бодогдох болсон байна. Эрэгтэй, эмэгтэй хэн хэн нь залуу нас eнгeрч, амьдрал жирэлзэн урсаж буйг ойлгоно. Гэр бvлийн нь зvгээс сэтгэл хeдeлгeсeн аз жаргал баяр баясгаланг мэдрvvлсэн vг vйлдэл гарах нь бараг vгvй болсон байна. Нас нь ч дунджаар 40 хvрнэ. 40 нас бол угаасаа гэр бvлээс гадуурх янаг амрагийн явдлын хамгийн идэвхтэй, оргил vе гэж тооцогддог. Энэ хямрал, хvндрэлээс гарах хамгийн гол арга бол eeрийгee “амьдрал vргэлжилж, байна, бvх юм eнгeрчихeeгvй, бид урьдын адил бие биедээ хайртай хэвээрээ байгаа” гэдэгт л итгvvлэн vнэмшvvлэх явдал юм.

25 жил
Мeнгeн хуримын жил. Гэхдээ харамсалтай нь цeeнгvй удаа энэ гайхамшигт баяр баясгалан уйтгар гуниг болон хувирдаг. Энэ vе бол хvн амьдралдаа юунд хvрч, амьдралын ямар бааз, суурийг бий болгов гэдэгтээ дvгнэлт хийдэг. Ингээд бодоод, дvгнээд vзтэл амьдрал нь ямар ч утга учиргvй юм шиг, юунд ч хvрээгvй юм шиг санагдангуут сэтгэлээр унаж, гэмтэнг гаднаас эрж хайхдаа хамгийн тvрvvн ханиа л буруутгаж эхэлнэ. Тэгээд гэнэт мeнхийн юм гэж vгvй, бvх юм л хэзээ нэгэн цагт дуусч, мeхнe гэдгийг урьд урьдаас хурц тодоор ойлгонгуутаа eeрийн хийж чадаагvй юм бvхнийг хийж, vзээгvйгээ vзэж, алдсан цаг хугацааг эргvvлэн ашиглахаар хичээн оролдож эхэлнэ.
Энэ vедээ хvмvvс гэр бvлдээ хайртай, тэднийгээ vнэлж, хvндэтгэдэг, болж eгвeл салахгvй гэр бvлээ авч vлдэх гэж хичээдэг болсон байна. Заримдаа гэр бvлийн хоёрт, эсвэл хэн нэгэнд нь тэдний урт удаан хамтын амьдралд тeгсгeл иржээ гэж бодогдох нь бий. Энэ vед гэр бvл салах шалтгаан их олон янз. 30 нас хvртлээ хvмvvс хvvхдээ eсгeж, ахуйдаа дарагдаж, ажилдаа албан тушаал хeeж хамаг цагаа eнгeрeeдeг тул яг хувийн хvсэл, vзэл бодлоо eeрийн мэдэлгvй хоёрдугаар зэрэгт тавьсан байна. Харин дотор нь хуримтлагдан хуримтлагдсан бvх л зvйл /тэр дундаа салах бодол хvртэл/ 40-45 насанд гэнэт тэсэрдэг. Энэ vед гэр бvл салалтанд хvний бие махбодын онцлог, тvvнд гарч буй eeрчлeлт нэлээдгvй нeлeeлнe.
Цэвэршилтийн элдэв хямрал илэрч, сексэд дургvй болж эхлэхдээ хeгширч байгаагаа ухамсарлан айдас тeрж эхэлнэ. Vvнтэй зэрэгцэн ямар нэгэн цоо шинэ мэдрэмжийг хvснэ. Энэ нь ялангуяа эрчvvлд тод илэрнэ. Тиймээс эхнэрээ нэгэнтээ араар нь тавингуутаа eeрт нь шинэ хvч тeрeн орж ирж байгаа мэт сэтгэгдэлд автдаг. Тиймээс бvх л зvйл энэ шинэ амтлаг мэдрэмж, шинэхэн амрагт нь байгаа мэт санагдана. Ихэнх тохиолдолд салах санаачлагыг нeхeр нь гаргаж, эхнэр нь гомдол тээн хоцордог. Ингээд eчнeeн олон жилийн турш хичээнгvйлэн бvтээн босгож ирсэн амьдрал нь нэг л eдeр нуран унах нь эмэгтэйн сэтгэхvйд айхтар хvнд цохилт болж мэдрэлийн цочролд ч хvргэнэ. Тэгээд ч 45 наснаас хойш гэр бvл салах нь ичгvvр гэсэн бодол нийгмийн дунд хvчтэй бий. Тиймээс нэгэнт 40-45 хvрсэн эмэгтэй ганцаараа vлдэхдээ ганцаардлаас айж, мeн хvмvvсийн хэл ам, нийгмийн зvгээс тvvнд vзvvлж болох доромжлолыг бодож шаналж эхэлнэ. 45 настай эрэгтэйн хувьд амьдралаа eeрeeр эхлэх нь тийм хэцvv биш байдаг бол харин хeeрхий эмэгтэй бvхнийг тэгээс эхлэх хэрэгтэй болно. Гэвч олон зvйл нэгэнт боломжгvй болсон байна.

Салахаасаа eмнe хосууд тулгараад буй бэрхшээл юунаас болж вэ гэдгийг сайтар тунгаан бодож нeхцeл байдлыг цэгнэж vзэх нь чухал. Хэрвээ энэ нь ажил дээр тохиолдож буй хямрал, эрvvл мэнд, зvгээр л ядарсан зэрэг цаг хугацааны асуудлаас болсон байвал салах гэж яарах хэрэг юу байх вэ? Хосууд eeрсдийгee ядаж зохиомлоор ч бол eдeeж, сэтгэл санаагаа eргeх хэрэгтэй. Жишээ нь шинэ дvр тeрх олж, хувцаслалт, vс засалт, биеэ авч явах байдлаа eeрчилж, сексийн харилцаандаа шинэ хандлага бий болго. Ийм vед eдeр тутмын, байнга тогтсон хэмнэл тогтлоо эвдэх хэрэгтэй гэдгийг бvгд л мэддэг шvv дээ.
Гэр бvлийн хямралыг аймшигт эмгэнэлт явдал биш, зvгээр та eeрee хувь хvний хувьд eсч, eeрчлeгдeж байна гэж ойлговол хавьгvй хялбар байх болно. Ямар ч нeхцeл байдалд эерэг, сайн зvйлийг олж харж тvvнийгээ аль болох хeгжeeхийг оролдох хэрэгтэй. Хямралаас зайлсхийхийн тулд гэр бvлийнхээ хэвийн харьцааг хадгалахыг хичээ. Хvн бvр л халуун дулаан байдалд, бусдаар хайрлуулж, vнэлvvлж, хvндлvvлж амьдрахыг хvсдэг. Харин vнэхээр ингэж амьдарч байгаа хvнд ямар ч хямрал хvнд хэцvv биш байдаг шvv дээ.




No comments:

Post a Comment